Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Өндгөвчний хатууралт уйланхай хам шинж

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэл Зөвлөгөө Оношилгоо Эмчилгээ

Нас биед хүрсэн эмэгтэйчүүдэд элбэг тохиолдох энэ хам шинжийн үед өндгөн эс боловсорч гүйцсэний дараа өндгөвчнөөс гадагшлахгүй, уйланхай болж үлддэг. Өндгөвчний хатууралт уйланхай хам шинжтэй эмэгтэйчүүдэд эрэгтэй даавар хэвийн хэмжээнээс илүү ялгардаг бөгөөд энэ нь сарын тэмдгийн мөчлөг алдагдах, жирэмслэхэд хүндрэл үүсэх зэрэг асуудлыг дагуулдаг байна. Дааврын нөлөөгөөр эмэгтэйчүүдийн бие үсэрхэг болох, батгашилт үүсэх, толгойн үс халцрах, таргалах зэрэг шинж тэмдгүүд ажиглагддаг. Түүнчлэн урт хугацааны эрүүл мэндийн асуудлууд болох чихрийн шижин болон зүрхний өвчтэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Шалтгаан

  • Инсулины хэмжээ ихэссэн байх – Инсулины хэмжээ ихэсч өндгөвч хэвийн бус үйл ажиллагаатай болсон байж болно.
  • Үрэвсэл – Өндгөвч үрэвсэж өндгөн эс гадагшлахгүй байж болно.
  • Удамшил – Хэрэв ойрын хамаатан тань энэ өвчнөөр өвчилсөн бол өндгөвч хатуурах хам шинж илэрч болно.

Шинж тэмдэг

Зарим эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэг ирж эхэлсний дараагаар энэ хам шинж ажиглагдаж эхэлдэг бол заримых нь хувьд биеийн жин нэмэгдсэн эсвэл жирэмсэн болоход бэрхшээлтэй тулгарсны дараа л хам шинжтэй гэдгээ мэддэг.

Өндгөвчний хатууралт уйланхай хам шинжийн үед хамгийн түгээмэл ажиглагддаг шинж тэмдгүүд

  • Сарын тэмдэг тогтворгүй болох – 35 хоногийн зайтай сарын тэмдэг ирэх, жилд 8 болон түүнээс доош удаа сарын тэмдэг ирэх, 4 сарын турш сарын тэмдэг ирэхгүй байх зэргээр ажиглагддаг.
  • Сарын тэмдэг ирэхдээ их хэмжээгээр ирэх
  • Нүүр болон биеэр үс ургах – Энэ хам шинжтэй эмэгтэйчүүдийн 70%-д нүүр болон биеэр үс ургах шинж тэмдэг ажиглагддаг.
  • Батгашилттай болох – Эрэгтэй даавар нь арьсны тосны булчирхайг идэвхжүүлдэг учраас нүүр, цээж, нуруунд батга гарахад нөлөөлдөг.
  • Толгойн үс халцрах
  • Арьс харлах – Хүзүү, цавь, хөхний доор зэрэг нугаламтай хэсгүүдэд арьс харлах шинж тэмдэг ажиглагдана.
  • Толгой өвдөх – Зарим тохиолдолд дааврын өөрчлөлт нь толгой өвдөлтийг сэдрээдэг.

Хүндрэл

  • 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй болох
  • Цусны даралт ихсэх
  • Холестрины хэмжээ өөрчлөгдөх
  • Үргүйдэх
  • Сэтгэл санааны гутралд орох
  • Өндгөвчнийхорт хавдартай болох
  • Жирэмсний хүндрэл учрах

Зөвлөгөө

  • Жингээ тогтвортой барих – Биеийн жингээ ердөө 5-10 хувиар бууруулах нь сарын тэмдгийг тогтворжуулах, шинж тэмдгүүдийг бууруулах нөлөөтэй байдаг.
  • Дасгал хөдөлгөөн хийх
  • Нүүрс ус багатай хүнсийг хоолондоо түлхүү хэрэглэх

Оношилгоо

  • Цусны даралт, жин, өндөр зэргийг эмч лавлан асууж үзлэг хийх
  • Биеийн бусад хэсгүүдэд хавдар байгааг шалгах
  • Цусны шинжилгээ –Инсулины хэмжээ хэвийн эсэхийг шинжлэх
  • Хэт авиагаар өндгөвчийг харах

Эмчилгээ

  • Үргүйдэл, батгашилт, таргалалтыг зохицуулах эмчилгээ хийх бөгөөд сарын тэмдгийн тогтворгүй байдлыг зохицуулах арга хэмжээ авдаг. Мөн өндгөн эсийг боловсорсны дараа өндгөвчөөс гадагшлуулахыг тулдэмэн эмчилгээ хийнэ.
  • Өндгөвчний хатууралт уйланхайн хам шинжийн үед эрэгтэй даавар ихээр ялгардаг тул дааврыг зохицуулж, нүүр биеэр ургасан үсийг багасгадаг.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Батга гарах, Сарын тэмдэг алдагдах, Үс халцрах

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Нүдний даралт Өсөлтгүй жирэмслэлт
Scroll to top