Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Хачигт энцефалит

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Оношилгоо Эмчилгээ Урьдчилан сэргийлэлт

Хачигт энцефалит нь Абровирус төрлийн Flavivirs-ээр үүсгэгд байгалийн голомтот халдварт өвчин юм. Төв мэдрэлийн тогтолцоог давамгайлан гэмтээдэг хэдий ч эмнэл зүй, тархвар судлалын хувьд хоорондоо ялгаатай өрнөдийн, дорнын, хоёр долгионт гэсэн 3 хувилбар байдаг нь тогтоогджээ. Вирусийн халдаагч нь иксод хачиг. Өвчин үүсгэгч вирус нь 60 хэм хүртэл халуунд 10 минут, буцлагахад 2 минутын дараа үхнэ. Нарны хэт ягаан туяа, лизиол болон хлор агуулсан бэлмэлүүдэд идэвхээ амархан алддаг аж.

Шалтгаан

Хачигт энцефалит нь цус сорогч амьтдаар дамжин халдварлана. Байгальд 130 орчим төрлийн мэрэгч, зэрлэг сүүн тэжээлтэн – зараа, хэрэм, тарвага хээрийн хулгана, зарим шувууд нь зөөвөрлөгч болдог. Хүмүүс ихэвчлэн халдвар авсан хачгинд хазуулсан үед халдвар авдаг ба мэрэгч, сүүн тэжээлтэн амьтдаас хоол хүнсний замаар мөн лабораторийн нөхцөлд халдвар авч болдог. Хоол боловсруулах замаар буюу халдвар авсан ямаа, ухрийн түүхий сүү, мах зэргээр халдвар дамжих эрсдэлтэй байна. Өвчлөл нь улирлын шинжтэй бөгөөд 5-7 саруудад дээд цэгтээ хүрдэг байна. Халдвар хүнээс хүнд халддаггүй.

Шинж тэмдэг

Халдварын нууц үе нь 3-21 хоног буюу дунджаар 10-14 хоног байна. Урьдал үеийн шинж тэмдэг:

  • Толгой бага зэрэг өвдөх
  • Сульдах, ядрах
  • Нойр хямрах
  • Мэдрэлийн ёзоорын өвдөлт
  • Нүүр болон их биеийн хэсэгт арьс бадайрах
  • Сэтгэл санаа тогтворгүй болох

Нийтлэг шинж тэмдгүүд:

  • 39-40 хэм хүртэл халуурах
  • Толгой хүчтэй өвдөх
  • Үе мөч, ууц нуруугаар шархирч өвдөх
  • Дотор муухайрах
  • Олон дахин бөөлжих
  • Юманд хэт мэдрэг болох
  • Нүдний алим хүндүүрлэх
  • Зарим тохиолдолд ухаан бүдгэрч дэмийрэх, комд орж болно
  • Цочмог үед өвчтөний нүүр улайсан, нүдний салстын судсууд тэлж, хүзүү цээжний арьс улайсан байна

Оношилгоо

Өвчтөнд илрэч буй шинж тэмдэг, зорчсон газар зэрэг дээр үндэслэн урьчдилсан байдлаар оношийг тодорхойлох боломжтой. Гэвч лабораторийн шинжилгээнд хамрагдаж оношийг батлах зайлшгүй шаардлагатай.

Эмчилгээ

Хачигт энцефалитын үед иж бүрэн эмчилгээ хийх шаардлагатай. Аль болох өвчтөнийг зөөвөрлөхгүй, хэвтрийн дэглэмд тухайн аймаг, сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхийг зөвлөдөг. Эмчилгээ нь хордлого тайлах, тархины хаван бууруулах, хүнд үед шокийн эсрэг чиглэсэн байх ба дааврын болон амьсгалын дутагдлын эмчилгээг хийнэ. Халуун хэвийн болсноос 2-3 долоо хоногийн дараа мэдрэлийн эмгэгийн хам шинж арилсан үед эмнэлгээс гарах ба удаан хугацаанд эмчийн хяналтад байна.

Урьдчилан сэргийлэлт

Голомтот нутагт хачиганд хазуулахаас хамгаалсан хувцас, хазуулсан нөхцөлд өвөрмөц иммуноглобулиныг насанд хүрэгчдэд булчинд 3мл тарьж хэрэглэнэ. Голомтот нутгийн хүн амд түүхий сүү хэрэглэхгүй байхыг зөвлөнө. Өвчлөл ихсэхээс 1-1.5 сарын өмнө тархвар судлалын заалтаар эдийн идэвхгүйжүүлсэн эвсэл хүчийг нь сулруулсан амьд вакцин хийнэ.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Толгой өвдөх
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05
  • Өсвөр насны жирэмслэлт амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?2022-11-30 - 16:32
  • Хооллолтын бэрхшээл ба түүний төрлүүд2022-11-30 - 16:30

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Нүдний өвдөг Орондоо шээх
Scroll to top