Сэтгэл түгших эмгэг
Түгшүүр нь амьдралын нэгэн чухал хэсэг юм. Гэвч зарим хүмүүс өдөр тутмын амьдралдаа хэт түгшүүртэй амьдрах, чухал ач холбогдолгүй зүйлд хэт их санаа зовсноос түгшдэг. Түгших эмгэг нь хэдэн минутын турш маш хүчтэй айдас мэдрэгдэж, сэтгэл санааны хямралд орох байдлаар илэрнэ.
Ийм байдал нь өдөр тутмын амьдралд хэвийн байдлаар амьдрахад хэцүү болгох бөгөөд удаан хугацаанд үргэлжлэн нийгмийн амьдралаас хөндийрүүлэх аюултай. Энэ мэдрэмжийн мэдрэхгүйн тулд өөрийн түгшүүрийг өдөөдөг газруудаар явахгүй байх, үйл хөдлөлийг хийхгүй байх арга хэмжээ авна.
Жишээ нь: Харанхуй газраас айж улмаар түгшүүртэй нөхцөлд ордог хүн харанхуй газраар явахгүй байхыг хичээх хэрэгтэй.
Шалтгаан
Энэ нөхцөл байдлын шалтгааныг бүрэн тайлж чадаагүй байгаа ч урьд нь тохиолдож байсан аймшигт зүйл, өөрт маш их дарамттай байсан явдлуудаас үүсдэг байж болно. Мөн дараах өвчнүүдээр өвчилсөн бол түгшүүрт автдаг.
- Зүрхний өвчин
- Чихрийн шижин
- Бамбайн өвчин
- Амьсгалын замын өвчин
- Мансууруулах бодисын хэрэглээ, донтолт
- Нойргүйдэл
- Хорт хавдар
Нөлөөлөх хүчин зүйлс:
- Урьд өмнө тохиолдож байсан аймшигт зүйл, бага насны онцгүй дурсамж зэрэг нь ирээдүйд түгших эмгэгийн өдөөгч болж болно.
- Стрессд орох
- Сэтгэлийн тэнхээгүй хүн байх
- Бусад сэтгэцийн өвчтэй байх
- Алкоголь хэрэглэдэг, мансууруулах бодис хэрэглэдэг байх
- Ойрын хамаатан тань ийм өвчтэй байх
Шинж тэмдэг
- Сандрах, айх
- Аюултай байдалд орсон мэт түгших
- Зүрхний цохилт нэмэгдэх
- Хөлс их гарах
- Гар чичрэх
- Ядарч сульдах
- Анхаарал төвлөрөхгүй байх
- Хоол боловсруулалтын асуудалтай бодох
Хүндрэл
- Сэтгэл санаагаар унах
- Нойргүйдэл
- Хоол боловсруулах замын өвчтэй болох
- Толгой өвдөх
- Нийгмээс өөрийгөө тусгаарлах
- Хичээл сургуульд явахаа болих
- Амиа хорлох
Урьдчилан сэргийлэлт
Ямар нэгэн айдсыг түгших эмгэг болгохгүйн тулд хэвийнхээс илүү их айдас мэдрэгдэж байвал бусадтай ярилцах, дасгал хөдөлгөөн тогтмол хийх, алкогол болон тамхи хэрэгдлэхгүй байх зэрэг арга хэмжээг аваарай.
Зөвлөгөө
Дараах байдлаар хувийн зүгээс арга хэмжээ авснаар өөрийн түгшилтийг хяналтандаа байлгах боломжтой.
- Дасгал хийх – Долоо хоногийн ихэнх өдрүүдэд дасгал хөдөлгөөн хийснээр бие махбодын хувьд эрүүл байж, сэтгэлзүйн хувьд тогтвортой болох боломжтой.
- Алкоголь хэрэглэхгүй байх
- Тамхи татахгүй байх
- Стрессд орохгүй байх
- Эрүүл хооллох
- Өөрийн түгшүүрийн тухай өдрийн тэмдэглэл хөтлөх
- Бусадтай ярилцах зэргээр амьдралын хэв маягаа өөрчлөөрэй.
Эмчилгээ
Түгших эмгэгтэй хүнд мэргэжлийн эмчтэй ярилцаж зөвлөгөө авах, эмэн эмчилгээ хийх замаар эмчилгээ хийлгэхийг санал болгож байна. Хэрэв таны таньдаг хэн нэгэн түгших эмгэгтэй бол цаг алдалгүй эмчид хандаарай. Учир нь уг өвчний улмаас амиа хорлох ч тохиолдол гардаг.