Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Суудлын мэдрэлийн өвдөлт

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэл Зөвлөгөө Оношилгоо Эмчилгээ

Сээр нуруу хоорондын зай нарийсаж улмаар нугасанд даралт өгч хөл гарт өвдөлт мэдрэгдэх өвчнийг суудлын мэдрэлийн өвчин гэнэ.

Суудлын мэдрэл нь нурууны доод хэсгээс эхлэн гуя, өвдөг, өсгий, тавхай хүртэл даган байрладаг.

Уг мэдрэл дарагдсанаар нуруу, гуяны хойд хэсэгт хүчтэй өвдөлт мэдрэгддэг. Ихэвчлэн 35-50 насныханд тохиолддог.

Шалтгаан

Дараах шалтгааны улмаас сээр нурууны хоорондох зай багассан байж болно. Үүнд:

  • Яс ургах – Сээр нурууны хооронд яс ургасан байх
  • Нурууны дискний гэмтэл – Нас ахиж нурууны диск гэмтэх
  • Хорт хавдар – Нугасанд хавдар үүсэх
  • Суугаа ажил хийдэг хүмүүс дасгал хөдөлгөөн бага хийдэг байх нь
  • Хүнд зүйл өргөх, гэмтэл бэртэл авах
  • Сээр нурууны гэмтэл – Ослын шалтгаанаар сээр нуруу цуурч гэмтсэн байх зэрэг орно.

Шинж тэмдэг

Суудлын мэдрэлийн өвчний эхэн үед онцлох шинж тэмдэг илэрдэггүй.  Хүндрэх тусам өвдөлт нэмэгдэх хандлагатай. Сээр нурууны аль хэсэгт зай гарснаас шалтгаалан дараах байдлаар шинж тэмдгүүд ажиглагдана.

  • Хүзүү хэсгээр – Хөл гар бадайрах, ирвэгнэх, хүчгүй болдог. Хүндрэх тусам алхахад төвөгтэй болж тэнцвэрээ алдах, юм барихад гарын хүч сульдах байдлаар илэрнэ.
  • Бие засах болон хүндрэх давтамжид өөрчлөлт ордог.
  • Нурууны доод хэсгээр өвдөх .Удаан хугацаанд алхах, гүйхэд хөлийн шөрмөс татаж, хүчгүй болдог.

Нуруу, гар, хөл бадайрах, хүчгүй болох, өвдөлт мэдрэгдэх дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид хандахыг зөвлөж байна

Хүндрэл

Аль болох эрт үед нь эмчлэхгүй бол хөдөлгөөн удааширч, өвдөлт улам даамжирч эгцхэн зогсоход ч хүндрэлтэй болдог.

Суудлын мэдрэлийн өвдөлтийг эмчлэхгүй удсан тохиолдолд дахин эдгэрэхгүйгээр гэмтэх магадлалтай. Үүнд:

  • Тэнцвэрээ олж чадахаа болих
  • Нуруу мэдээгүй болж суумгай болох зэрэг орно.

Зөвлөгөө

Дараах арга хэмжээг авснаар суудлын мэдрэлийн өвчнөөс үүдэлтэй өвдөлтийг намдаах боломжтой.

Өвчин намдаагч – Ибупрофен, напроксен зэрэг өвчин намдаах эмийг эмчийн заавраар хэрэглэх

Халуун эсвэл хүйтэн жин тавих – Хүзүү, гар, хөл, нуруу хэсгийн өвдөлтийг намдаахын тулд жин тавих

Илүүдэл жингээ хасах – Нуруунд суулт өгөх нэгшалтгаан бол илүү жин юм. Тиймээс илүүдэл жингээ эрүүл аргаар хасаарай.

Таяг тулах – Нуруунд өгөх ачааллыг багасгах зорилгоор таяг тулж болно.

Оношилгоо

Гол зорилго нь нурууны аль хэсэг өвчилснийг олж тогтоох юм. Дараах шинжилгээ, үзлэгийн тусламжтайгаар оношлох боломжтой .

Үүнд:

  • Рентген зураг
  • MRI
  • Компьютер томографын шинжилгээ зэрэг орно.

Эмчилгээ

Сээр нурууны аль хэсэг өвдсөнөөс шалтгаалж өөр өөр эмчилгээ хийнэ.

Ихэвчлэн эмэн болон физик эмчилгээг хавсарч хийдэг. Хамгийн үр дүнтэй арга бол дасгал хөдөлгөөн хийх явдал. Нурууны сунгалтын болон булчин чангалах дасгал хийх нь илүү үр дүнтэй.

Хэрэв эдгээр эмчилгээнүүд үйлчлэхгүй бол мэс заслын аргаар сээр нурууны ясанд зай гаргана.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Сульдах, Тэнцвэрээ алдах, Хөл гар бадайрах

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Мэдрэлийн ёзоорын дарагдал Төвөнхийн үрэвсэл
Scroll to top