Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Хамрын салстын ургацаг

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэл Урьдчилан сэргийлэлт Оношилгоо Эмчилгээ

Хамрын салстад зөөлөн, хөндүүргүй ургацаг үүсэхийг хамрын салстын ургацаг гэнэ. Эдгээр ургацаг нь усны дусал шиг эсвэл усан үзэм шиг харагдаж болно.

Хамрын салстын ургацаг нь элдэв шинж тэмдэггүй байж болох болно. Харин олноор ургасан эсвэл том хэмжээтэй ургацаг нь хамрыг хөндийг бөглөж амьсгалахад хүндрэл учруулна.

Шалтгаан

Хамрын хөндий болон салстыг үрэвсүүлэх ямар ч төрлийн өвчин нь ургацаг үүсгэж болно.

  • Гуурсан хоолойн багтраа
  • Аспиринд хэт мэдрэг байх
  • Хамрын харшил
  • Удамшил
  • Хамрын салстын үрэвсэл,хөөнгөтөлт
  • Хамрын хөндийн идээт үрэвсэл

Ихэвчлэн 12 долоо хоногоос удаан хугацаанд үргэлжилсэн хамрын үрэвслээс шалтгаалж ургацаг үүсдэг.

Шинж тэмдэг

Ургацаг нь зөөлөн, мэдрэлгүй, хөндүүргүй зүйл байна. Жижиг хэмжээтэй ургацаг зовиургүй байх боловч олон тоогоор ургасан үед хамрын хөндийг бөглөх аюултай.

  • Хамар битүүрэх
  • Хамраас нус гоожих
  • Үнэрлэх мэдрэмж муудах
  • Нүүр болон толгой өвдөх
  • Шүдний дээд хэсгээр өвдөх
  • Нүүрэн дээр дарж өвдөх
  • Хурхирах
  • Нүд загатнах

Хүндрэл

Ургацаг нь амьсгалын замыг хааж, хамрыг үрэвсэхэд хүргэдэг. Үүнээс үүдэн дараах хүндрэлүүд бий болж болно.

  • Нойрондоо хурхирах
  • Гуурсан хоолой багтрах
  • Хамрын халдвар авах
  • Халдвар нүдний аяганд орох
  • Менингит

Урьдчилан сэргийлэлт

  • Харшил болон гуурсан хоолойн багтрааг өдөөхгүй байх
  • Эвгүй үнэр үнэртэхгүй байх
  • Хамрын хөндийг зориулалтын шингэнээр угааж байх
  • Гэрийн болон оффисын өрөөний агаарыг цэвэршүүлж байх

Оношилгоо

  • Хамар дурандах – Зориулалтын төхөөрөмжөөр хамрын хөндийг дурандаж үзлэг хийнэ.
  • Соронзонрезонанст томографи болон компьютер томографи – Эдгээр шинжилгээгээр ургацагийн байрлал, хэмжээ, тоо ширхгийг тодорхойлно.
  • Харшлын сорил – Харшлын гаралтай эсэхийг тодорхойлно.

Эмчилгээ

Хамрын салстын ургацагийн хэмжээг багасгах нь эмчилгээний гол зорилго бөгөөд эхний ээлжинд эмэн эмчилгээ хийгддэг. Хэрэв шаардлагатай гэж үзвэл мэс заслын аргаар авах боловч дахин ургах магадлал өндөр байна.

Мэргэжлийн эмчийн заавраар хамрын дусаалга, хамрын цацлага, харшлын эм, өвчин намдаах эм зэргийг хэрэглэнэ.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Нүд загатнах, Нүүрэн дээр дарж өвдөх, Толгой өвдөх, Үнэрлэх мэдрэмж муудах, Хамар битүүрэх, Хамраас нус гоожих, Хухирах, Шүдний дээд хэсгээр өвдөх

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Умайн хүзүүний хавдар Үтрээний үрэвсэл
Scroll to top