Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Цусны ялтсан эс багасах /Тромбоцитопени/

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэлүүд Зөвлөгөө Ахуйн нөхцөлд авах арга хэмжээ Эмчилгээ

Судасны гэмтсэн хэсэгт очиж бөөгнөрөн цус алдалтыг зогсоох үүрэгтэй цусны ялтсан эсийн тоо багасахыг тромбоцитопени гэнэ. Энэ өвчин нь дархлааны өвчин, цагаан бөөмний өвчин гэх зэргийн бусад өвчнүүдээс үүдсэн байж болох ба зарим эмийн гаж нөлөөнөөс үүдсэн байж болдог.

Шалтгаан

Хэвийн нөхцөлд 1 микролитр цусанд 150000-450000ш ялтсан эс байдаг бөгөөд энэ тоо багассан бол тромбоцитопени гэж үздэг. Ясны чөмөг нь цусны ялтсан эсийг бий болгох ба эсүүд дунджаар 10 хоногийн настай.

Цусны ялтсан эс багасах өвчин нь удамшлын гаралтай эсвэл бусад өвчнөөс үүдэлтэй байх магадлалтай ч дараах тодорхой шалтгаануудын улмаас үүсдэг.

Ялтсан эсүүд дэлүүнд очиж гацах

Дэлүү нь хэвлийн зүүн хэсэгт хавирганы доор байрлах атгасан гарын хэмжээтэй жижиг эрхтэн юм. Хэвийн үед дэлүү нь цуснаас шаардлагагүй бодисуудыг шүүн, халдвартай тэмцдэг. Харин бусад өвчнөөс үүдэн томорсон дэлүү нь их хэмжээний ялтсан эсийг агуулж цусны эргэлтэн дэх ялтсан эсүүдийн тоог бууруулдаг байна.

Үүсэх ялтсан эсийн тоо багасах

Ясны чөмөгнөөс ялтсан эсүүд үүсдэг. Чөмөгнөөс бага хэмжээний ялтсан эс үүсэх нь тромбоцитопенийг үүсгэнэ. Дараах шалтгааны улмаас үүсэх ялтсан эсийн тоо буурдаг.

  • Цагаан бөөмний өвчин
  • Цус багадалт
  • Элэгний С вирус эсвэлДОХ
  • Химийн эмчилгээ
  • Алкоголийн зохисгүй хэрэглээ
  • Тахир дутуу (ямар нэг шалтгааны улмаас хэмт чөмөгт ясны тайрагдсан)
  • Цусны ялтсан эс ихээр устах

Цусны ялтсан эсүүд их хэмжээгээр устан цусны эргэлтэн дэх ялтсан эсийн дутагдалд ордог. Энэ байдалд дараах шалтгаануудын улмаар үүдсэн байж болно.

  • Жирэмслэлт (Төрөлтийн дараа зүгээр болдог)
  • Дархлаа муудсанаас
  • Цусанд бактерийн халдвар орсноос
  • Эсвэл зарим эм тарианы сөрөг нөлөө байж болно.

Шинж тэмдэг

Цусны ялтсан эс багасах өвчний үеэр цөөн шинж тэмдгүүд ажиглагдана. Үүнд:

  • Амархан хөхрөх (арьсаар юманд шүргэх төдийд л арьс хөхрөх)
  • Хөлөөр олон жижиг хөх толбо үүсэх (улаан өнгөтэй, тууралт шиг харагддаг)
  • Арьсаа зүссэн, гэмтээсэн тохиолдолд цус тогтохгүй байх
  • Хөнгөнөөр болон хүндээр бие засахад цус гарах
  • Сарын тэмдэг ихээр ирэх
  • Буйл, хамраас ойр ойрхон цус гарах
  • Шалтгаангүйгээр биеийн хэсгүүдэд жижиг жижиг цус харвалт төст улаан толбо үүсэх
  • Ядрах
  • Дэлүү томрох
  • Нүд, арьс шарлах зэрэг орно.

Хүндрэлүүд

Нэг микролитрт 10000-с доош ширхэг ялтсан эс тоологдвол маш аюултай нөхцөл гэж үзэх бөгөөд ховор тохиолдолд тархинд цус алдалт явагддаг. Мөн цус алдаж буй үед амь насанд хүрэх аюултай.

