Орондоо шээх
Хэвийн үед хүүхэд 3-6 насандаа орондоо шээхээ больдог. Хэрвээ 6 наснаас хойш байнгын, 6 сарын дараа дахин эхэлбэл мөн илүү их ам нь цангаад байвал орондоо шээх эмгэг гэж үзнэ. 5 настай хүүхдүүдийн 7 хүүхэд тутмын 1 нь орондоо тогтмол шээдэг. 10 нас хүрэхэд энэ тоо 20-д нэг болдог аж.
Шалтгаан
Орондоо шээх эмгэг нь хөвгүүдэд арай илүү тохиолддог. Зарим хүүхэд шөнөдөө хожуу бие засдаг ба учир нь мэдрэлийн тогтолцооны давсгийн үйл ажиллагааг хянадаг хэсэг нь илүү удаан хөгждөг. Энэ хөгжлийн саатал нь заримдаа гэр бүлд дамжина. Бусад хүүхдүүд гэр бүл салалт зэрэг стрессийн улмаас орондоо шээж эхэлдэг. Ховор тохиолдолд чихрийн шижин, шээсний замын халдвар зэрэг шалтгаантай байна.
Зөвлөгөө
Та хүүхдээ орондоо шээхийг нь зогсооход туслах хамгийн чухал зүйл бол магтаж сайшааж, хүлцэнгүй байх явдал юм. Та хүүхэдтэйгээ асуудлыг үүсгэж буй зүйлийнх нь талаар ярилц. Орондоо орохын өмнө ариун цэврийн өрөө тогтмол орох нь чухал бөгөөд энэ нь таны хүүхдийг өөрийн сэрэх цагт сэрж шээхэд тусална. Унтахаас 2 цагийн өмнө шингэн уухыг хязгаарлаж, кола зэрэг кофейн агуулсан уух зүйл өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Та шөнө шээгээгүй өдрөө хүснэгтэд тэмдэглэснээр явцыг ажиглах боломжтой болно.
Эмч чихрийн шижин, антибиотикоор эмчлэгддэг шээсний замын халдварыг үүсгэхгүйн тулд шээсний шинжилгээ хийнэ. Хүүхэд байнгын орондоо шээхийг даван туулахын тулд шээж эхлэнгүүт нь дохио дугардаг тусгай дэвсгэр хэрэглэж болох юм. Хэрвээ орондоо шээх нь тогтмол давтамжтай байвал таны хүүхдэд мэргэжлийн тусгай зөвлөгөө хэрэгтэй юм. Дэмжиж магтсанаар ихэнх хүүхдийн орондоо шээх зогсдог.