Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Улигт бодол албадмал үйлийн эмгэг

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Төрлүүд Шалтгаан Шинж тэмдэг Оношилгоо Эмчилгээ

Улигт бодол албадмал үйлийн эмгэг (Obsessive Compulsive Disorder/OCD) нь өөрийн мэдэлгүй хийгдэх олон давтамжит үйлдэл буюу албадмал үйл, санаа бодлоос үл гарах шаналгаат улигт бодлууд, эсвэл уг хоёрын нэгдсэн хэв шинжээр илрэх хүнд төрлийн сэтгэцийн эмгэг юм.

Ийм төрлийн эмгэгтэй хүмүүст хүсээгүй давтамжит бодлууд төрөх нь элбэг бөгөөд тэдгээр нь ямар нэгэн үйлдлийг хийх шахалт шаардлагыг өөрт өдөөж, улмаар тэр нь байнга давтагдаж эхэлдэг. Тэдний хувьд ийм төрлийн зан үйлээ удирдахад маш хүндрэлтэй буюу боломжгүй гэж хэлж болохоор байх тул өдөр тутмын амьдрал, нийгмийн харилцаанд нь их бага хэмжээгээр нөлөөлж байдаг.

Төрлүүд

Нарийн зааглан тодорхойлж өгсөн албан ёсны төрөл байхгүй ч мэргэжилтнүүд ерөнхий шинж тэмдгүүд дээр суурилан хэд хэд хуваан авч үздэг:

  • Халдвар бохирдлоос айх, хэт их цэвэрлэгээ хийдэг төрөл
  • Гэмтэл хохирлоос айх, хэт анхаарал хяналттай байх төрөл
  • Бүхнийг эмх цэгцтэй, төгс байлгах гэж хичээдэг төрөл
  • Гаж бэлгийн, хүчирхийллийн шинжтэй бодлууд бодогдох хандлага суурилсан төрөл
  • Хэрэггүй зүйлсийг ч хаялгүй цуглуулах, нөөцөлдөг төрөл гэх мэт

Шалтгаан

Улигт бодол албадмал үйлийн эмгэг үүсэх цаад нарийн шалтгаан тодорхойгүй хэвээр байгаа ч гэр бүлийн дундах шинж тэмдгийн түүх голлох шалтгааны нэг болдог буюу ойрын хамааралдаа OCD эмгэгт өвчтөнтэй байх нь энэхүү эмгэгт өртөх магадлалыг өсгөж байдаг хандлагатай. Бусад эрсдэлт хүчин зүйлсээс дурдвал:

  • Стресс, траума
  • Хувь хүний өөрийн шинж чанар (хэт зарчимч хийгээд хариуцлагатай байх, төгс үзэлтэн байх, тодорхойгүй зүйлд дургүй байх гэх мэт)
  • Бага насанд авч байсан хүчирхийлэл
  • Тархины гэмтэл

Генетикийн болоод бусад эрсдэлт хүчин зүйлс өөртэй нь таарч байлаа гээд шууд OCD-тэй болно гэсэн үг биш бөгөөд харин эсрэгээр ямар ч эрсдэлгүй гэж хэлж болохоор хүн ч энэхүү эмгэгт өртөх боломжтой.

Архаг хэлбэрийн OCD-тэй хүний 90% нь ямар нэгэн байдлаар өөр эмгэгт өртсөн талаар судалгаа байдаг. Тэдгээрээс түгээмлүүдийг дурдвал:

  • Анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэг
  • Туреттын хам шинж
  • Архаг хэлбэрийн сэтгэл гутрал
  • Нийгмийн гажуудлын эмгэг
  • Хооллолтын бэрхшээл

Шинж тэмдэг

Улигт бодлын хувьд:

  • Өвчин эмгэг, нян бактери, бохир заваан байдал хийгээд эмх замбараагүйтлээс айх
  • Өөрийгөө, эсвэл хэн нэгнийг гэмтээхээс, хэлж болохгүй үгс хэлэхээс айх
  • Өөрийн бэлгийн чиг хандлага, хүсэл сонирхлын талаар их асуумжлах, гаж зүйлс бодох
  • Өөрийн болоод ойр дотнын хүмүүсийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдалд хэт их санаа зовних

Албадмал үйлдлийн хувьд:

