Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Нойр булчирхайн үрэвсэл

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэлүүд Зөвлөгөө Ахуйн нөхцөлд авах арга хэмжээ Оношилгоо Эмчилгээ

Нойр булчирхай нь хэвлийн дээд хэсэгт байрлах урт хавтгай булчирхай бөгөөд глюкозыг зохицуулдаг гормонуудыг болон энзимийг бий болгоно. Хэвийн үед нойр булчирхайгаас ялгарсан энзим нь нарийн гэдсэнд очин ажиллаж хоол боловсруулах үйл явцад оролцдог байна. Харин нойр булчирхайн үрэвслийн үед нойр булчирхайн ялгаруулсан энзим нь нойр булчирхай дотор байхдаа ажиллаж тус эрхтнийг гэмтээж үрэвсүүлдэг.

Олон удаагийн хурц хэлбэрийн үрэвсэл нь архаг үрэвсэлд хүргэдэг бөгөөд цаашлаад ажиллагаагүй болох аюултай. Хэвийн ажиллагаа нь алдагдсан нойр булчирхай нь хоол боловсруулах системийг алдагдалд оруулах бөгөөд чихрийн шижин өвчний үндэс суурь болдог.

Нойр булчирхайн үрэвсэл нь хурц болон архаг хэлбэрийн гэж хоёр янз байна. Хурц хэлбэрийн үрэвсэл нь хэд хоногийн хугацаанд бий болдог бол архаг хэлбэрийн үрэвсэл нь олон жилийн турш дахин дахин давтагдсаар байдаг.

Хөнгөн хэлбэрийн үрэвсэл нь эмчилгээ хийлгэх шаардлагагүйгээр эдгэрэх боломжтой байдаг ч хүндэрсэн тохиолдолд амь насанд хүрэх аюултай.

Шалтгаан

Нойр булчирхайн үрэвсэл нь олон шалтгааны улмаас үүсдэг. Үүнд:

  • Алкоголийн хэт их хэрэглээ
  • Цөсний чулуу
  • Хэвлийн ямар нэгэн хагалгаанд орох
  • Тодорхой төрлийн эмүүд
  • Тамхи татах
  • Цөсний чулуу авахуулах дурангийн хагалгаанд орсны дараа
  • Удамшил
  • Цусан дахь кальцийн хэмжээ ихэссэн
  • Цусан дахь глицеридийн хэмжээ ихэссэн
  • Халдвар авсан
  • Хэвлийн гэмтэл
  • Нойр булчирхайн хорт хавдар зэргээс үрэвссэн байж болзошгүй.

Шинж тэмдэг

Хурц хэлбэрийн нойр булчирхайн үрэвсэл нь:

  • Хэвлийн дээд хэсэгт хүчтэй өвдөх
  • Амьсгалахад бэрх болж хөдөлгөөн хязгаарлагдах
  • Хоол идсэний дараа хэвлийн өвдөлт нэмэгдэх
  • Толгой эргэх
  • Бөөлжих
  • Хэвлийд хүрэх төдийд өвдөх, мэдрэг болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Архаг хэлбэрийн нойр булчирхайн үрэвслийн үед:

  • Хэвлийн дээд хэсэгт өвдөх
  • Амархан жин хаях
  • Тосорхог, гялгар өнгөтэй өтгөн гаргах зэрэг ажиглагдана.

Хүндрэлүүд

Уйланхай – Хүнд хэлбэрийн нойр булчирхайн үрэвсэл нь уйланхай үүсгэж болзошгүй байдаг. Том хэмжээтэй уйланхай нь дотуур цус алдалт үүсгэх, халдвар авах аюултай.

Халдвар – Нойр булчирхай үрэвссэнээр янз бүрийн бактери, халдвар авах аюулыг нэмэгдүүлдэг. Нойр булчирхайн халдварууд нь маш хүнд хэлбэртэй байдаг тул яаралтай эмчилгээ хийж, халдвартай хэсгийг мэс заслын аргаар тайрч авах шаардлага гарна.

Амьсгалахад бэрх болно – Нойр булчирхай нь уушгинд нөлөөлж цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг бууруулах аюултай.

Чихрийн шижин– Олон жилийн турш нойр булчирхайн үрэвслээр өвдөх нь инсулин бий болгох хэвийн үйл ажиллагааг алдагдуулж чихрийн шижингээр өвчлөхөд хүргэнэ.

Шим тэжээлийн дутагдалд орох – Нойр булчирхайн үйл ажиллагаа алдагдсанаар идсэн хоолноос авах шим тэжээл буурдаг тул тэжээлийн дутагдал, ойр ойрхон гүйлгэх, жин хаях зэрэг сөрөг нөлөөнүүд гардаг.

Нойр булчирхайн хорт хавдар – Удаан хугацаанд үрэвсэлтэй явах нь нойр булчирхайн хорт хавдрын шалтгаан болох аюултай байдаг.

Зөвлөгөө

Эмнэлгээс гарсны дараа дахин үрэвсүүлэхгүйн тулд гам барих шаардлагатай.

  • Алкоголь уухгүй байх
  • Тамхи татахгүй байх
  • Өөх тос багатай хүнс хэрэглэх
  • Шингэн зүйл их уух (Өдөрт 10 аяга шингэн зүйл уух нь тохиромжтой)

Ахуйн нөхцөлд авах арга хэмжээ

Сармис

Нойр булчирхайн үрэвслээс үүдсэн өвчинг намдаах бөгөөд үрэвсэл дарах, ариутгах үйлчилгээтэй.

