Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Улаан эсэргэнэ

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шинж тэмдэг Оношилгоо Урьдчилан сэргийлэлт Хүндрэл

Улаан эсэргэнэ нь А хүрээний стрептококк бактериар үүсгэгдэж, агаар дуслын замаар дамжин халдаврладаг эмгэг юм. Халдвар авсан тохиолдолд ерөнхий хордлого, гүйлсэн булчирхайн үрэвсэл, арьсан дээр тууралт гарах зэрэг шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин. Бага насны хүүхдүүд, тэр дундаа 10 хүртэлх насны хүүхдүүд өртөмтгий байна. Хүүхэд насанд нэг удаа тусдаг боловч аюултай өвчин юм.

Шинж тэмдэг

Халдварын нууц үе дунджаар 2-5 хоног байх ба дараах шинж тэмдэг илэрнэ. Үүнд:

  • 38-40 хэм хүртэл цочмог халуурч эхэлнэ
  • Бага насны хүүхдэд бөөлжих, хэвлийгээр өвдөх
  • Хоолой болон толгой өвдөх
  • Хөөмий, залгуир хоолой, хүүхэн хэл, зөөлөн тагнай орчим улайх, гүйлсэн булчирхай томорч залгихад эмзэглэлтэй болж хөндүүрлэнэ
  • Арьсан дээр маш хурдан улаан гүвдрүүт тууралт хүзүү, эх бие, суганы хонхор, цавь хэсгээр шигүү байрлаж гардаг

Хэл зузаан цагаан өнгөртэй болох ба хэд хоногийн дараа тод улаан өнгөтэй болж, хөхлөгүүд нь томорч бөөрөлзгөнө шиг болдог.

Оношилгоо

Улаан эсэргэнийг ихэвчлэн шинж тэмдгээр нь оношилдог ба антибиотик эмчилгээ эхлэхийн өмнө хоолойноос арчдас аван бактерийг илрүүлэх шинжилгээ хийгддэг. Түүнчлэн, цусны шинжилгээгээр үрэвслийн үзүүлэлт болох CRP (C – реактив уураг) хэмжээг тодорхойлох ба лейкоцит (цагаан бөөм) түвшингээр тус тус тодорхойлж болно.

Урьдчилан сэргийлэлт

Хувийн ариун цэврийг сайтар сахиж, өөрийн ахуйн хэрэгслийг хүнтэй сольж хэрэглэхгүй байх нь чухал. Түүнчлэн халдвар авсан хүнтэй ойр байсан бол дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй:

  • Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийх, агааржуулах
  • Халуун, бүлээн унд цай, шингэн зүйлс сайтар хэрэглэх
  • Ам, хамрын хөндий, хоолойгоо өдөрт 2-3 удаа цэвэрлэх, зайлах
  • Дулаан хувцаслах

Хүндрэл

Маш ховор тохиолдолд бактери биеийн бусад эрхтэн рүү тархан хүндрэл учирч болзошгүй. Тухайлбал, дунд чихний үрэвсэл, синусит, зүрхний булчингийн үрэвсэл (миокардит), үе мөчний үрэвсэл (артридит), бөөрний эмгэг, үрэвсэл, хатгалгаа зэрэг багтана.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Бөөлжих, Өндөр халуурах, Толгой өвдөх, Хоолой өвдөх, Хэвлийгээр өвдөх
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05
  • Өсвөр насны жирэмслэлт амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?2022-11-30 - 16:32
  • Хооллолтын бэрхшээл ба түүний төрлүүд2022-11-30 - 16:30

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Трахома Буугаагүй төмсөг
Scroll to top