Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Шарх

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Анхны тусламж Анхаарах зүйлс

Гадны шалтгааны улмаас арьс салст, булчин гэх мэт зөөлөн эдүүд гэмтэж, бүрэн бүтэн байдлаа алдахыг шарх гэж хэлдэг. Шархны эдгэрэлт нь тухайн хүний биеийн эсэргүүцэл, анхны тусламжийг хэрхэн үзүүлсэн, шарх бохир зүйлээр үүсгэгдсэн эсэх, шархны хэмжээ, биеийн аль хэсэгт байрласан, шарх үүсээд хэр хугацаа өнгөрсөн зэргээс хамаардаг.

Шалтгаан

  • Зүсэгдэх
  • Урагдах
  • Хатгуулах
  • Хазуулах
  • Даруулах гэх мэт гадаад хүчин зүйлийн нөлөөнөөс шарх үүснэ.

Гэмтсэн байдлаар нь:

  • Өнгөц – зөвхөн арьс салст, бүрхэвчийг хамарсан
  • Гүн – Булчин шөрмөс, яс гэмтсэн
  • Нэвтэрсэн – Биеийн хөндийрүү нэвтэрч орсон

Шинж тэмдэг

  • Арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан
  • Цус шүүрэх эсвэл алдах
  • Шархны орчим хавдаж улайж, өвдөх
  • Шархадсан эрхтний үйл ажиллагаа алдагдана

Анхны тусламж

  1. Гараа заавал угаана.
  2. Өөрийгөө цусаар дамжих халдвараас сэргийлж резин бээлий өмсөх, бээлий байхгүй бол гялгар уут өмсөж болно.
  3. Шархтай хүнийг тайвшруулах
  4. Шархны эргэн тойрны талбайг цэвэр усаар угаах эсвэл архи спиртээр арчих
  5. Шархан дээр ариун бинт эсвэл цэвэрхэн даавуун жийргэвч тавих
  6. Боолт хийнэ.

Анхаарах зүйлс

  1. Том шарх үүссэн бол 6 цагийн дотор эмчид ханд
  2. Эмч зөвлөөгүй л бол шархан дээр тос антибиотик түрхэж болохгүй
  3. Шарханд гадны биет зоогдсон бол эмнэлэг дээр очтол авах оролдлого бүү хий
  4. Амьтанд хазуулсан шархыг амаараа бүү сор
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Цус алдах, Цус шүүрэх
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05
  • Өсвөр насны жирэмслэлт амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?2022-11-30 - 16:32
  • Хооллолтын бэрхшээл ба түүний төрлүүд2022-11-30 - 16:30

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Ухаан алдах үед үзүүлэх анхны тусламж Ясны хугарал
Scroll to top