Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Архаг ядралын хам шинж

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Оношилгоо Эмчилгээ Зөвлөгөө

Архаг ядралын хам шинж  нь урт хугацаанд маш их ядрах байдлаар илэрдэг нийлмэл өвчин юм. Уг өвчнийг мөн вирусийн дараах ядралын хам шинж, булчин өвдөлт энцефаломиелит (БӨЭ), архаг ядаргаа, дархлаа тогтолцооны хэвийн үйл ажиллагааны гажуудлын хам шинж гэж нэрлэдэг. Өвчний үед хүн маш ихээр туйлдах бөгөөд энэ өвчин олон сар, жилээр үргэлжлэх боломжтой. Олон төрлийн шинж тэмдгээр илэрдэг учраас архаг ядралын хам шинжийг ихэнх тохиолдолд буруу оношилж, эсвэл оношлох боломжгүй байдаг. Энэ өвчин 25-45 насны эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл илэрдэг ч ямар ч үндэстний, нас, хүйс харгалзахгүйгээр уг өвчинд өртөх боломжтой юм.

Шалтгаан

Уг өвчний шалтгаан өдий хэр тодорхойгүй байна. Эрдэмтэд хэд хэдэн хүчин зүйлээс хамаараад хүн ийм өвчинд өртөх магадлалтай гэж үзжээ. Зарим тохиолдолд вирусийн халдвар авах, ойр дотнын хүнээ алдах зэргээр цочролд өртсөний дараа архаг ядралын хам шинж идэрдэг. Үүнээс гадна ямар нэгэн өвчин туссаны уршгаар, эс бөгөөс гэнэтхэн үүсэж болзошгүй байна. Зарим тохиолдолд архаг ядралын хам шинжийг сэтгэл гутралтай холбодог ч сэтгэл гутрал нь угтаа үүсгэгч хүчин зүйл болох уу, аль эвсэл хам шинжийн үр дагавар болж илрэх үү гэдэг нь аанай л тодорхойгүй юм.

Шинж тэмдэг

Энэ өвчний шинж тэмдэг, хүнд хөнгөнийг тодорхойлоход амаргүй боловч архаг ядралын хам шинжийн үндсэн шинж тэмдгийг дараах байдлаар ангилах боломжтой:

  • Хамгийн багадаа 6 сарын турш туйлын ихээр ядрах
  • Мартамхай болж анхаарал сарних
  • Хоолой торох
  • Тунгалгийн зангилаа улцайх
  • Булчин, үе улайсаж хавдахгүй ч өвдөх
  • Унтсан ч амарсан шинжгүй босох
  • Толгой өвдөх
  • Булчин ядрах, хөнгөхөн дасгал хийсэн ч тэсэлгүй зовуурилах гэх мэт

Архаг ядралын хам шинжтэй хүмүүс ажлаасаа уйдаж, дуртай зүйлээ ч сонирхохоо болих агаад тухайн хүнд гутарч түгших шинж тэмдэг илэрнэ. Ийм өвчтэй хүмүүсийн экзем, астма зэрэг харшлын урвалтай өвчин хүндрэх талтай.

Оношилгоо

Та маш ихээр ядарч, эс бөгөөс дээр дурдсан шинж тэмдгээс наанадаж 4 нь 6 сараас дээг хугацаатайгаар ажиглагдаж байвал эмч таныг архаг ядралын хам шинжтэй байж болно гэж оношлох боломжтой. Гэвч ужгирсан ядралт нь бамбай, бөөрний дээд булчирхайн идэвх багасах, цус багадах зэрэг бусад өвчний үед илэрч болох тул урьдаар ийм өвчин туссан эсэхийг нягтална.

Эмч таныг биеийн ерөнхий үзлэгт хамруулж, сэтгэл түгшилт мэтийн сэтгэл зүйн эмгэг бий эсэхийг тогтоох сорил явуулж болзошгүй. Цаашлаад өвчин үүсгэгч шалтгааныг илрүүлж чадаагүй тохиолдолд цусны шинжилгээ авч болно. Танд илэрч буй шинж тэмдэг дээр дурдсантай дүйж байвал архаг ядрал тусжээ гэсэн онош тавих боломжтой. Архаг ядралыг оношлох тусгай арга үгүй тул оношоо баталгаажуулахад тодорхой хугацаа зарцуулж магадгүй юм.

Эмчилгээ

Хэдий энэ өвчнийг эмчлэх тусгай аргачлал үгүй боловч гарын доорх хэд хэдэн аргаар илааршуулах боломжтой. Эмч зарим шинж тэмдгийг хөнгөвчлөх эм бичиж өгч болно. Тухайлбал, толгой булчин үений өвдөлтийг намдаагч, үрэвслийн эсрэг дааврын бус эмээр дарах боломжтой. Сэтгэл гутралын шинж тэмдэг илрээгүй ч үүний эсрэг эм бэлдмэл хэрэглэснээр биеийн байдал мэдэгдэхүйц дээрдэнэ. Үүнээс гадна сэтгэхүй-зан үйлийн эмчилгээ тусдаа байж болно. Физик эмчилгээ хийлгэснээр биеийн ерөнхий байдал дээрдэнэ. Эмч танд өвчнөө даван туулахын тулд сэтгэл зүйн зөвлөгөө авахыг санал болгосноор та санаа нийлсэн хүмүүстэй нэгдэж, улмаар бие сэтгэлээ хөнгөвчлөх бүрэн боломжтой.

Архаг ядралын хам шинжтэй хүн урт удаан хугацаанд зовуурилан шаналах боловч зарим шинж тэмдгийг нь үгүй хийх бүрэн боломжтой юм. Ийм өвчтэй хүн эхний 1-2 жилдээ ихэд зовуурилна. Нийт тохиолдлын талаас илүү хувьд уг өвчин хэдэн жилийн дараа гэхэд л бүрэн эдгэрдэг байна.

Зөвлөгөө

Та архаг ядралын хам шинж өвчтэй бол сульдаж, эрч хүчгүй болно. Ийм тохиолдолд та амьдралын хэв маягаа өөрт аятай тухайгаар зохицуулснаар өвчнөө даван туулах боломжтой. Энэ өвчнөөс ангижрахын тулд та дараах арга хэмжээг авч болно:

  • Ажил, амралтын цагаа сайтар хуваарилах
  • Үечилсэн дасгалууд хийвэл ашигтай байж болох талтай. Дасгалынхаа ачааллыг 7 хоногоор нэмэгдүүлэх
  • Өөртөө бодитой зорилго тавих
  • Хоол хүнсээ өөрчил. Тэр дундаа кофейн агуулсан ундааны хэрэглээг багасгах
  • Стрессээ бууруулах
  • Ганцаардахгүйн тулд санаа нэгтэй хүмүүстэй нийлж нэгд

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Анхаарал төвлөрөхгүй байх, Толгой өвдөх, Ядрах

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Үтрээ болон умайн унжилт Нүүрний саажил
Scroll to top