Чонон яр
Чонон яр гэдэг нь хүний биеийн дархлалын систем эд эрхтнүүдийг гэмтээхэд үүсдэг үрэвслийн чанартай өвчин юм. Чонон яр арьс, үе мөч, бөөр,
цусны эсүүд, тархи, зүрх, уушги үрэвсүүлж болно.
Чонон яр нь бусад арьсны өвчинтэй төстэй шинж тэмдэгтэй тул оношлоход төвөгтэй байдаг. Хамгийн өвөрмөц шинж чанар нь хоёр хацар улайх явдал юм. Гэвч энэ шинж тэмдэг нь бүх өвчтөнд ажиглагддаггүй.
Зарим хүнд нарны гэрэл эсвэл тодорхой эмнээс харшлан чонон яр гардаг. Хэдийгээр энэ өвчнийг бүрэн эдгээх боломжгүй ч шинж тэмдгүүдийг арилгах боломжтой.
Шалтгаан
Биеийн эрүүл хэсгүүдийг дархлааны систем гэмтээхийг чонон яр гэдэг. Орчны нөхцөл болоод удамшлын чанартай байж болно. Хэрэв байгаа орчинд тань дархлааны системийг өдөөх хүчин зүйл байгаа бол өвчин хөдөлж болох юм. Ихэнх тохиолдолд тодорхой шалтгааныг илрүүлэх боломжгүй ч дараах зүйлс нь энэ өвчнийг өдөөх хандлагатай байдаг.
- Нарны гэрэл
- Халдварт өвчин тусах
- Зарим төрлийн эм тарианууд – Цусны даралт тогтворжуулах эм, антибиотик г.м
Дараах нөхцөлүүд нь чонон яраар өвчлөх магадлалыг нэмэгдүүлнэ.
- Эмэгтэй хүн байх
- 15-40 настай байх зэрэг орно.
Шинж тэмдэг
Чонон яр нь гэнэт бий болж хурдан эдгэрэх эсвэл удаан хугацаанд үргэлжилж болно. Хүнд эсвэл хөнгөн хэлбэртэй ч байж болдог. Ихэнх хүмүүс хөнгөн хэлбэрийн чонон яр туссан байдаг бөгөөд нүүр, арьсаар улайлт өгөх шинж тэмдэг илэрнэ. Энэ улайлт нь тодорхой шалтгаангүйгээр хэсэг хугацааны дараа арилах эсвэл хүндрэх тохиолдол ч бий.
Хэдийгээр биеийн аль хэсэг өртсөнөөс хамааран өөр өөр шинж тэмдэг илэрдэг ч дараах шинж тэмдгүүд нийтлэг ажиглагдана. Үүнд.
- Ядарч сульдах
- Үе мөчөөр өвдөх, хавдах, хөших
- 2 хацар улайх
- Нарны гэрэлд арьсны тууралт улам ихсэх
- Амьсгал давхцах
- Цээж дарж өвдөх
- Нүд хуурайших
- Толгой өвдөх
- Мартаж санадаг болох зэрэг орно.
Хэзээ эмчид хандах вэ?
Арьсанд тууралт гарах, халуурах, бие өвдөж, ядрах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай.
Хүндрэлүүд
Чонон яраас үүдэн бусад эрхтнүүд үрэвсэх аюултай бөгөөд үүнд:
- Бөөрний үрэвсэл, бөөрний дутагдал– Загатнах, цээж өвдөх, толгой эргэх, дотор муухайрах, хөл хавдах зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана.
- Тархи болон төв мэдрэлийн тогтолцоо – Тархинд нөлөөлсөн бол толгой өвдөх, толгой эргэх, ааш занд өөрчлөлт орох, хий юм харах, харвалт өгөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн мартаж санадаг болох магадлалтай.
- Цус болон судас – Цус өтгөрч, судас үрэвсэхэд хүргэж болно.
- Уушги – Чонон яр нь уушгинд нөлөөлөх тохиолдол элбэг байдаг бөгөөд хатгалгаа тусах магадлал нэмэгддэг.
- Зүрх – Зүрхний үнхэлцэг хальж үрэвсэхаюултай.
- Бусад халдварт өвчин авах магадлалыг нэмэгдүүлдэг
- Хорт хавдар тусах магадлалыг нэмэгдүүлнэ.
- Ясны сийрэгжилт
- Жирэмсэн эмэгтэйчүүдэд зулбах, хугацаанаас эрт төрөх магадлал нэмэгддэг байна.
Зөвлөгөө
Дараах арга хэмжээг авснаар шинж тэмдгүүд буурах боломжтой.
- Нарнаас өөрийгөө хамгаалах – шүхэр барих, нарны тос түрхэх г.м
- Эмчид тогтмол үзүүлэх
- Тамхи татахгүй байх
- Жимс ногоо болон бүхэл үрийн хүнс хэрэглэж байх зэрэг нь тус болно.
Ахуйн нөхцөлд авах арга хэмжээ
Цагаан гаа
Цагаан гаа нь үрэвслийг дарж, үе мөчний өвчнийг намдаадаг.
- Хоолондоо ½ цайны халбага цагаан гаа хийж байх
Дасгал хөдөлгөөн хийх
- Гүйх, дугуй унах, сунайх, аэробикийн дасгал хийх
Витамин Д
Витамин Д багассанаар дархлалын өвчин үүсдэг.
- Витамин Д-г нэмэлт байдлаар (Эмчийн зөвшөөрөлтэйгөөр) хэрэглэх
Пробиотик
Пробиотик нь чонон яр нэмэгдэж гарахаас сэргийлдэг.
- Йогурт болон бусад сүүн бүтээгдэхүүн хэрэглэх
- Эмчийн заавраар пробиотикийг нэмэлтээр хэрэглэх
Алимны цуу
Алимны цуу нь чонон яр гарах процессыг удаашруулдаг.
- 1 цайны халбага алимны цууг 1 аяга бүлээн усанд хийж уух
- Мөн уусмал дээр ½ халбага зөгийн бал хийж болно.
- Энэ бэлдмэлийг өдөрт 2-3 удаа хоол идэхээс 20 минутын өмнө уугаарай.