Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Артрит

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Яс хоорондын холбоосыг үе гэнэ. Үений үрэвслийг артрит гэж нэрлэх ба нэг болон хэдэн хэдэн үенд үүсэх боломжтой юм. Нийт 100 гаруй хэлбэрийн артрит байдаг бөгөөд төрөл бүрд тухайлсан эмчилгээтэй байна. Монгол улсад доор хэлбэрийн артрит нь нийтлэг ажиглагдана:

  • Ревматойд артрит
  • Тулай
  • Остеоартрит

Ревматойд артрит нь 30-50 насанд илүү тохиолддог бол остеоартрит нь 50-60 насанд илүү тохиолддог байна.

Шалтгаан

  • Гэмтлийн шалтгаант
  • Үенд тогтмол, их хэмжээний ачаалал өгөх. Төрлөөсөө хамааран ихэвчлэн спортын тамирчид үений гэмтэл авах эрсдэл өндөр байдаг.
  • Илүүдэл жингийн улмаас үенд ирэх ачаалал нэмэгдэх
  • Удамшил
  • Нас / 50 дээш настай байх/
  • Аутоиммиуны өвчин / дархлаа тогтолцооны эмгэг /

Шинж тэмдэг

Артритийн эхэн үед шинж тэмдэг бага байдаг ч аажимдаа хурц илэрдэг. Ихэвчлэн нэгээс хоёр үенд шинж тэмдэг илэрч, заримдаа түүнээс олон үеийг хамарна.

  • Хөдөлгөөн хэт ихсэж ачаалал нэмэгдэхэд хавдаж өвдөн, амрахад өвчин багасна
  • Үе тойрон хавдах, халуу оргих
  • Хөдөлгөөнгүй хэсэг байсны дараа үеэр хөшингө болох /ихэвчлэн богино хугацаанд үргэлжилнэ/
  • Үений хөдөлгөөн хязгаарлагдах
  • Жижиг үе, гарын сарвуу хавдах, өвдөх, улайх
  • Өвчилсөн үеэр хөдлөхөд дуугарах

Оношилгоо

Дээрх шинж тэмдгүүдээс илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандах шаардлагатай. Эмч лабораторийн болон багажийн шинжилгээ, асуумжийн аргаар артрит мөн эсэхийг оношилж эмчилгээний аргыг тодорхойлно. Та дараах эмчид хандахыг зөвлөж байна:

  • Ревматологич буюу үе, холбоосны мэргэшсэн эмч
  • Гэмтлийн эмч
  • Халдварт өвчний эмч

Зөвлөгөө

Өвчний хөнгөн хэлбэрийн үед та өдөр тутмын амьдралын хэв маягаа өөрчилснөөр өвчин даамжрахаас сэргийлэх боломжтой.

  • Шаардлагатай бол жин хасах
  • Шим тэжээлээр баялаг хоол хүнс хэрэглэх
  • Зовууртай газар иллэг хийх, бүтээн жин тавих
  • Түнх, өвдөгний үеэр өвддөг бол алхахдаа таяг тулах
  • Зориулалтын зөөлөн резинэн ултай гутал өмсөж хэвших. Ингэснээр цохилтын доргилтын хүчийг сааруулснаар үенд ирэх ачааллыг бууруулна
  • Хөнгөн дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь хөшингө байдлыг багасгаж, үеийг хөдөлгөөн сайтай үлдэхэд тустай. Түүнчлэн биеийн хөдөлгөөн хийх нь үеийг тулж байдаг булчингуудыг чангаруулах ач холбогдолтой. Гэвч дасгал хөдөлгөөний дараа үе хавдаж, өвчин орж байвал эмчид хандахыг зөвлөж байна.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05
  • Өсвөр насны жирэмслэлт амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?2022-11-30 - 16:32
  • Хооллолтын бэрхшээл ба түүний төрлүүд2022-11-30 - 16:30

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Бруцеллёз Менингит
Scroll to top