Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Өсөлтгүй жирэмслэлт

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Урьдчилан сэргийлэлт Оношилгоо Эмчилгээ

Тодорхой шалтгааны улмаас ураг хэвлийд хангалттай томорч чадахгүй, өсөхгүй байхыг өсөлтгүй жирэмслэлт гэнэ. Ураг хангалттай өсөхгүй байх нь жин багатай хүүхэд төрөх, урагт очих хүчилтөрөгчийн хэмжээ бага байх, цусан дах сахарын хэмжээ буурах, халдвар авах магадлалыг нэмэгдүүлэх, ургийн биеийн хэм бага байх зэрэг олон хүндрэлүүдийг үүсгэдэг.

Өсөлтгүй жирэмслэлтийн хөнгөн хэлбэрийн улмаас жин багатай эсвэл дутуу төрсөн тохиолдол нь хүүхдэд урт хугацааны эрүүл мэндийн хүндрэл үүсгэдэггүй. Энэ тохиолдолд ихэнх хүүхэд 2 нас хүрэх үедээ хэвийн өндөр, жинтэй болсон байдаг. Харин хүнд хэлбэрийн өсөлтгүй жирэмслэлт нь хүүхэд төрөхийн өмнө болон дараах олон төрлийн эрүүл мэндийн асуудлуудыг дагуулж байдаг.

Шалтгаан

Ураг эхийн хэвлийд амьгүй болох, өсөлтгүй болох нь олон янзын шалтгаанттай. Ихэвчлэн эхийн эрүүл мэндийн байдал, ихэстэй холбоотой байдаг. Ихэс нь эх болон ургийг холбох чухал эд бөгөөд урагт хүчилтөрөгч, шим тэжээлийг дамжуулж, ургаас шаардлагагүй хаягдлыг гадагшлуулах гол үүрэгтэй.

Ихэсд асуудал үүсэх шалтгаанууд нь:

  • Чихрийн шижин
  • Цусны даралт өндөр байх
  • Тэмбүү, заг хүйтэн, хомхой зэрэг БЗХӨ-тэй байх
  • Бөөрний болон уушгины өвчтэй байх
  • Цус багадалт, шим тэжээлийн дутагдалтай байх
  • Архи уух, тамхи татах
  • Ураг ихэр байх
  • Ураг төрөлхийн хромосомын гажигтай байх

Шинж тэмдэг

Ураг өсөлтгүй болсон үед ямар нэгэн өвөрмөц шинж тэмдэг илэрдэггүй. Зарим хүнд ямар ч шинж тэмдэг илрэхгүй байхад заримд нь хэвлийн доод хэсгээр өвдөх, доош цусархаг ялгадас гарах шинж илрэх нь бий.

Урьдчилан сэргийлэлт

Эхийн бие эрүүл байсан ч ургийн хөгжил муудах, амьгүй болох эрсдэлтэй учраас эрүүл жирэмслэхийн тулд дараах арга хэмжээг аваарай.

  • Эмчийн үзлэгт тогтмол хамрагдаж, шаардлагатай шинжилгээнүүдийг өгөх
  • Ургийн хөдөлгөөнийг анхаарч, хөдөлгөөн нь удаашрах, хөдлөхгүй байх зэрэг байдал ажиглагдвал яаралтай эмчид хандах
  • Урагт сөрөг нөлөөтэй эм уухгүй байх
  • Архи, тамхи хэрэглэхгүй
  • Сайн унтаж амрах.

Оношилгоо

  • Хэт авиа – Хүүхдийн өсөлтийг хэт авиагаар харахад биеийн хэмжээ жижиг байх
  • Ургийн тархины хөгжлийг үзэхэд муу байх
  • Эхийн жин хангалттай хэмжээнд хүрэхгүй байх
  • Ургийн зүрхний цохилт сул байвал өсөлтгүй жирэмслэлт гэж үзнэ.
  • Мөн эхийн дотоод халдварыг TORCH вирусийн шинжилгээгээр оношилно.

Эмчилгээ

Өсөлтгүй жирэмслэлт нь жирэмсний аль ч хугацаанд тохиолдож болно. Тэр дундаа жирэмсний эхний гурван сард тохиолдох магадлал илүү өндөр байдаг.

Өсөлтгүй жирэмслэлт гэж оношлогдвол ургийн амьгүй болсон шалтгааныг тодруулж, эмчилгээ хийлгэснээр дахин жирэмслэх боломжтой болох юм.

Анхаарах зүйл нь өсөлтгүй жирэмслэлтийн дараагийн жирэмслэх хугацааг 8 сараас нэг жилээр хойшлуулах шаардлагатай. Энэ хугацаанд бүрэн эмчилгээ хийлгэж, эх эрүүлжих нь чухал. Эмчилгээ бүрэн хийлгээгүй жирэмслэх нь дахин өсөлтгүй жирэмслэх, ураг амьгүй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Доош ялагдас гарах, Ураг хөгжил буурах, Ургийн хэмжээ хэт жижиг байх, Хэвлийгээр өвдөх

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Өндгөвчний хатууралт уйланхай хам шинж Умайн гадуурх жирэмслэлт
Scroll to top