Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Нүдний өвдөг

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Эмчилгээ

Бактерийн халдвараас үүдэн сормуусны угт өвчтэй, идээтэй хавдар үүсэхийг нүдний өвдөг гэнэ. Сормуусны угт гаднаас халдвар авснаар өвчтэй, идээтэй хавдар үүсэхийг нүдний өвдөг гэнэ. Ихэнхдээ эрүүл хүнд тодорхой хэмжээгээр байха стафилококк бактериас болж үүснэ. Насанд хүрэгчдэд өвдөг гарах нь бага ч контакт линз зүүдэг, нүдээ буддаг бол өвдөг гарах магадлалыг нэмэгдүүлдэг.

Зовхины ирмэг дээр улаан товойсон хэсэг үүссэнээр өвдөг гарна. Ингээд маргааш өдөр нь зовхи хавдаж эмзэг болоод, хавдсан хэсгийн голд шар цэг үүснэ.

Шалтгаан

  • Гоо сайхны хэрэгслээ бусадтай сольж хэрэглэх
  • Будагаа арилгахгүй унтах
  • Бохир гараар нүдэнд хүрэх зэрэг нь стафилококк нянг идэвхжүүлдэг аж
  • Цөөн тохиолдолд демодекс гэх нүдний хачигаар үүсгэгдэнэ

Шинж тэмдэг

Шинж тэмдэг

  • Халдвар авсан хэсэгт нүд хөндүүрлэх
  • Тухайн хэсэгт улайх, загатнах, хорсох, хавдах
  • Зарим тохиолдолд толгой эргэх, халуурах
  • Хэд хоногийн дараагаар хавдсан хэсэгт шар, цагаан цэг үүснэ

Эмчилгээ

Нүдний өвдөг нь ерөнхийдөө эмчилгээ хийлгэлгүйгээр хагарч, хэд хоногийн дотор хатаж эдгэнэ. Энэ зуур чийгтэй цэвэрхэн алчуураар адарт 4 удаа 20 минут жин тавихад хурдан эдгэнэ. Халдвараа бусдад дамжуулахгүй байх, ахиж өвдөг гарахаас сэргийдэхийн тулд нүдэндээ хүрсний дараа грааа  сайтар угааж нүүрний алчуураа сольж хэрэглэхгүй байх хэрэгтэй.

Өвдөг нь хэд хоногийн дотор эдгэхгүй, ихээхэн хавдвал эмчид хандана уу. Эмч нүдний өвдөг болоод эргэн тойрны арьсанд түрхэх антибиотик бичиж өгнө. Өвдөг эдгэхгүй удвал антибиотик уух шаардлагатай. Өвдөг нь антибиотик хэрэглэж эхэлснээс 2-3 хоногийн дотор эдгэнэ. Өвдөг гарах нь удаан хугацааны гэмтлийн шалтгаан болдоггүй ч зарим хүнд олон давтамжтай өвдөг гарах тохиолдол бий.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Нүд загатнах, Нүд улайх, Нүд хөндүүрлэх, Толгой эргэх, Халуурах
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05
  • Өсвөр насны жирэмслэлт амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?2022-11-30 - 16:32
  • Хооллолтын бэрхшээл ба түүний төрлүүд2022-11-30 - 16:30

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Лаймын өвчин Хачигт энцефалит
Scroll to top