Уушгины буглаа
Бактерийн гаралтай халдвар авснаар уушгинд идээт хөндий үүсэхийг уушгины буглаа гэнэ. Дархлаа суларсан, амаар дамжих ямар нэгэн халдвар авсан, зүрхний өвчтэй бол уушгины буглаа үүсэх магадлалыг нэмэгдүүлнэ. Хүндэрсэн уушгины буглаа нь аминд хүрэх аюултай.
Шинж тэмдэг
- Ханиалгах
- Чичрэх
- Шөнөдөө хөлөрнө
- Эвгүй үнэр бүхий цэртэй ханиалгана
- Цустай цэр гарах
- Амьсгал давхцах
- Ядарч сульдах
- Цээж хорсож өвдөх зэрэг илэрдэг
Мөн уушгины буглаатай өвчтөнүүдийн 1/3-д нь хуруу хөөж хавдах, алкоголь ихээр хэрэглэдэг хүмүүс болон бага насны хүүхдүүдийн шүд харлаж үйрэх шинж тэмдэг элбэг ажиглагддаг.
Хэзээ эмчид хандах вэ?
- Шөнөдөө хөлөрч халуурах
- Эмчлүүлсний дараа дахин өвдөх
- Цустай ханиалгах
- Амьсгалж, ханиалгахад цээж өвдөж байвал эмчид хандах шаардлагатай.
Урьдчилан сэргийлэлт
Хэрэв хатгалгаагаар өвдөөд удаагүй байгаа бол гам барих, антибиотикийн төрлийн эмийг зааврын дагуу хэрэглэж байх, шүд цоорсон бол тэр дор нь эмчилж байх нь уушгины буглаа үүсэх магадлалыг багасгана.
Оношилгоо
Цусны шинжилгээгээгээр ямар төрлийн бактерийн халдвар авсныг тодорхойлж хийх эмчилгээ, хэрэглэх эмийг эмч шийднэ.
Буглааны байрлалыг цээжний рентген зураг, MRI, компьютер томографийн шинжилгээ хийж мэдэх боломжтой.
Эмчилгээ
Бактерийн гаралтай халдвар тул эмэн эмчилгээ хийнэ. Мөн цусны эргэлтийг нэмэгдүүлж уушгинаас идээг хөөж гаргах эмчилгээ хийх болно. Эмч, сувилагч цээжин дээр товшиж уушгинд хурсан шингэнийг гадагшлуулна. Энэ эмчилгээг хийхэд илүүдэл шингэн, буглаагаар ханиалгадаг.
Зарим тохиолдолд уушгируу гуурс залга ж идээг гадагшлуулна.
Цаашид юу анхаарах хэрэгтэй вэ?
Эмчийн зөвлөгөөний дагуу дасгал хөдөлгөөн хийхээ түр хугацаанд хязгаарлах хэрэгтэй. Дахин халдвар авахаас сэргийлэн ханиадны эсрэг вакцин хийлгэх шаардлагатай эсэхээ асууж тодруулаарай.