Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Ку чичрэг

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Оношилгоо Эмчилгээ Урьдчилан сэргийлэлт

Ку чичрэг нь Coxiella-гийн төрөл Coxiella burnetii хэмээх жижиг бичил биетнээр үүсгэгддэг байгалийн голомтот халдварт өвчин юм. Уг өвчин нь янз бүрийн замаар халдварлан тархаж халууралт, хордлогын шинж тэмдэг болон олон эрхтэн тогтолцооны гэмтлээр илрэх, ужиг явцтай аж. Өвчин үүсгэгч нь гадаад орчинд тэсвэртэй бөгөөд хачигны хатсан өтгөнд хагас жил, халдварлагдсан амьтны хатсан өтгөн болон шээс зэрэгт хэдэн долоо хоног хүртэлх хугацаанд амьдрах чадвартай байна.

Шалтгаан

Ку чичрэг үүсгэгч нь байгалийн голомтод 40 төрлийн хачиг, 47 төрлийн зэрлэг шувуу, 60 төрлийн амьтад биедээ агуулдаг. Байгалийн голомтоос гэрийн тэжээвэр амьтад халдвар авах боломжтой. Ку чичрэг нь хүнд янз бүрийн замаар, тухайлбал, хоол хүнс, ус, агаар дусал, ахуйн хавьтал болон гэмтсэн арьс салстаар дамжна. Түүнлчэн өвчтэй хүн цэрээрээ өвчний үүсгэгчийг гадаад орчинд ялгаруулж болно. Бүх насны хүмүүс уг өвчинд мэдрэг боловч ихэвчлэн хөдөө болон мал аж ахуй, амьтдын арьс шир, шувууны өд боловсруулах зэрэг ажил мэргэжил эрхэлсэн хүмүүс халдварлах магадлал илүү ихтэй.

Шинж тэмдэг

Өвчний нууц хгуацаа 3-32 хоног буюу, дунджаар 19-20 хоног үргэлжилнэ. Халдвар авсан замаас хамааран шинж тэмдгүүд харилцан адилгүй илрэх боловч дараах шинжүүд нийтлэг ажиглагдана:

  • 39-40 хэм хүртэл халуурах
  • Дагжиж чичрэх
  • Ядарч, сульдах
  • Хөлрөх
  • Толгой хүчтэй өвдөх
  • Нүдний угаар өвдөх
  • Хамраас цус гарах
  • Зарим тохиолдолд хуурай ханиалгана
  • Хүнд явцтай тохиолдолд нойр алдагдах, толгой эргэх, хөөрлийн байдалд орж дэмийрэх шинж илэрч болзошгүй
  • Гуурсан ба мөгөөрсөн хоолой үрэвсэх
  • Зүрхний хэм удааширч, цусны даралт буурна

Оношилгоо

Ку чичрэг нь эмнэл зүйн олон хэлбэрээр явагддаг тул түүнийг зөвхөн шинж тэмдгээр нь танин оношлоход төвөгтэй. Өвчнийг оношлох хамгийн оновчтой арга бол лабораторийн шинжилгээ юм. Үүний тулд өвчтөний цус, цэр, нугасны шингэн, хөхний сүү болон шээсэнд бактериологийн шинжилгээ хийж өвчин үүсгэгчийг илрүүлнэ. Ку чичирэг өвчнийг томуу, гэдэсний хижиг ба бөөсний хижиг, бруцеллёз, уушгины хатгалгаа болон халууралттай явагдах бусад өвчнөөс ялган оношлоно.

Эмчилгээ

Ку чичрэгийн үед шалтгааны эсрэг эм ба эмгэг жамын эмчилгээ хийнэ. Үүсгэгчийн эсрэг тетрациклин буюу льемицитиныг ердийн тунгаар хэрэглэдэг. Хүнд явцтай бол антибиотикийг тариагаар, глюкортокоид, харшлын эсрэг бэлдмэлүүд, хордлого тайлах болон шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

Урьдчилан сэргийлэлт

Ку чичрэг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд халдвар хамгаалал ба ариун цэврийг сайтар сахих шаардлагатай. Түүнчлэн гэрийн амьтдыг халдвараас хамгаалах зорилгоор малын байрыг хлорын шохойн 10%-ийн уусмалаар тогтмол ариутгаж байх, байгальд голомтлон амьдардаг газар нутагт хачигийг устгах ба аль болох өрөө тасалгаанд оруулахаас хамгаалах зэрэг үйл ажиллагааг явуулна. Өвөрмөц сэргийлэлтийг эпидемиологийн заалтаар хийх ба үүний тулд М-44 амьд вакциныг тарьдаг. Бруцеллёз ба ку чичрэг өвчин хоёулаа гарч байдаг голомтот нутагт амьдардаг хүмүүст хоёр өвний хавсарсан вакциныг хийдэг.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Нүдний ухархайд өвдөх, Өндөр халуурах, Хамраас цус гарах

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Стресс Лаймын өвчин
Scroll to top