  • Гар, эд зүйлс, биеэ хэт их угаах, ариутгах; ойр хавийн зүйлсээ ямар нэг тогтсон хэв журмаар цэгцэлж янзалж тавих
  • Тоо тоолох, ямар нэг үг, авиаг давтамжтайгаар хэлэх
  • Тогтсон тооллын дагуу эд зүйлсэд хүрэх, товших
  • Өөрийгөө болон бусдыг гэмтээж болохуйц эд зүйлсийг өөрөөсөө нуух
  • Хэн нэгэнд буруу сэтгэгдэл төрүүлээгүй, өөрийгөө эвгүй байдалд оруулаагүй гэдгээ шалгах үүднээс хийсэн, хэлсэн бүхнээ дахин дахин эргүүлж бодох
  • Бусдаас баталгаатай байдлыг хэт хүсэмжлэх
  • Тодорхой зарим эд зүйлийг цуглуулах, нэг юмаа олон дахин худалдаж авах
  • Хаалгаа түгжсэн, гэрлээ унтраасан, хэрэгтэй зүйлсээ авсан зэрэг өдөр тутмын зүйлсэд хэт их түүртэж ахин дахин шалгах (жишээ нь сайтар шалгаж амжаагүй гарлаа гэхэд ажил, сургууль дээрээ огт төвлөрч чадахгүй, байж сууж чадахааргүй байдалд орох)

Албадмал үйлийг улигт бодлын тусгал гэж ойлгож болох ба тэрхүү бодлуудаасаа салж, тайвшрах мэдрэмжийг хайснаар энэхүү үйлдлүүд хийгддэг. Тухайн хүн энэ бүхнээ утгагүй, шаардлагагүй гэдгийг мэдэж байв ч сэтгэл санаагаа тайвшруулахын тулд хийхээс өөр аргагүй байдалд хүрнэ.

Оношилгоо

Уг эмгэгээр оношлогдсон хүмүүсийн тал хувь нь бага насандаа анхны шинж тэмдгүүдээ үзүүлж эхэлсэн байдаг бөгөөд хурц байдлаар бус ихэвчлэн бага багаар шинж тэмдгүүд үзэгдэж эхэлдэг тул ийн удаан хугацаанд эмгэг өвчинтэй байсны дараа оношлогдох боломжтой.

Мэргэжилтнүүд оношлохдоо дараах агуулгаар асуумж авна.

  • Өдөрт хэр их давтамжтайгаар тохиолддог.
  • Тухайн албадмал үйл/улигт бодлыг багасгах, тоохгүй байхыг хичээх үедээ юу хийдэг
  • Улигт бодлуудаа бодит амьдрал дээр үнэн гэж итгэдэг эсэх
  • Албадмал үйл, улигт бодлуудтай холбоотой зүйлс өдөр тутмын амьдрал, харилцаанд тань хэрхэн нөлөөлдөг тухай

Эмчилгээ

Эм, сэтгэл засал, физик буюу цахилгаан цацраг зэрэг эмчилгээ тухайн өвчтөнөөс хамаарч аль нэг нь, эсвэл хавсрагдах байдлаар явна. OCD нь бүрэн алга болох буюу эмчлэгдэх боломжгүй тул эмчилгээний аргууд шинж тэмдгүүдийн хурц байдал болон давтамжийг багасгахад чиглэгддэг.

Эм болон физик эмчилгээ тархинд чиглэгдсэн байдлаар голлох эмчилгээ болж, харин сэтгэл заслыг тухайн өвчтөнийг өөрийгөө удирдан, сэтгэл санаагаа захирахад туслах байдлаар хавсран хийнэ. Ингэснээр цаашид OCD-тэй амьдрахад дасан зохицох, хүсээгүй бодол үйлдлүүдээ өөрийн чадах хэмжээнд захирах, сандарч стресстсэн үедээ тайвшрах зэрэг арга барилуудыг аргачлан зааж, цаашлаад улигт бодлуудын суурь үндсийг олж мэдэх үйл явцад нь туслалцаа үзүүлэх боломжтой.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Өөрийгөө эсвэл хэн нэгнийг гэмтээхээс айх, үг авиаг давтах, Эмх замбараагүй байдлаас айх

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Туреттын хам шинж Галактоземи
Scroll to top