Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Сарын тэмдэг их хэмжээгээр ирэх

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэл Оношилгоо Эмчилгээ

Сарын тэмдгийн үед хэт их хэмжээний цус гарах, олон хоног сарын тэмдэг үзэгдэх нь хэвийн бус байдлийн илрэл юм.

Бие эрүүл байгаа эсэхийг сарын тэмдгийн үед гарч буй цусны хэмжээ, мөчлөгийн хоногоор тооцож мэдэх боломжтой байдаг.

  • Сарын тэмдэг хэвийн үед 60-80 мл цус гардаг.
  • Цус гарах буюу биеийн юм үргэлжлэх хугацаа нь 2-7 хоног байна.
  • Алдах ёстой төмрийн хэмжээ 16 мл.
  • Мөчлөг хоорондын зай 21- 35 хоног байна.

Харин хэт их хэмжээгээр ирж байгаа бол хэвлийгээр хүчтэй өвдөж, толгой эргэх, ухаан алдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хэт их хэмжээ гэдгийг ариун цэврийн хэрэглэлийг ямар давтамжтай сольж байгаагаар баримжаалж болно. Ариун цэврийн хэрэглэл эсвэл тампоныг 2 цаг тутам солих шаардлага гарч байвал сарын тэмдэг их хэмжээтэй ирж байна гэж үздэг.

Шалтгаан

Сарын тэмдэг их хэмжээгээр ирэх түгээмэл шалтгаанууд:

  • Дааврын өөрчлөлт – Эстроген болон прогестероны хэмжээ өөрчлөгдөх
  • Өндгөвчний хэвийн бус үйл ажиллагаа – Өндгөвчнөөс өндгөн эс ялгарахгүй байх
  • Миома буюу умайн хоргүй хавдраар өвчилсөн байх үед
  • Умайд хоргүй ургацаг үүсэх
  • Умайн булчинд булчирхай үүсэх
  • Зулбалт – Нэг удаад их хэмжээний цус алдах нь зулбалттай холбоотой байж болно. Харин үргэлж их хэмжээний цус алдаж байвал бусад шалтгаанаас үүдэлтэй.
  • Хорт хавдар – Ховор тохиолдолд умайн хорт хавдар, умайн хүзүүний хорт хавдар зэргээс үүдэн цус алддаг.
  • Удамшлын шалтгаан – Удамшлын гаралтай цус алдах өвчтэй байх
  • Зарим эмийн гаж нөлөөгөөр
  • Бамбай булчирхай, элэг, бөөрний өвчтэй бол их хэмжээгээр цус алдаж болно.

Шинж тэмдэг

  • 2 цагаас доош хугацаанд ариун цэврийн хэрэглэл, тампоноо солих
  • Зарим тохиолдолд 2 давхар ариун цэврийн хэрэглэл ашиглах
  • Шөнө босч ариун цэврийн хэрэглэлээ солих
  • 7 хоногоос илүү хугацаанд сарын тэмдэг ирэх
  • 1 өдрөөс илүү хугацаанд нөжтэй цус гарах
  • Өдөр тутмын амьдралд сөрөг нөлөө үзүүлэх
  • Толгой эргэх, ядрах, амьсгал давчдах зэрэг цус багадалтын шинж тэмдгүүд илрэх

Дээрх шинж тэмдгүүд илрэх болон хугацаанаас өмнө сарын тэмдэг ирэх, цэвэршилтийн дараа цус алдах байдал илэрвэл эмчид хандах хэрэгтэй.

Хүндрэл

  • Төмрийн дутагдал – Удаан хугацаагаар, их хэмжээгээр цус алдах нь цус багадалттай болгож, улмаар төмрийн дутагдалд оруулна. Энэ үед толгой эргэж, ядрах, зүрх хурдан цохилох, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг ажиглагддаг.
  • Хүчтэй өвдөлт – Их хэмжээний цус алдахаас гадна хэвлийгээр хүчтэй өвдөнө.

Оношилгоо

  • Цусны шинжилгээ – Бамбай булчирхайн өвчнөөс үүдэлтэй эсэхийг шинжилж үзэх, цус багадалттай байгаа эсэхийг тодорхойлно.
  • Мазокийншинжилгээ – Умайн хүзүүнээс арчдас авч үрэвсэл байгаа эсэхийг шалгана.
  • Хэт авиан шинжилгээ
  • Умайн дурангаар цус их хэмжээгээр гарч буй шалтгааныг нарийн оношилдог.

Эмчилгээ

  • Цус багадалтыг эмчлэх зорилгоор төмрийн бэлдмэл уух
  • Үрэвслийн эсрэг эмэн эмчилгээ хийх
  • Дааврыг тогтворжуулах эм уух
  • Цус тогтоох эм уух
  • Хэрэв хоргүй хавдар үүссэн бол мэс ажилбар, хагалгааны аргаар хавдрыг авах эмчилгээг эмчийн заавраар хийдэг.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Амьсгаадах, Биений юм их ирэх, Сарын тэмдэг зогсохгүй ирэх, Сарын тэмдэг удаан үргэлжлэх, Толгой эргэх, Үтрээнээс нөжтэй цус гарах, Ядрах

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Умайн гадуурх жирэмслэлт Умай, умайн дайврын идээт үрэвсэл
Scroll to top