Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Харшлын ринит

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Эмчилгээ Зөвлөгөө

Хамрын ханын салст үрэвсэхийг харшлын ринит гэнэ. Ихэвчлэн харшил төрүүлэгч бодисоор (аллерген) амьсгалсны дараа харшлын урвал явагдана.

Шалтгаан

Харшлын ринит нь ихэвчлэн өвс мод, цэцэг, хогийн ургамал, хөгц мөөгөнцөр, мөөгний спортой холбогдон ажиглагддаг. Энэ нь хавар, зуны улиралд ургамал цэцэг дэлгэрэхтэй шууд холбоотой юм. Удаан хугацааны харшлын ринит нь байшингийн тоосны хачиг, мал амьтны үс, өд сөдөөс шалтгаалах нь элбэг.

Шинж тэмдэг

Харшлын ринитын үед хоёр хэлбэрийн шинж тэмдэг ихэвчлэн богино хугацаанд ажиглагддаг. Харшил хөдөлсөн үед:

  • Хамар загатнах
  • Байнга найтааж ханиах
  • Хамар битүүрч ус гоожих
  • Нүднээс нулимс гоожих, улайж загатнах
  • Хоолой загатнах шинж тэмдэг илэрнэ

Зарим хүний толгой өвдөж болно. Хамрын дотор тал ноцтой үрэвссэн тохиолдолд хамраас цус гарах магадлалтай.

Эмчилгээ

Эмч танд илэрч буй шинж тэмдэг, тэр дундаа харшлын урвал сэдээгч бодисыг та өөрөө ялгаж чадаж байвал харшлын ринит байгааг тодорхойлох боломжтой. Арьс цоолох сорил тавьснаар харшлын ринит үүсгэгчийг тодорхойлдог. Зарим тохиолдолд харшил үүсгэгч нь тодорхойгүй ч байж болно.

Та харшил үүсгэгчээс зайлсхийж чадвал шинж тэмдэг багасна. Харшлын эсрэг үйлчилгээтэй төрөл бүрийн эм жортой, жоргүйгээр олгогддог. Жишээ нь харшлын улмаас хамар битүүрвэл кортикостеройдын найрлагатай хамрын цацлага цацахад үйлчилгээтэй сайтай байна. Үүнээс гадна натрийн хромогликат агуулсан хамрын шүршигч бий. Деконгестант агуулсан хамрын шүршигчийг харшлын шинж тэмдэг багастал цацах боломжтой ч эдгээрийг байнга хэрэглэж болохгүй. Гистамины эсрэг уух бэлдмэл буюу анигистамин агуулсан хамрын шүршигч нь үрэвсэл загатнааг багасгах үйлчилгээтэй. Нүд үрэвсвэл нүдний дусаалга хэрэглэнэ. Ховор тохиолдолд шинж тэмдэг хүндэрсэн үед эмч кортикостеройд уухаар бичиж өгнө.

Харшлын ринитийн үед хамгийн өвөрмөц эмчилгээ нь аллергены тунг аажмаар ихэсгэж дархлаа тогтолцоог мэдрэгшилгүй болгох дархлаа эмчилгээ юм. Хүнд хэлбэрийн харшилтай хүмүүст ийм төрлийн эмчилгээг 3-4 жилийн турш хийснээр тодорхой үр дүнд хүрэх боломжтой.

Зөвлөгөө

Гэртээ харшил төрүүлэгчгүй орчин бүрдүүлэхдээ дараах арга хэмжээг аваарай. Үүнд:

  • Гэрийн тэжээвэр амьтан, үслэг ан амьтдаас харшилтай бол тэдгээрээс зайлсхийх
  • Нугасны өд зэрэг амьтны гаралтай материал агуулсан дэр хөнжлийг нийлэг эдээр хийгдсэн материалаар солих
  • Матраасаа нийлэг эдээр хучих
  • Тоос цуглуулдаг тавилга, хөшиг, аравч зэргийг гаргаж хаях

Улирлын харшлын ринит буюу хадлангийн халуун гэж нэрлэгддэг шинж тэмдгээс сэргийлэхийн тулд дараах арга хэмжээг авахад үр дүнтэй:

  • Урт өвстэй, өвс нь хадагдсан газар явахаас зайлсхийх
  • Зуны улиралд хаалга цонхоо хаалттай байлгаж, агааржуулалттай барилгад аль болох байх
  • Цэцгийн тоос хамгийн их байх жин үд болон орой үдэш гэртээ байхыг хичээх
  • Таны машинд үр дүнтэй цэцгийн тоосны шүүлтүүр суулгасан эсэхийг шалгах
  • Нүдний цочролоос сэргийлэхийн тулд гадаа гарахдаа нүдний шил зүүж байх хэрэгтэй.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Найтаах, Нулимс гоожих, Хамар битүүрэх, Хамар загатнах, Хамар хоолой загатнах

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Гүйлсэн булчирхайн үрэвсэл Хавтгай улаан үлд
Scroll to top