Нүдний өвдөг
Бактерийн халдвараас үүдэн сормуусны угт өвчтэй, идээтэй хавдар үүсэхийг нүдний өвдөг гэнэ. Сормуусны угт гаднаас халдвар авснаар өвчтэй, идээтэй хавдар үүсэхийг нүдний өвдөг гэнэ. Ихэнхдээ эрүүл хүнд тодорхой хэмжээгээр байха стафилококк бактериас болж үүснэ. Насанд хүрэгчдэд өвдөг гарах нь бага ч контакт линз зүүдэг, нүдээ буддаг бол өвдөг гарах магадлалыг нэмэгдүүлдэг.
Зовхины ирмэг дээр улаан товойсон хэсэг үүссэнээр өвдөг гарна. Ингээд маргааш өдөр нь зовхи хавдаж эмзэг болоод, хавдсан хэсгийн голд шар цэг үүснэ.
Шалтгаан
- Гоо сайхны хэрэгслээ бусадтай сольж хэрэглэх
- Будагаа арилгахгүй унтах
- Бохир гараар нүдэнд хүрэх зэрэг нь стафилококк нянг идэвхжүүлдэг аж
- Цөөн тохиолдолд демодекс гэх нүдний хачигаар үүсгэгдэнэ
Шинж тэмдэг
Шинж тэмдэг
- Халдвар авсан хэсэгт нүд хөндүүрлэх
- Тухайн хэсэгт улайх, загатнах, хорсох, хавдах
- Зарим тохиолдолд толгой эргэх, халуурах
- Хэд хоногийн дараагаар хавдсан хэсэгт шар, цагаан цэг үүснэ
Эмчилгээ
Нүдний өвдөг нь ерөнхийдөө эмчилгээ хийлгэлгүйгээр хагарч, хэд хоногийн дотор хатаж эдгэнэ. Энэ зуур чийгтэй цэвэрхэн алчуураар адарт 4 удаа 20 минут жин тавихад хурдан эдгэнэ. Халдвараа бусдад дамжуулахгүй байх, ахиж өвдөг гарахаас сэргийдэхийн тулд нүдэндээ хүрсний дараа грааа сайтар угааж нүүрний алчуураа сольж хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Өвдөг нь хэд хоногийн дотор эдгэхгүй, ихээхэн хавдвал эмчид хандана уу. Эмч нүдний өвдөг болоод эргэн тойрны арьсанд түрхэх антибиотик бичиж өгнө. Өвдөг эдгэхгүй удвал антибиотик уух шаардлагатай. Өвдөг нь антибиотик хэрэглэж эхэлснээс 2-3 хоногийн дотор эдгэнэ. Өвдөг гарах нь удаан хугацааны гэмтлийн шалтгаан болдоггүй ч зарим хүнд олон давтамжтай өвдөг гарах тохиолдол бий.