Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Шамбарам

Шалтгаан Шинж тэмдэг Хэзээ эмчид хандах вэ? Хүндрэлүүд Урьдчилан сэргийлэлт Зөвлөгөө Ахуйн нөхцөлд авах арга хэмжээ Оношилгоо Эмчилгээ

Шамбарам өвчин нь хошногоны сүвэн дэх венийн судас үрэвсэж хавдан, овойж гарч ирдэг өвчин юм. Ихэвчлэн бие засах үед болон жирэмслэлтийн үеэр уг судсанд хэт их ачаалал өгснөөс, ховор тохиолдолд бусад шалтгааны улмаас цагаан мах эргэж шамбарам үүсдэг.

Шулуун гэдэсний үзүүр дэх үрэвссэн судас нь шулуун гэдэсний дотор байрлалтай байхыг дотоод зангилаа, харин хошногоны амсрын арьсан доор байрласан байвал шамбарамын гадаад зангилаа гэдэг.

Энэ өвчнийг хүндрүүлэлгүйгээр эрт арга хэмжээ авч чадвал гэрийн нөхцөлд эм, тосон түрхлэг хэрэглэж эмчлэх боломжтой. Иймээс та шамбарамын анхны шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмчид хандаж зөвлөгөө аваарай.

Шалтгаан

Хэд хэдэн шалтгаануудаас энэ үрэвсэл нь үүдэлтэй байж болдог. Үүнд:

  • Бие засахад хэт их ачаалал өгөх
  • Удаан хугацаагаар бие засах өрөөнд суух
  • Өтгөн хаталт
  • Чихрийн шижин
  • Хэт таргалалт
  • Жирэмслэлт
  • Хошногоор бэлгийн хавьталд орох зэрэг орно.
  • Ажил мэргэжлийн шалтгааны улмаас (жолооч, цагдаа, байнгын суугаа ажил эрхэлдэг хүмүүс)

Мөн нас ахих тусам хошногоны амсар сулардаг тул шамбарамтай болох магадлал нэмэгддэг.

Шинж тэмдэг

  • Бие засахад зовиурлах, хөндүүрлэж өвдөх.
  • Цус үзэгдэх – Ариун цэврийн цаасанд цус ажиглагдах
  • Хошногоны үзүүр загатнах
  • Хошногоны үзүүр хорсох
  • Хошногоны үзүүрийн эргэн тойронд хавдсан хэсэг мэдэгдэх, тэмтрэгдэх
  • Хошногоноос шүүс гарах зэрэг шинж тэмдгүүд ажиглагдах

Шамбарамын үед илрэх шинж тэмдгүүд нь байрлалаасаа хамааран өөр байна. Дотоод шамбарам нь шулуун гэдэсний хананд байрласан байдаг тул ямар нэг зовиур илэрдэггүй. Харин бие засах үеэр үрэвссэн судсанд ачаалал өгч цус гарах нь ажиглагддаг. Энэ төрлийн шамбарамын зангилаа нь үе үе хошногоны сүвээр эргэж гарч ирнэ.

Харин гадаад шамбарам нь хошногоны амсрын орчмын арьсан доор байрладаг тул загатнаж, цус гарах бөгөөд заримдаа нөж гарч маш ихээр хорсож өвдөх тохиолдол гарна.

Хэзээ эмчид хандах вэ?

Бие засах үед цус гардаг бол шамбарамтай байх өндөр магадлалтай гэсэн үг. Ховор тохиолдолд өтгөнтэй хамт цус гарах нь бүдүүн гэдэсний эсвэл шулуун гэдэсний хорт хавдартай холбоотой байж болдог. Тиймээс цус гарч байгаа шалтгааныг эмчид хандаж тодорхой оношлуулах хэрэгтэй.

Мөн эмчийн зөвлөсний дагуу тосон түрхлэг болон эм хэрэглэсэн боловч дээрдэхгүй байгаа бол дахин эмчид хандаарай. Хэрэв өтгөн хар өнгөтэй, цустай гарч байвал хоол боловсруулах замын өөр өвчнөөс үүдсэн байх магадлалтай байдаг.

