Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Мигрень

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Зөвлөгөө Оношилгоо Эмчилгээ

Толгой хүчтэй, давтамжтай базалж өвдөх байдлаар төв мэдрэлийн системд нөлөөлдөг эмгэгийг мигрень /Migraine/ гэдэг. Мигрень нь тархины судасны хэвийн үйл ажиллагааны хямрал ба мэдрэлийн системийн хэт ачааллаас шалтгаалж дангаараа, эсвэл хавсарсан хэлбэрээр үүсдэг. Толгойн өвдөлт нь хэдэн цаг, хэдэн өдрөөр ч үргэлжилж болдог.

Толгой өвдөх нийт тохиолдлын 90 гаруй хувь нь мигрень ба хурцадмал толгойн өвчнөөс үүдэлтэй байдаг.

 

Шалтгаан

Мигрень үүсэх шалтгааныг одоогоор бүрэн тогтоогоогүй байгаа бөгөөд удамшлын гаралтай байх магадлал өндөртэй. Мигрень өвчнөөс болж шаналж буй хүмүүсийн хувьд, эмчлэгдээгүй үлдэх тохиолдол их байдаг. Уг өвчнийг үүсгэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг авч үзвэл,

  • Эмэгтэйчүүдийн дааврын өөрчлөлт
  • Хооллолт – Давс ихтэй хоол, бяслаг идэх эсвэл хоол идэхгүй удаан явах
  • Уух зүйл – Архи, пиво, вино болон бусад кофейн ихээр агуулсан зүйлс уух
  • Стресс
  • Зарим хүчтэй үнэр, дуу чимээ
  • Нойргүйдэл болон хэт их унтах
  • Хэт их дасгал хөдөлгөөн хийх
  • Орчин, цаг агаарын өөрчлөлт
  • Зарим эм тариа
  • Удамшил

Шинж тэмдэг

Мигренийн үед толгойн нэг хэсэг тодорхой үечлэлтэй, давтан өвддөг. Мөн дотор муухайрах, бөөлжих, заримдаа өвдөлт эхлэхээс хэдэн цагийн өмнө нүдэнд оч бутрах, тахир, муруй шугам харагдах, гэрэлд мэдрэг болох, дуу чимээ чанга сонсогдох шинж тэмдэг илэрнэ.

  • Толгойн нэг тал эсвэл хоёр тал хоёулаа өвдөх
  • Толгой базалж, цохилж байгаа мэт өвдөх
  • Гэрэлт мэдрэг болох, дуу чимээ хэт чанга сонсогдох
  • Дотор муухайрч бөөлжих
  • Юм харагдахгүй бүдгэрэх
  • Толгой эргэж, ухаан алдах зэрэг илэрч болно.

Өвдөлт 4-72 цагийн хугацаанд үргэлжилдэг тул хэвийн ажиллаж, амьдрах боломжгүй болдог.  Мигрень нь сард хэд хэдэн удаа эсвэл хэдэн сард нэг удаа ч илэрч болно.

Хэрэв толгой руу юмаар цохисон мэт хүчтэй өвдөх, халуурах, хүзүү хөших, таталт өгөх, юм харахад хүндрэлтэй болох, бие сульдах, ханиалгаж амьсгал боогдох шинж тэмдэг илэрвэл мэдрэлийн эмчид яаралтай үзүүлээрэй.

Мигрень толгой өвдөлтийн үед өвчин намдаах эмийг хэт их хэрэглэснээс болж эмийн хордлогод орох, цаашлаад цус харвалт өгөх аюултай тул тогтмол эмчийн үзлэгт орж зөвлөгөө авахыг анхааруулж байна.

Зөвлөгөө

Өөрөөс шалтгаалах дараах арга хэмжээг авснаар толгойн өвдөлтийг бууруулах боломжтой. Үүнд:

  • Иогын дасгал хийх
  • Тайван байх
  • Хангалттай унтах
  • Толгой өвдөлтийнхөө талаар тэмдэглэл хөтлөх
  • Эмэгтэйчүүд жирэмснээс хамгаалах эм болон бусад дааврын эмийг аль болох хэрэглэхгүй байх
  • Далайн гаралтай бүтээгдэхүүн хоол хүнсэндээ байнга хэрэглэх

Оношилгоо

  • MRI
  • Компьютертомографи
  • Тархины судасны ангиографи

Эмчилгээ

Мигрень толгой өвдөлтийн эмчилгээ нь толгой өвдөх давтамж, хүндийн зэрэг, илэрч буй шинж тэмдгээс хамаарч харилцан адилгүй байна. Толгой хүчтэй өвдөж байгаа үед өвдөлтийг богино хугацаанд намдаах эм хэрэглэнэ. Толгой өвдөлт илрэхээс өмнө урьдчилан сэргийлэх эмийг өдөр ууна. Хэрэв толгой байнга өвддөг бол, дахин толгой өвдөхөөс айж байвал цаг алдалгүй мэдрэлийн эмчид үзүүлээрэй.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Ааш зан хувирах, Дотор муухайрах, Толгой өвдөх, Толгой таллаж өвдөх, Толгой эргэх, Хүзүү хөших, Юм харагдахгүй бүдгэрэх

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Бүсэлхий нурууны өвдөлт Мэдрэлийн ёзоорын дарагдал
Scroll to top