Зөвлөгөө

Хэрэв цусны ялтсан эс багассан бол дараах байдлаар гам бариарай.

  • Гэмтэхээс сэргийлэх (Гэмтэл авах магадлалтай спортоор хичээллэхгүй байх, хурц үзүүртэй зүйлээс хол байх г.м)
  • Алкоголь хэрэглэхгүй байх – Алкоголь нь ялтсан эсийн ялгарах хурдыг удаашруулдаг.
  • Өвчин намдаах эмийг эмчийн зааваргүйгээр хэрэглэхгүй байх

Ахуйн нөхцөлд авах арга хэмжээ

Алое буюу Зуун наст

Зуун наст нь цус алдалтыг зогсоох, ялтсан эсийн ялгарлыг нэмэгдүүлдэг.

  • Цус гарсан хэсэгт зуун настын навчийг зүсэж жин тавих
  • Зуун настыг чихэргүй шүүс уух зэрэг арга хэмжээг авна.

Витамин С

Витамин С нь цус алдалтыг багасгах үйлчилгээтэй бөгөөд ялтсан эс ялгарах процессыг хурдасгадаг.

  • Өдөр бүр 5ш витамин С үрэл ууж хэрэглэнэ.

Сүү, сүүн бүтээгдэхүүнүүд

Сүү нь К витамины агууламжтай бөгөөд К витаминаар баялаг байдаг. Тиймээс сүү, сүүн бүтээгдэхүүнийг хүнсэндээ тогтмол хэрэглэж байх нь зүйтэй.

  • Өдөр бүр 1 аяга сүү өлөн ходоодон дээр уух
  • Эсвэл орой бүр унтахаасаа өмнө чихэргүй тараг ууна.

Лууван

Лууван нь А витаминаар баялаг тул цусны эсийн ялгаралтыг нэмэгдүүлнэ.

  • Өдөр бүр 2-3ш лууванг бутлагчаар (миксерээр) бутлан ууна.
  • Мөн хүнсэндээ лууван хэрэглэж байх
  • Луувангийн салат хийж идэж болно.

Анар

Анар жимс нь төмрийн агууламж ихтэй цусны ялтсан эсийн ялгарлыг нэмэгдүүлдэг хүнс юм.

  • 2 долоо хоногийн турш 1 аяга анар жимсний шүүс ууж хэрэглэнэ.

Хар талх

Хар талх нь зүрх судасны бүхий л өвчин тусахаас сэргийлдэг тул цэвэр хар талхыг хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Хар талхтай төстэй харагдах хямд бүтээгдэхүүнээс болгоомжлоорой.

  • Гэртээ хар талх авч хэрэглэх
  • Хар гурилыг хүнсэндээ хэрэглэж байх

Эмчилгээ

Хөнгөн хэлбэрийн ялтсан эсийн багасалттай бол эмчилгээ шаардагдахгүй байж болно. Харин урт хугацаанд явагдаж байгаа, гар хөлөө зүсэх төдийд цус тогтохгүй байгаа нөхцөлд эмчилгээ хийх шаардлагатай. Дараах эмчилгээнүүдийг хийж болно.

  • Эмэн эмчилгээ
  • Цус сэлбэх
  • Ялтсан эс сэлбэх
  • Хагалгаа – Хэрэв томорсон дэлүүнээс үүдэлтэй бол дэлүүг хагалгааны аргаар авна.

 

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Арьс амархан хөхрөх, Арьс шарлах, Буйлнаас цус гарах, Дэлүү томрох, Нүд шарлах, Сарын тэмдэг их ирэх, Хөлөөр хөх толбо үүсэх, Ядрах
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • таргалалтТаргалалт ба эрүүл мэнд2021-02-22 - 15:19
  • амны хөндийн эрүүл мэндАмны хөндийн эрүүл мэнд, шүд арчилгааны зөвлөмжүүд2021-02-18 - 16:51
  • Удаан суух нь нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг2021-02-16 - 15:31
  • Хүн амын насжилт, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс2021-02-16 - 15:12
  • Арьс арчилгааӨөрт тохирох эрүүл арьс арчилгаа хэрхэн бүрдүүлэх вэ?2021-02-15 - 13:46

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Цусны даралт ихсэх Тархины судас буруу байрлалтай болох
Scroll to top