Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Сэтгэл түгших эмгэг

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэл Урьдчилан сэргийлэлт Зөвлөгөө Эмчилгээ

Хүн өдөр тутамдаа сэтгэлээр унах эсвэл сэтгэл түгших үйл явдалтай тулгарч байдаг. Гэвч зарим хүмүүс хэт түгшүүртэй амьдрах, чухал ач холбогдолгүй зүйлд хэт их санаа зовж байнга түгшдэг. Шалгалт өгөхийн өмнө эсвэл олон хүний урд тайзан дээр гарахад сэтгэл түгшиж, зүрх хурдан хурдан цохилох, сандах байдал илрэх бөгөөд энэ нь тухайн үйл явдал болж өнгөрсний дараа арилдаг. Энэ бол хэвийн сэтгэл түгшилт.

Харин сэтгэл түгших эмгэгийн үед хүн ямар ч шалтгаангүйгээр юунаас ч юм байнга айж, гар хөл чичирж, зүрх дэлсдэг. Зүрхний эмчид үзүүлэх боловч өөрчлөлт илэрдэггүй. Ийм тохиолдол сэтгэл зүйн гаралтай сэтгэл түгших эмгэг байж болзошгүй.

Шалтгаан

Сэтгэл түгших эмгэгийн хэд хэдэн шалтгаан бий. Урьд нь тохиолдож байсан аймшигт зүйл, сэтгэл зүйн цочрол, дарамттай үйл явдал, тархины химийн байдлаас шалтгаалж үүсдэг. Мөн дараах өвчнүүдээр өвчилсөн бол сэтгэл түгших эмгэгт хүрэх эрсдэлтэй гэж үздэг.

  • Зүрхний өвчин
  • Чихрийн шижин
  • Бамбайн өвчин
  • Амьсгалын замын өвчин
  • Мансууруулах бодисын хэрэглээ, донтолт
  • Нойргүйдэл
  • Хорт хавдар

Шинж тэмдэг

  • Сандрах, айх
  • Аюултай байдалд орсон мэт түгших
  • Зүрхний цохилт нэмэгдэх
  • Хөлс их гарах
  • Гар чичрэх
  • Ядарч сульдах
  • Анхаарал төвлөрөхгүй байх
  • Хоол боловсруулалтын асуудалтай бодох

Хүндрэл

  • Сэтгэл санаагаар унах
  • Нойргүйдэлд орох
  • Хоол боловсруулах замын өвчтэй болох
  • Толгой өвдөх
  • Нийгмээс өөрийгөө тусгаарлах
  • Хичээл сургуульд явахаа болих
  • Амиа хорлох аюултай байдалд ордог.

Урьдчилан сэргийлэлт

  • Тухайн айдас түрүүлж буй дурсамж, үйл явдал, зүйлээс байнга айж сэтгэл түгших эмгэгт хүргэхгүйн тулд мэдрэмжээ бусадтай хуваалцан ярилцах нь үр дүнтэй.
  • Мөн дасгал хөдөлгөөн тогтмол хийх, архи болон тамхи хэрэглэхгүй байх.
  • Айдас түгшүүрийн мэдрэмж мэдрэхгүйн тулд түгшүүр өдөөдөг газруудаар явахгүй байх, үйл хөдлөлийг хийхгүй байх арга хэмжээ авах. Жишээ нь: Харанхуй газраас айж улмаар түгшүүртэй нөхцөлд ордог хүн харанхуй газраар явахгүй байхыг хичээх хэрэгтэй.

Зөвлөгөө

Дараах аргуудыг хэрэгжүүлэх нь сэтгэл түгшилтийг хяналтандаа байлгахад тусална.

  • Долоо хоногийн ихэнх өдрүүдэд дасгал хөдөлгөөн хийснээр бие махбодын хувьд эрүүл байж, сэтгэл санаа хэвийн болох боломжтой.
  • Архи хэрэглэхгүй байх
  • Тамхи татахгүй байх
  • Стрессд орохгүй байх
  • Эрүүл, тэжээллэг хоол хүнс хэрэглэх
  • Өөрийн түгшүүрийн тухай өдрийн тэмдэглэл хөтлөх
  • Бусадтай ярилцах зэргээр амьдралын хэв маягаа өөрчлөөрэй.

Эмчилгээ

Мэргэжлийн сэтгэцийн эмч, сэтгэл засалчтай  ярилцаж зөвлөгөө авах хэрэгтэй. Үүний дараа эмч таны сэтгэл түгшилтийн уг шалтгааныг илрүүлэх түүнийг даван туулахад тань туслах эмчилгээний арга, зөвлөгөөг өгнө. Мөн эмэн эмчилгээ, ховс эмчилгээ гэх мэт эмчилгээний аргуудаас  санал болгох болно.

Хэрэв таны таньдаг хэн нэгэн сэтгэл түгших эмгэгтэй бол цаг алдалгүй эмчид хандахыг ятгаарай. Учир нь сэтгэл түгших эмгэгийн улмаас амиа хорлох аюултай.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Айх сандрах, Анхаарал төвлөрөхгүй байх, Гар чичрэх, Зүрхний цохилт нэмэгдэх, Сандрах, Хөлс ихээр гарах, Ядрах

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Өсвөр насны хямрал Хүүхдийн сэтгэл зүйн хөгжил
Scroll to top