Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Уушгины хоргүй хавдар

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шинж тэмдэг Шалтгаан Оношилгоо Эмчилгээ Урьдчилан сэргийлэлт

Уушгины аль нэг хэсэгт хоргүй, үсэрхийлэх шинж чанаргүй ургаж бий болсон хавдрыг уушгины хоргүй хавдар гэнэ. Уушгины хорт хавдрын эс хурдан үсэрхийлэх, томрох шинжтэй байдаг бол хоргүй хадвар нь биед аюултай сөрөг нөлөө нь харьцангуй бага байдаг.

Рентген зураг авахуулсан 500 хүн тутмын нэгд нь уушгины зангилаа ажиглагддаг. Өөрөөр хэлбэл хоргүй шинж чанартай жижиг хэмжээтэй хоргүй ургалт нь хүмүүсийн дунд элбэг тохиолддог гэж хэлж болно. Хэрэв хавдрын ургалт нь 3 см-ээс бага байвал зангилаа буюу хоргүй хавдар байна.

Шинж тэмдэг

Хоргүй хавдар нь өдөр тутмын амьдралд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрдэггүй тул өөр бусад шалтгаанаар цээжний зураг авахуулах үед л оношлогддог. Хүмүүсийн үл тоомсорлодог дараах шинж тэмдгүүд нь уушгины хоргүй хавдар байж болно. Үүнд:

  • Ханиалгах
  • Цустай ханиалгах
  • Амьсгал давхцах
  • Халуурах
  • Зарим тохиолдолд цээжинд ямар нэг зүйл байгаа мэт мэдрэмж төрөх
  • Зарим хүмүүст амьсгал авах эсвэл гаргахад хяхтнах, ойр ойр богино амьсгалах шинж илэрдэг.

Шалтгаан

  • 40-с доош насны
  • Тамхи татдаггүй
  • Ургалт нь жижиг хэмжээтэй бол хоргүй шинж чанартай.

Хавдрыг хоргүй эсвэл хорт хавдрын эхний шинж тэмдэг байж болзошгүйг нарийн тодорхойлох нь чухал юм. Хэрэв жижиг хэмжээтэй хорт хавдрын эхний шинж тэмдэг болох нь тогтоогдвол эмчилгээг цаг алдалгүй эхлэх хэрэгтэй.

Оношилгоо

Хавдрыг цээжний рентген зургаар оношилно. 2 жилийн хугацаанд хэмжээ нь томроогүй бол хоргүй гэж тодорхойлдог.

Хэрэв томрох шинж чанартай бол 4 сарын хугацаанд 2 дахин томорч үзэгддэг. Тиймээс эмчийн хяналтад байж 2-5 жилийн хугацаанд байнгын үзлэг, шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.

Хорт хавдрын эхэн үеийн шинж тэмдэг ажиглагдвал биопси хийдэг. Энэ нь зүү эсвэл бронхоскопи ашиглан амьсгалын замыг харах бөгөөд тусгай багаж ашиглан зангилаанаас эд эсийн дээш авч лабораторид оношлохыг хэлнэ.

Эмчилгээ

Хэдэн жилийн хугацаанд тодорхой давтамжтай рентген зургаар хянахыг ихэнх эмч нар санал болгодог. Харин дараах нөхцөлд дурангийн болон мэс заслын аргаар хавдрыг авах шаардлагатай:

  • Тамхи татдаг бөгөөд хавдрын хэмжээ харьцангуй том бол
  • Хэвийн амьдралд нөлөөлөх шинж тэмдгүүд илэрч байвал
  • Хорт хавдрын эхэн үе гэж оношлогдвол
  • Хавдар томорч байвал хавдрыг авдаг.

 

Урьдчилан сэргийлэлт

  • Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдах нь хорт хавдар болох эрсдэлийг бууруулдаг
  • Тамхи татахгүй байх
  • Бусад халдварт өвчинд өртөхгүй байх, өвчилсөн тохиолдолд хүндрүүлэхгүй эмчлүүлэх нь уушгины хоргүй хадвар болон хорт хавдрын эхэн үе болохоос сэргийлэх сайн талтай

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Амьсгаадах, Халуурах, Ханиалгах, Цустай ханиалгах

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Уушгины буглаа Уушгины хорт хавдар
Scroll to top