Тархины судасны буруу байрлал
Тархин дахь артерийн болон венийн судаснуудын холбоос хэсэг нь буруу байрлалтай болж орооцолдохыг тархины судас буруу байрлал гэнэ.
Артерийн судас нь хүчилтөрөгчийн агууламжтай цусыг биеийн бусад хэсгүүдэд тараах үүрэгтэй. Харин венийн судас нь хүчилтөрөгчгүй цусыг зүрхрүү хураах үүрэг гүйцэтгэдэг. Тархины судасны буруу байрлал нь энэ процессыг алдагдахад хүргэнэ.
Хэдийгээр судасны буруу байрлал нь биеийн аль ч хэсэг тохиолдож болох ч ихэвчлэн сээр нуруу болон тархинд үүсдэг. Судас буруу байрлах шалтгаан нь тодорхойгүй ч ихэнх тохиолдолд төрөлхийн гажиг байна. Тархины судас буруу байрлалтай бол таталт өгөх, толгой өвдөх шинж тэмдгүүд илрэх бөгөөд ихэвчлэн тархинд цус алдалт явагдах эсвэл тархины судас хагарсан тохиолдолд энэ гажгийг олж мэддэг.
Хэрэв эрт оношилж чадвал тархины бусад гэмтэл болон цус харвалтаас урьдчилан сэргийлэх боломжтой.
Шинж тэмдэг
Энэ өвчний үед дараах шинж тэмдгүүд ажиглагдаж болно.
- Таталт өгөх
- Толгойн нэг хэсгээр өвдөх, толгой өвдөх
- Биеийн нэг хэсэг бадайрах, булчин сулрах
- Хараа муудах
- Ярихад төвөгтэй болох
- Толгой эргэж бусдыг ойлгоход бэрх болох
- Тэнцвэрээ олохгүй байх зэрэг ажиглагддаг.
Шинж тэмдгүүд 10-40 насны хооронд илэрч болох бөгөөд тархины судасны буруу байрлал нь яваандаа тархийг гэмтээх аюултай. Хэрэв бага наснаас өвдөж эхэлсэн бол насанд хүрсний дараа тогтворжиж шинж тэмдэг ажиглагдахаа болих тохиолдол олон байдаг.
Хэзээ эмчид хандах вэ?
Толгой өвдөж, таталт өгөх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдвал эмчид хандаарай. Судасны буруу байрлалаас үүдэн тархинд цус алдвал амь насанд хүрэх аюултай байдаг тул эмчид хандахаа хойшлуулж болохгүй.
Дараах нөхцөлүүд нь энэ өвчнөөр өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг.
- Эрчүүдэд илүү ажиглагддаг
- Удамшлын улмаас үүсэн байж болно.
Хүндрэл
- Тархинд цус алдах
- Тархи хүчилтөрөгчийн хомсдолд орох
- Судас нимгэрэх
- Тархины гэмтэл үүсэх аюултай.
Оношилгоо
Тархины судасны буруу байрлалыг дараах шинжилгээ, үзлэгийн тусламжтайгаар оношилдог. Үүнд:
- Компьютер томографи
- Тархины MRI зэрэг орно.
Эмчилгээ
Тархины судасны буруу байрлалыг эмчлэх хэд хэдэн аргууд байдаг бөгөөд цаашид үүсч болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэхэд эмчилгээний зорилго оршино.
- Хагалгааны аргаар эмчлэх нь хамгийн нийтлэг арга хэмжээ юм. Үүнд:
- Судасны орооцолдсон хэсгийг хагалгааны аргаар авах
- Орооцолдсон судсанд очих цусан хангамжийн бууруулах
- Цацрагт туяагаар шарж орооцолдсон хэсгийг устгах зэрэг орно.