Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Уушгины буглаа

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шинж тэмдэг Хэзээ эмчид хандах вэ? Урьдчилан сэргийлэлт Оношилгоо Эмчилгээ

Бактерийн гаралтай халдвар авснаар уушгинд идээт хөндий үүсэхийг уушгины буглаа гэнэ. Дархлаа суларсан, амаар дамжих ямар нэгэн халдвар авсан, зүрхний өвчтэй бол уушгины буглаа үүсэх магадлалыг нэмэгдүүлнэ. Хүндэрсэн уушгины буглаа нь аминд хүрэх аюултай.

Шинж тэмдэг

  • Ханиалгах
  • Чичрэх
  • Шөнөдөө хөлөрнө
  • Эвгүй үнэр бүхий цэртэй ханиалгана
  • Цустай цэр гарах
  • Амьсгал давхцах
  • Ядарч сульдах
  • Цээж хорсож өвдөх зэрэг илэрдэг

Мөн уушгины буглаатай өвчтөнүүдийн 1/3-д нь хуруу хөөж хавдах, алкоголь ихээр хэрэглэдэг хүмүүс болон бага насны хүүхдүүдийн шүд харлаж үйрэх шинж тэмдэг элбэг ажиглагддаг.

Хэзээ эмчид хандах вэ?

  • Шөнөдөө хөлөрч халуурах
  • Эмчлүүлсний дараа дахин өвдөх
  • Цустай ханиалгах
  • Амьсгалж, ханиалгахад цээж өвдөж байвал эмчид хандах шаардлагатай.

Урьдчилан сэргийлэлт

Хэрэв хатгалгаагаар өвдөөд удаагүй байгаа бол гам барих, антибиотикийн төрлийн эмийг зааврын дагуу хэрэглэж байх, шүд цоорсон бол тэр дор нь эмчилж байх нь уушгины буглаа үүсэх магадлалыг багасгана.

Оношилгоо

Цусны шинжилгээгээгээр ямар төрлийн бактерийн халдвар авсныг тодорхойлж хийх эмчилгээ, хэрэглэх эмийг эмч шийднэ.

Буглааны байрлалыг цээжний рентген зураг, MRI, компьютер томографийн шинжилгээ хийж мэдэх боломжтой.

Эмчилгээ

Бактерийн гаралтай халдвар тул эмэн эмчилгээ хийнэ. Мөн цусны эргэлтийг нэмэгдүүлж уушгинаас идээг хөөж гаргах эмчилгээ хийх болно. Эмч, сувилагч цээжин дээр товшиж уушгинд хурсан шингэнийг гадагшлуулна. Энэ эмчилгээг хийхэд илүүдэл шингэн, буглаагаар ханиалгадаг.

Зарим тохиолдолд уушгируу гуурс залга ж идээг гадагшлуулна.

Цаашид юу анхаарах хэрэгтэй вэ?

Эмчийн зөвлөгөөний дагуу дасгал хөдөлгөөн хийхээ түр хугацаанд хязгаарлах хэрэгтэй. Дахин халдвар авахаас сэргийлэн ханиадны эсрэг вакцин хийлгэх шаардлагатай эсэхээ асууж тодруулаарай.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Амьсгаадах, Ханиалгах, Хөлрөх, Цэртэй ханиах, Цээж хорсох, Чичрэх, Ядрах
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05
  • Өсвөр насны жирэмслэлт амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?2022-11-30 - 16:32
  • Хооллолтын бэрхшээл ба түүний төрлүүд2022-11-30 - 16:30

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Архаг бронхит Уушгины хоргүй хавдар
Scroll to top