Могойд хатгуулах
Хортой могойд хатгуулах нь амь насанд аюултай бай болох бөгөөд яаралтай түргэн тусламж дуудах, эмнэлэгт хүргэх шаардлагатай. Хоргүй могойд хатгуулах нь ч харшлыг өдөөж, амь насанд аюултай нөхцөл үүсгэж болно. Хортой могойд хатгуулсан бол хавдах, дотор муухайрах, бие хөдлөхгүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
Могойд хатгуулсан дариуд хатгуулсан хэсгийг савангаар угааж, хүйтэн жин тавих байдлаар арга хэмжээ авах бөгөөд дараа нь заавал эмнэлэгт очих шаардлагатай.
Хорт могойг ялгах нь:
Хэрэв могойн тухай мэдлэггүй бол хортой болон хоргүй могойг ялгах боломжгүй. Хэрэв ямар төрлийн могойд хатгуулснаа мэдэхгүй байгаа бол хортой могойд хатгуулсан мэтээр арга хэмжээ аваарай.
Шинж тэмдэг
Могойд хатгуулсны дараахан могой маш хурдан алга болдог. Дараах шинж тэмдэг илэрнэ.
- Могойн шүдний 2 мөр үлдсэн байх
- Хатгуулсан хэсэг хавдаж улайх
- Хатгуулсан хэсэгт өвдөх
- Бөөлжих
- Дотор муухайрах
- Хөлс гарах
- Шүлс гоожих
- Хөл гар болон нүүр бадайрах
Мөн зарим хорт могойд хатгуулсан бол
- Нүд анилдах
- Цусны даралт буурах
- Ам цангах
- Булчин сулрах
- Арьсны өнгө өөрчлөгдөх
- Бие хөших зэрэг илэрч болно.
Анхны тусламж
- Түргэн тусламж дуудах
- Хатгуулсан хүнийг хөдөлгөхгүй байх. Хөдлөх тусам хор биеэр тархдаг.
- Хувцас болон гоёл чимэглэлийг тайлах
- Хатгуулсан хүнийг машинаар эмнэлэгрүү хүргэж болно. Хатгуулсан хүн алхаж болохгүй.
- Хатгасан могой үхсэн бол ямар төрлийн могой болохыг тогтоох
Дараах зүйлсийг хийж БОЛОХГҮЙ!
- Могойд хатгуулсан хэсгийг зүсэх
- Хүйтэн жин тавих
- Эм өгөх
- Хатгуулсан хэсгийг өргөхгүй байх
- Амаараа хорыг сорж авах гэж оролдохгүй байх
- Хорыг шахуургаар татах гэж оролдох
Урьдчилан сэргийлэлт
- Зэрлэг могойд хүрэхгүй байх
- Овоорсон мод, навч, чулуунаас хол явах
- Могойтой ойр ажилладаг бол түрүүтэй гутал, бээлий, урт өмд өмсөх
Эмчилгээ
Могойд хатгуулсны дараа эмч ихэвчлэн хорын эсрэг тариа тарьдаг. Дахин могойд хатгуулбал амь насанд аюултай байдал үүсэхээс энэ тариа хамгаалдаг.