Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Бөөрний чулуу

Шалтгаан Шинж тэмдэг Хэзээ эмчид хандах вэ? Урьдчилан сэргийлэх Зөвлөгөө Оношилгоо Эмчилгээ

Бөөр нь дотор хатуу эрдэс, давсаар баялаг чулуу үүсэхийг бөөрний чулуу гэнэ. Бөөрний чулуу нь олон шалтгааны улмаас үүссэн байж болох бөгөөд шээсний замын аль нэг хэсэгт сөрөг нөлөө үзүүлэх аюултай.

Бөөрний чулуу нь ихэвчлэн шээс өтгөрч, талст үүсгэн бөөгнөрснөөс үүсдэг.

Хэдийгээр бөөрний чулуу нь аюултай гэмтэл учруулдаггүй ч шээсний сувагт бөглөрсөн тохиолдолд хүчтэй өвдөлт өгч, зовиур шаналгаа ихээр үүсгэнэ. Хагалгааны аргаар чулууг авдаг. Дахин чулуу үүсэх магадлал өндөр байдаг тул эмчийн заавраар урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваарай. Бөөрний чулууны төрлүүд:

Ямар төрлийн бөөрний чулуу үүссэнийг мэдэх нь дахин бөөрний чулуу үүсэхээс сэргийлнэ.

  • Кальцийн чулуу –Ихэнх тохиолдолд бөөрний чулуу нь кальцийн оксалат хэлбэртэй үүсдэг. Оксалат нь хүнсэнд агуулагддаг ба элэгнээс мөн оксалат ялгардаг. Эрүүл бус хооллолт, Д витамин хэт их хэрэглэх, нарийн гэдэсний зарим хагалгаануудын улмаас шээсэн дэх кальци оксалатын хэмжээ ихсэж, шээс өтгөрдөг байна.
  • Халдвараас үүссэн чулуу – Бөөрний халдвар, шээсний сувгийн халдвар зэрэг өвчин туссан тохиолдолд энэ төрлийн чулуу үүсэх бөгөөд маш хурдацтай томордог.
  • Шээсний хүчлийн чулуу – Хангалттай хэмжээний шингэн уудаггүй эсвэл хэтэрхий их шингэн алддаг хүмүүст энэ төрлийн чулуу үүсдэг.
  • Цистин чулуу – Энэ төрлийн чулуу нь удамшлын шалтгаанаас үүснэ.
  • Мөн эдгээрээс бусад ховор төрлийн чулуунууд үүсдэг.

Шалтгаан

  • Удамшил
  • Хангалттай их шингэн уухгүй байх
  • Содаихтэй хүнс хэрэглэх
  • Илүүдэл жинтэй байх, таргалах
  • Нарийн гэдэсний хагалгаанд орсон байх, шулуун гэдэсний үрэвсэл, архаггүйлгэлт зэрэг өвчтэй бол бөөрөнд чулуу үүсч болно.

Шинж тэмдэг

Бөөрний чулуу нь бөөр нь дотор хөдлөх эсвэл шээсний суваг руу орохоос нааш шинж тэмдэг илэрдэггүй. Чулуу бөөр нь дотор хөдөлсөн эсвэл шээсний суваг руу орсон бол дараах байдлаар өөрчлөлт ажиглагдана.

  • Нуруу,хавирганы доод хэсгээр хүчтэй өвдөх
  • Хэвлийн доод хэсгээс бэлэг эрхтэнрүү чиглэсэн байдлаар өвдөх
  • Тодорхой давтамжтай өвдөх
  • Улаан, бор, ягаан өнгийн шээс гарах
  • Хурц үнэр бүхий цагаан тунадастай шээх
  • Толгой эргэж, бөөлжих
  • Огцом бие засах хүсэл төрөх
  • Халуурч ,бие чичрэх (Бөөрний халдвар авсан бол)
  • Бага хэмжээтэй бие засах зэрэг орно.

Бөөрний чулуу шээсний замын өөр хэсэг рүү хөдөлсөн бол өвдөлт өөрчлөгдөж болдог.

Хэзээ эмчид хандах вэ?

Дээрх шинж тэмдгүүд илэрч байгаа болон дараах тохиолдлуудад эмчид хандаарай.

  • Биед эвтэй байрлал олж сууж чадахгүй байх
  • Толгой эргэж, бөөлжиж, нуруу хэвлийгээр өвдөх
  • Халуурч чичирч, нуруу хэвлийгээр өвдөж байгаа бол
  • Цустай шээс гарах
  • Бие засахад хүндрэл учирч байгаа бол эмчид хандах хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэх

Бөөрний чулуунаас урьдчилан сэргийлэхийн тулд амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Зарим тохиолдолд эм уух шаардлагатай.

  • Хангалттай хэмжээний ус уух (Өдөрт 2,5л ус уух нь тохиромжтой)
  • Оксалатын агууламжтай хүнс бага хэрэглэх. Үүнд:
    • Самар
    • Шоколад
    • Сой соустай хоол зэрэг орно.
  • Хүнсэнд давс бага хэрэглэх
  • Кальцийн бэлдмэл хэрэглэхгүй байх (Кальцийг зөвхөн хүнснээс авч байх) зэрэг орно.