Эмчийн үзлэгт очихоос өмнө арга хэмжээ авах вэ?

Өтгөнөө зөөлрүүлэхийн тулд жимс ногоо, бүхэл үрийн хүнс хэрэглэж, өдөрт 6-8 аяга ус ууж байхыг зөвлөе.

Хүндрэлүүд

Шамбарам нь дараах хүндрэлүүдийн суурь болох магадлалтай. Үүнд:

  • Толгой эргэх– Байнгын бага багаар цус алдах нь ойр ойрхон толгой эргэхэд хүргэж, улмаар ядарч сульдах шалтгаан болдог.
  • Хавчигдсан шамбарам – Хэрэв дотоод шамбарамын зангилаанд очих цусны эргэлт боогдвол үхэлд хүргэх аюултай.

Урьдчилан сэргийлэлт

  • Хүнсэндээ анхаарах – Жимс, ногоо болон бүхэл үрийн хүнс хэрэглэж занших
  • Шингэн зүйл их хэрэглэх – Өдөрт 6-8 аяга ус тогтмол ууж занших
  • Бие засах үедээ хэт дүлэхгүй байх
  • Бие засахыг мэдрэмж төрсөн үедээ хойшлуулалгүйгээр хүндэрч байх
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
  • Удаан хугацаанд бие засах өрөөнд суухгүй байх нь шамбарамтай болохоос урьдчилан сэргийлж чадна.

Зөвлөгөө

  • Тосон түрхлэг түрхэх
  • Ойр ойрхон бүлээн усанд суух – Өдөрт 2-3 удаа 10-15 минут бүлээн устай саванд өгзгөө дүрж суугаарай.
  • Хошногоны амсрыг цэвэр байлгах – Бүлээн усаар хошногыг өдөр бүр угааж цэвэрлээрэй. Саван, спирттэй зүйлийг хүргэж болохгүй.
  • Ариун цэврийн цаас хэрэглэхгүй байх – Бие зассаны дараа нойтон сальфетка, нойтон алчуураар зөөлөн арчиж байх
  • Хүйтэн жин тавих – Хаван хавдарыг намдаах зорилгоор мөстэй жин тавьж болно.
  • Өвчин намдаагч хэрэглэх – Хэрэв хэт их өвдөлт өгч байвал аспирин, ибопруфен зэргийг ууж болно.

Ахуйн нөхцөлд авах арга хэмжээ

Алое

Алое нь өвчин намдаах, үрэвсэл дарах үйлчилгээтэй тул алое ургамлаар жин тавих нь үр дүн сайтай.

Алоен өргөстэй хэсгийг зүсэж аваад голоор нь хувааж шүүстэй хэсгээр үрэвссэн хэсэгт жин тавина.

Хэрэв дотор талд байрлалтай бол зүсэж бэлдсэн алоег хөлдөөгөөд хошногоны сүвээр оруулж жин тавина.

Лимон

Лимон нь өвчин намдаах, үрэвсэл дарах үйлчилгээтэй.

Үрэвссэн хэсэгт лимоны шүүсийг түрхэнэ.

Эсвэл зөгийн балтай лимоны шүүсийг уувал өвчин намдана.

Оливын тос

Оливын том нь мөн өвчин намдааж, үрэвсэл дарах үйлчилгээтэй бөгөөд өтгөнийг зөөлрүүлэх, цусны эргэлт сайжруулах давуу талтай.

Хүнсэндээ оливын тос тогтмол хэрэглэх

Эсвэл хоолны дараа 1 халбага оливын тос ууж хэрэглэнэ

Оношилгоо

Гадна байрлалтай шамбарамыг харах төдийд мэдэгддэг бол дотор байрлалтай зангилааг дараах байдлаар оношилж болох юм. Үүнд:

  • Шулуун гэдэс, хошногоны үзлэг – Энэ үзлэгийн үеэр эмч резинэн бээлий өмсөж, нэг хурууг хошногоны сүврүү оруулан хэвийн бус, томорсон зүйл байгаа эсэхийг шалгана.
  • Багажны тусламжтай үзлэг хийх – Дотор байрлалтай үрэвсэл нь эмчийн хуруунд мэдрэгдэхээргүй зөөлөн байх магадлалтай тул багажны тусламжтайгаар хардаг.

