Өндгөвчний хатууралт уйланхай хам шинж
Нас биед хүрсэн эмэгтэйчүүдэд элбэг тохиолдох энэ хам шинжийн үед өндгөн эс боловсорч гүйцсэний дараа өндгөвчнөөс гадагшлахгүй, уйланхай болж үлддэг. Өндгөвчний хатууралт уйланхай хам шинжтэй эмэгтэйчүүдэд эрэгтэй даавар хэвийн хэмжээнээс илүү ялгардаг бөгөөд энэ нь сарын тэмдгийн мөчлөг алдагдах, жирэмслэхэд хүндрэл үүсэх зэрэг асуудлыг дагуулдаг байна. Дааврын нөлөөгөөр эмэгтэйчүүдийн бие үсэрхэг болох, батгашилт үүсэх, толгойн үс халцрах, таргалах зэрэг шинж тэмдгүүд ажиглагддаг. Түүнчлэн урт хугацааны эрүүл мэндийн асуудлууд болох чихрийн шижин болон зүрхний өвчтэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
Шалтгаан
- Инсулины хэмжээ ихэссэн байх – Инсулины хэмжээ ихэсч өндгөвч хэвийн бус үйл ажиллагаатай болсон байж болно.
- Үрэвсэл – Өндгөвч үрэвсэж өндгөн эс гадагшлахгүй байж болно.
- Удамшил – Хэрэв ойрын хамаатан тань энэ өвчнөөр өвчилсөн бол өндгөвч хатуурах хам шинж илэрч болно.
Шинж тэмдэг
Зарим эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэг ирж эхэлсний дараагаар энэ хам шинж ажиглагдаж эхэлдэг бол заримых нь хувьд биеийн жин нэмэгдсэн эсвэл жирэмсэн болоход бэрхшээлтэй тулгарсны дараа л хам шинжтэй гэдгээ мэддэг.
Өндгөвчний хатууралт уйланхай хам шинжийн үед хамгийн түгээмэл ажиглагддаг шинж тэмдгүүд
- Сарын тэмдэг тогтворгүй болох – 35 хоногийн зайтай сарын тэмдэг ирэх, жилд 8 болон түүнээс доош удаа сарын тэмдэг ирэх, 4 сарын турш сарын тэмдэг ирэхгүй байх зэргээр ажиглагддаг.
- Сарын тэмдэг ирэхдээ их хэмжээгээр ирэх
- Нүүр болон биеэр үс ургах – Энэ хам шинжтэй эмэгтэйчүүдийн 70%-д нүүр болон биеэр үс ургах шинж тэмдэг ажиглагддаг.
- Батгашилттай болох – Эрэгтэй даавар нь арьсны тосны булчирхайг идэвхжүүлдэг учраас нүүр, цээж, нуруунд батга гарахад нөлөөлдөг.
- Толгойн үс халцрах
- Арьс харлах – Хүзүү, цавь, хөхний доор зэрэг нугаламтай хэсгүүдэд арьс харлах шинж тэмдэг ажиглагдана.
- Толгой өвдөх – Зарим тохиолдолд дааврын өөрчлөлт нь толгой өвдөлтийг сэдрээдэг.
Хүндрэл
- 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй болох
- Цусны даралт ихсэх
- Холестрины хэмжээ өөрчлөгдөх
- Үргүйдэх
- Сэтгэл санааны гутралд орох
- Өндгөвчнийхорт хавдартай болох
- Жирэмсний хүндрэл учрах
Зөвлөгөө
- Жингээ тогтвортой барих – Биеийн жингээ ердөө 5-10 хувиар бууруулах нь сарын тэмдгийг тогтворжуулах, шинж тэмдгүүдийг бууруулах нөлөөтэй байдаг.
- Дасгал хөдөлгөөн хийх
- Нүүрс ус багатай хүнсийг хоолондоо түлхүү хэрэглэх
Оношилгоо
- Цусны даралт, жин, өндөр зэргийг эмч лавлан асууж үзлэг хийх
- Биеийн бусад хэсгүүдэд хавдар байгааг шалгах
- Цусны шинжилгээ –Инсулины хэмжээ хэвийн эсэхийг шинжлэх
- Хэт авиагаар өндгөвчийг харах
Эмчилгээ
- Үргүйдэл, батгашилт, таргалалтыг зохицуулах эмчилгээ хийх бөгөөд сарын тэмдгийн тогтворгүй байдлыг зохицуулах арга хэмжээ авдаг. Мөн өндгөн эсийг боловсорсны дараа өндгөвчөөс гадагшлуулахыг тулдэмэн эмчилгээ хийнэ.
- Өндгөвчний хатууралт уйланхайн хам шинжийн үед эрэгтэй даавар ихээр ялгардаг тул дааврыг зохицуулж, нүүр биеэр ургасан үсийг багасгадаг.