Зөвлөгөө

Лимон, оливын тос, Алимны цуу хэрэглэх

Бөөрний чулуу болон уг өвчний улмаас үүсэх өвдөлтийн үед, энэ бэлдмэлийг өвдөлт намдах хүртэл өдөрт 4 удаа уугаарай.

4 цайны халбага оливын тосыг 4 цайны халбага лимоны шүүстэй хольж маш хурдан ууна. Араас нь 2 аяга цэвэр ус уугаарай.

Эсвэл ½ лимоны шүүсийг 2 аяга усанд хийж, 1 цайны халбага алимны цуутай хольж ууна.

Базилик хэрэглэх

Базилик нь бөөрний үйл ажиллагааг дэмждэг бөгөөд бөөрний чулуутай бол чулууг шээсээр дамжуулан хөөх үүрэг гүйцэтгэдэг.

1 цайны халбага базиликын шүүсийг 1 халбага зөгийн балтай хольж 6 сарын турш ууна.

Анар жимс хэрэглэх

Анар жимс нь бөөрний чулууг бутлах, дахин бөөрний чулуу үүсгэхгүй байх нөлөөтэй.

Өдөрт 1ш анар жимс идэх

Анар жимсний үрийг буталж идэх

Тарвас хэрэглэх

Тарвас нь шээсний хүчлийн хэмжээг нэмэгдүүлэх бөгөөд шээсээр дамжин чулууг гаргахад тусална.

Тарвасыг өдөр бүр идэх

Тарвасны шүүс уух

Байцаа

Байцаа нь шээсний хэмжээг нэмэгдүүлэн, шээс өтгөрөхөөс сэргийлдэг.

Хүнсэндээ байцаа хэрэглэж байх

Оношилгоо

Дараах шинжилгээний тусламжтайгаар бөөрний чулуутай эсэхийг тодорхойлдог.

  • Цусны шинжилгээ
  • Шээсний шинжилгээ
  • Хэвлийн чанд авиан шинжилгээ
  • Рентген зураг, Компьютертомографиар бөөрний чулууны байрлалыг тогтоох зэрэг орно.

Эмчилгээ

Чулууны хэмжээ болон үүссэн шалтгаанаас хамааруулан өөр өөр эмчилгээ хийдэг.

Бага зэргийн шинж тэмдэг ажиглагдаж байгаа жижиг чулуу буй тохиолдолд

    • Их хэмжээний ус ууж шээсээр хөөж гаргах (Өдөрт 2-3л ус ууж байх)
    • Өвчин намдаах эм уух – Шээсний сүвээр чулууг хөөж гаргах нь өвдөлттэй байх тул өвчин намдаагч хэрэглэж болно.
    • Чулуу хөөх үйлчилгээтэй эм уух зэрэг арга хэмжээг авах боломжтой.

Том хэмжээтэй чулуу үүссэн тохиолдолд

    • Дууны долгионоор чулууг бутлах
    • 45-60 минутын турш хүчтэй доргилттой дууны долгионоор бөөрний чулууг олон жижиг хэсэг болгон бутлана. Энэ ажилбарын дараа бутарсан бөөрний чулуу шээсний сүвээр гарах боломжтой болдог.

Гэвч энэ ажилбар нь нуруу хэвлий хэсгээр хөхрөх, цустай шээх, зарим дотор эрхтнүүдийг цус алдахад хүргэдэг.

  • Том хэмжээний чулууг хагалгаагаар авах – Хэрэв дууны долгионоор бутлах эмчилгээ бүтэлгүйтвэл дурангийн аргаар хагалгаа хийж чулууг авна.
  • Шээсний сүвээр дамжуулж чулууг авах – Камертай нарийн гуурсыг шээсний сүвээр дамжуулан оруулж, чулууг олж, бутлах ажилбар юм. Ажилбарын дараагаар шээсний сүвээр бутарсан чулуу гарна.
  • Бамбай булчирхайн хагалгаа – Зарим кальцийн чулуунууд нь бамбайн даавар хэт их хэмжээгээр ялгарснаас үүсдэг тул бамбайн хагалгаагаар дааврын ялгаралтыг бууруулж бөөрний чулуу томрохоос сэргийлдэг.

 

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Бие чичрэх, Бөөлжих, Нурууны доод хэсгээр өвдөх, Толгой эргэх, Халуурах, Шээс улаан өнгөтэй болох
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • таргалалтТаргалалт ба эрүүл мэнд2021-02-22 - 15:19
  • амны хөндийн эрүүл мэндАмны хөндийн эрүүл мэнд, шүд арчилгааны зөвлөмжүүд2021-02-18 - 16:51
  • Удаан суух нь нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг2021-02-16 - 15:31
  • Хүн амын насжилт, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс2021-02-16 - 15:12
  • Арьс арчилгааӨөрт тохирох эрүүл арьс арчилгаа хэрхэн бүрдүүлэх вэ?2021-02-15 - 13:46

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Бөөрний өгсөх замын халдвар Бэлгийн сулрал
Scroll to top