Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Ясны сийрэгжилт

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Оношилгоо Урьдчилан сэргийлэлт Хүндрэл

Ясны эс нарийсаж, нягт байдлаа алдан хөндий мэт болохыг “ясны сийрэгжилт” гэнэ. Ясны эс нь тодорхой давтамжтайгаар задарч, дахин шинэчлэгдэж байдаг амьд эрхтэн юм. Ясны хуучин давхарга задрахад шинэ яс бий болохгүй байх тохиолдолд ясны сийрэгжилт үүсэх ба улмаар ясны бат бөх байдал алдагдаж хугарал үүсэх, яс цуурах эрсдэл нэмэгдэнэ. Зарим тохиолдолд унаж бэртээгүй байхад ч ташааны яс цуурдаг бөгөөд үүнээс үүдэн нуруу өвдөх, намхан болж бөгтийх нь бий.

Ясны сийрэгжилт нь ахимаг насны хүмүүсийн дунд ихэвчлэн ажиглагдах боловч энэ нь идэр, залуу насныхан ясны сийрэгжилтэд өртдөггүй гэсэн үг биш юм.

Шалтгаан

Ясны сийрэгжилт үүсэх шалтгаан

  • Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед эм даавар буурах
  • Эрэгтэйчүүдийн даавар багасах
  • Насжилт цэвэршилт үүсэх шалтгаанд зүй ёсоор орох ба 50-иас дээш насны эмэгтэйчүүд, 70-аас дээш насны эрэгтэйчүүд ясны сийрэгжилтэд өртөх эрсдэлтэй
  • Үений болон бөөрний архаг өвчин
  • Үе мөчний эмийг урт хугацаагаар уух
  • Хөдөлгөөний дутагдал
  • Удамшил
  • Жирэмслэлт төрсний дараах үе
  • Газтай ундааны хэрэглээ, хөдөлгөөний дутагдал, кальци болон Д амин дэмийн дутагдал зэргийг ясны сийрэгжилтийн нийтлэг шалтгаанаар нэрлэж болно.

Шинж тэмдэг

Яс сийрэгжиж эхлэх үед шинж тэмдэг ажиглагддаггүй. Харин яс зөөлөрч, нягт байдлаа алдсаны дараа дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:

  • Нуруу өвдөх
  • Намхан болох
  • Бөгтийх
  • Хөл гарын үен дээр овгор зүй бий болох
  • Амархан яс хугарах зэрэг орно.

Оношилгоо

Ясны сийрэг чанарыг хүчдэл багатай рентгенээр тодорхойлдог. Энэ үзлэгийн үеэр оношлох хүнийг ширээн дээр хэвтүүлж аппаратаар ташаа, бугуй, сээр нурууг нь харна. Уг шинжилгээнд ихэвчлэн цэвэршилтийн дараах 65-аас дээш насны эмэгтэйчүүд болон 70- аас дээш насны эрэгтэйчүүд хамрагдана. Ясны сийрэгжилтэнд эмэн эмчилгээ болон дааврын эмчилгээг эмчийн заавраар хийдэг.

Урьдчилан сэргийлэлт

  • Кальци болон Д витамины хэрэглээг эрхэмлэх
  • Шим тэжээлээр баялаг хоол хүнс хэрэглэх
  • Дасгал хөдөлгөөн хийх нь ясны нягтыг хадгалж, булчин чангарч унах, хугарах эрсдлээс таныг хамгаална
  • Тамхинаас татгалзах
  • Урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд жил бүр хамрагдаж хэвших

Хүндрэл

Ясны сийрэгжилтээс үүдэн яс цуурдаг. Ахимаг насны хүмүүс унаж бэртсэнээс ташааны яс цуурч насан туршдаа босож явж чадахгүй болох аюултай. Зарим тохиолдолд унаж бэртээгүй байхад ч ташааны яс цуурдаг бөгөөд үүнээс үүдэн нуруу өвдөх, намхан болох, бөгтийх зэрэг шинж тэмдгүүд ажиглагддаг.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Амархан яс хугарах, Бөгтийх, Намхан болох, Нуруу өвдөх, Хөл гарын үе дээр овгор зүйл бий болох, Яс сийргэжих

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Яс ургах эмгэг Ясны шохойжилт
Scroll to top