Өдөрт 2-3ш нухсан сармисыг 1 аяга усаар даруулан ууна.

Цагаан гаа

Цагаан гаа нь нойр булчирхайн үрэвсэлд хамгийн сайн ургамал юм. Өвчин намдааж, эмчилгээг хурдасгах үйлчилгээтэй.

1 аяга бүлээн сүүнд 1 халбага нунтаг цагаан гааг хутгаж өдөрт 3 удаа ууна.

Оношилгоо

Нойр булчирхайн үрэвсэлтэй болсон эсэхийг дараах шинжилгээгээр тодорхойлно.

  • Энзимийн хэмжээг тогтоох цусны шинжилгээ
  • Зарим тохиолдолд өтгөнөөс тослогийн шинжилгээ авна
  • Үрэвслийн хэмжээ нэмэгдсэн эсэхийг компьютер томографиар харна.
  • Ходоодны дурангаар цөсний чулуу, нойр булчирхайн үрэвслийг харна.
  • Мөн нарийн дурангаар нойр булчирхайн цорго, цөсний цорго зэрэгт хэвийн бус зүйл байгаа эсэхийг шалгана.
  • MRI зургаар цөсний хүүдий болон нойр булчирхайд үүссэн, тээглэсэн зүйл байгаа эсэхийг шалгана.
  • Мөн бусад хүндрэлүүд үүссэн эсэхийг шинжлэх шинжилгээ өгч болно.

Эмчилгээ

Хэвтэн эмчлүүлэх нь

Нойр булчирхайн үрэвслийн үед ихэвчлэн хэвтэн эмчлүүлдэг. Эмчилгээний гол зорилго нь үрэвслийг намдаахад чиглэнэ.

  • Хоол сойх – Хэд хоногийн хугацаанд хоол идэхээ больж нойр булчирхайг өөрөөр нь эдгээхийг оролдоно. Хэрэв үрэвсэл намдвал шингэн зүйл, зутан шөл ууж, хэсэг хугацааны дараа энгийн хооллох боломжтой.
  • Өвчин намдаах эм – Нойр булчирхай нь маш хүчтэй өвдөлт өгдөг учир өвчин намдаах эмчилгээ хийгдэнэ.
  • Дусал хийлгэх – Нойр булчирхайг эмчлэхэд хүний бие шингэнээ алдан хуурайшдаг тул нэмэлт шингэн дуслаар хийх шаардлагатай болдог.

Үрэвслийн үндэс суурийг эмчлэх нь:

Нойр булчирхайг үрэвсэхэд хүргэсэн суурь өвчнийг бүрэн эмчлэхгүй бол дахин үрэвсэж цаашид хүндрэл учруулах аюултай.

  • Цөсний цоргонд бөглөрөл үүссэн бол мэс ажилбар хийх – Нойр булчирхайн үрэвслийг үүсгэсэн цөсний цоргоны нарийсал болон бөглөрөлийг мэс ажилбараар соруулж авах эсвэл цоргыг өргөсгүүлэх мэс ажилбарыг дурангийн аргаар хийнэ.
  • Цөсний чулуу авах хагалгаа – Цөсний чулуунаас үүдсэн бол дахин чулуу үүсэхээс сэргийлж цөсний хүүдийг бүхлээр нь авна.
  • Нойр булчирхайн хагалгаа – Нойр булчирхайн өвчтэй хэсгийг хагалгааны аргаар авна.
  • Алкоголийн хяналт – Олон жилийн хугацаанд их хэмжээний архи хэрэглэж байсан бол нойр булчирхай үрэвсэх магадлалтай бөгөөд үрэвслийг хүндрүүлэхгүйн тулд алкоголийн хэрэглээг хянаж сурах шаардлагатай.

Архаг хэлбэрийн нойр булчирхайн үрэвслийн үед хийгдэх нэмэлт эмчилгээ

  • Өвчин намдаах эмчилгээ – Архаг хэлбэрийн нойр булчирхайн үрэвсэл нь хэвлий хэсгээр хүчтэй өвтгөдөг тул өвчин намдаах эмчилгээ хийнэ. Зарим тохиолдолд хагалгааны аргаар нойр булчирхайгаас өвдөлтийг тархируу дамжуулж байгаа мэдрэлийг ажиллагаагүй болгох буюу таслах мэс засал хийгддэг.
  • Энзимийг нэмэлтээр хэрэглэх – Нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжиж хоол боловсруулалтыг сайжруулахын тулд энзимийг хоолны өмнө эм хэлбэрээр ууна.
  • Хоолны дэглэмээ өөрчлөх – Тослог багатай, шим тэжээл сайтай хүнс хэрэглэж байх нь үрэвслийг намдаана.
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Амьсгалахад хэцүү байх, Бөөлжих, Толгой эргэх, Хоол идсэний дараа хэвлийн өвдөлт нэмэгдэх, Хэвлийд хүрэх төдийд өвдөх, Хэвлийн дээд хэсгээр өвдөх
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Бэлгийн сулралСулралтай болсноор бэлгийн амьдрал зогсох уу?2021-03-05 - 17:30
  • Үс уналт ба эрүүл мэндҮс уналт ба эрүүл мэнд2021-03-02 - 15:07
  • таргалалтТаргалалт ба эрүүл мэнд2021-02-22 - 15:19
  • амны хөндийн эрүүл мэндАмны хөндийн эрүүл мэнд, шүд арчилгааны зөвлөмжүүд2021-02-18 - 16:51
  • Удаан суух нь нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг2021-02-16 - 15:31

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Залгиурын үрэвсэл Өтгөн хаталт
Scroll to top