Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Цусны ялтас эс багасах (Тромбоцитопени)

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэл Зөвлөгөө Эмчилгээ

Судасны гэмтсэн хэсэгт очиж бөөгнөрөн цус алдалтыг зогсоох үүрэгтэй цусны ялтсан эсийн тоо багасахыг цусны ялтас эс багасах буюу тромбоцитопени гэнэ. Энэ өвчин нь дархлааны өвчин, цагаан бөөмийн өвчин гэх зэрэг бусад өвчнүүдээс үүдсэн байж болох ба зарим эмийн гаж нөлөөнөөс үүдсэн байж болдог.

 

Шалтгаан

Хэвийн нөхцөлд 1 микролитр цусанд 150,000-450,000 ширхэг ялтсан эс байдаг бөгөөд энэ тоо багассан бол тромбоцитопени гэж үздэг. Ясны чөмөг нь цусны ялтсан эсийг бий болгох ба эсүүд дунджаар 10 хоногийн настай.

Цусны ялтсан эс багасах өвчин нь удамшлын гаралтай эсвэл бусад өвчнөөс үүдэлтэй байх магадлалтай ч дараах тодорхой шалтгаануудын улмаас үүсдэг.

Ялтсан эсүүд дэлүүнд очиж гацах

Дэлүү нь хэвлийн зүүн хэсэгт хавирганы доор байрлах атгасан гарын хэмжээтэй жижиг эрхтэн юм. Хэвийн үед дэлүү нь цуснаас шаардлагагүй бодисуудыг шүүн, халдвартай тэмцдэг. Харин бусад өвчнөөс үүдэн томорсон дэлүү нь их хэмжээний ялтсан эсийг агуулж цусны эргэлтэн дэх ялтсан эсүүдийн тоог бууруулдаг байна.

Үүсэх ялтсан эсийн тоо багасах

Ясны чөмөгнөөс ялтсан эсүүд үүсдэг. Чөмөгнөөс бага хэмжээний ялтсан эс үүсэх нь тромбоцитопенийг үүсгэнэ. Дараах шалтгааны улмаас үүсэх ялтсан эсийн тоо буурдаг.

  • Цагаан бөөмийн өвчин
  • Цус багадалт
  • Элэгний С вирус эсвэл ДОХ
  • Химийн эмчилгээ
  • Архины зохисгүй хэрэглээ
  • Тахир дутуу (ямар нэг шалтгааны улмаас хэмт чөмөгт ясны тайрагдсан)
  • Цусны ялтсан эс ихээр устах

Цусны ялтсан эсүүд их хэмжээгээр устан цусны эргэлтэн дэх ялтсан эсийн дутагдалд ордог. Энэ байдалд дараах шалтгаануудын улмаар үүдсэн байж болно.

  • Жирэмслэлт (Төрөлтийн дараа зүгээр болдог)
  • Дархлаа муудсанаас
  • Цусанд бактерийн халдвар орсноос
  • Эсвэл зарим эм тарианы сөрөг нөлөө байж болно.

Шинж тэмдэг

Цусны ялтсан эс багасах өвчний үеэр цөөн шинж тэмдгүүд ажиглагдана. Үүнд:

  • Арьс амархан хөхрөх (Юманд шүргэх төдийд л арьс хөхрөх)
  • Хөлөөр олон жижиг хөх толбо үүсэх (Улаан өнгөтэй, тууралт шиг харагддаг)
  • Арьсаа зүссэн, гэмтээсэн тохиолдолд цус тогтохгүй байх
  • Хөнгөнөөр болон хүндээр бие засахад цус гарах
  • Сарын тэмдэг ихээр ирэх
  • Буйл, хамраас ойр ойрхон цус гарах
  • Шалтгаангүйгээр биеийн хэсгүүдэд жижиг жижиг цус харвалт төст улаан толбо үүсэх
  • Ядрах
  • Дэлүү томрох
  • Нүд, арьс шарлах зэрэг орно.

Хүндрэл

Нэг микролитрт 10,000-с доош ширхэг ялтсан эс тоологдвол маш аюултай нөхцөл гэж үзэх бөгөөд ховор тохиолдолд тархинд цус алдалт явагддаг. Мөн цус алдаж буй үед амь насанд хүрэх аюултай.

Зөвлөгөө

Хэрэв цусны ялтсан эс багассан бол дараах байдлаар гам бариарай.

  • Гэмтэхээс сэргийлэх (Гэмтэл авах магадлалтай спортоор хичээллэхгүй байх, хурц үзүүртэй зүйлээс хол байх г.м)
  • Архи хэрэглэхгүй байх (Алкоголь нь ялтсан эсийн ялгарах хурдыг удаашруулдаг.)
  • Өвчин намдаах эмийг эмчийн зааваргүйгээр хэрэглэхгүй байх

Эмчилгээ

Хөнгөн хэлбэрийн ялтсан эсийн багасалттай бол эмчилгээ шаардагдахгүй байж болно. Харин урт хугацаанд явагдаж байгаа, гар хөлөө зүсэх төдийд цус тогтохгүй байгаа нөхцөлд эмчилгээ хийх шаардлагатай. Дараах эмчилгээнүүдийг хийж болно.

  • Эмэн эмчилгээ
  • Цус сэлбэх
  • Ялтсан эс сэлбэх
  • Хагалгаа – Хэрэв томорсон дэлүүнээс үүдэлтэй бол дэлүүг хагалгааны аргаар авна.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Арьс амархан хөхрөх, Арьс шарлах, Буйлнаас цус гарах, Дэлүү томрох, Нүд шарлах, Сарын тэмдэг их ирэх, Хөлөөр хөх толбо үүсэх, Ядрах

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Цусны даралт ихсэх Тархины судасны буруу байрлал
Scroll to top