Эмчилгээ

Ихэнх тохиолдолд шамбарамын эмчилгээ нь эмчийн зөвлөгөөгөөр эмнэлэгт хэвтэлгүйгээр, гэрийн нөхцөлд эмчлэх боломжтой байдаг. Зарим тохиолдолд мэс ажилбар хийх шаардлага гарна.

Тосон түрхлэг

Хэрэв бага зэрэг өвдөж, загатнадаг бол эмч танд тосон түрхлэг, лаа болон хавчуурга санал болгоно. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь загатнааг багасгаж, өвчин намдаах үйлчилгээтэй байдаг.

Тосон түрхлэгийг 1 долоо хоногоос урт хугацаанд хэрэглэхгүй байхыг анхаараарай. Учир нь арьс загатнуулах, арьсан дээр тууралт өгөх зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг.

Мэс ажилбар

Хэрэв гадна байрлалтай үрэвслийн дотор хэсэгт нөж хуралдсан бол хялбар мэс ажилбараар хагалж авна.

Мөн цус алдалт ихтэй, эмзэглэл ихтэй байвал хэд хэдэн төрлийн мэс ажилбаруудыг хийж болно. Үүнд:

  • Резинэн боолт тавих – Дотор байрлалтай үрэвслийг зориулалтын резинэн боолтоор боож цусны эргэлтийг нь зогсооно. Ингэснээр 1 долоо хоногийн дотор шамбарам хатаж унана. Хэдийгээр энэ аргаар эмчлэх нь 2-4 хоног цус гарч, өвдөхөд хүргэдэг ч үр дүн сайтай байдаг.
  • Тариа хийх – Үрэвссэн хэсэгт зориулалтын тариа хийж агшаана. Хэдийгээр энэ арга нь өвдөлт багатай ч резинэн боолт тавихаас үр дүн багатай.
  • Лазер болон гэрлээр шарах арга – Лазер болон гэрлээр шарахад үрэвссэн хэсгүүд хатаж, жижгэрдэг боловч дахин үрэвсэх магадлал өндөр байдаг.

Хэрэв үрэвссэн зангилаа томорсон бол мэс заслын аргыг хэрэглэнэ.

  • Зангилааг авах мэс засал – Цус алдалт болон өвчин үүсгэж байгаа хэсгийг мэдээ алдуулан тайрч авдаг. Маш их өвдөлттэй, ахин дахин үрэвсэж байгаа шамбарамыг эмчлэх хамгийн сайн арга бол хагалгааны арга юм.
  • Хагалгааны дараах өвдөлтийг намдаахын тулд бүлээн усанд хэвтээрэй.
  • Үрэвссэн судсыг боох – Үрэвссэн судасны цусны эргэлтийг хааж эмчлэх арга бөгөөд мэс заслын  аргатай харьцуулбал дахин үрэвсэх магадлал өндөр байдаг
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Бие засахад өвдөх, Бие засахад хүндрэлтэй байх, Хошногоноос цус гарах, Хошногоноос шүүс гарах, Хошногоны үзүүр хорсох
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • таргалалтТаргалалт ба эрүүл мэнд2021-02-22 - 15:19
  • амны хөндийн эрүүл мэндАмны хөндийн эрүүл мэнд, шүд арчилгааны зөвлөмжүүд2021-02-18 - 16:51
  • Удаан суух нь нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг2021-02-16 - 15:31
  • Хүн амын насжилт, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс2021-02-16 - 15:12
  • Арьс арчилгааӨөрт тохирох эрүүл арьс арчилгаа хэрхэн бүрдүүлэх вэ?2021-02-15 - 13:46

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Уруулын хомхой Үү
Scroll to top