Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Умайн салстын үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Харшил
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • Ясны сийрэгжилт
    • Бүгд
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Зүрхний үнхэлцэг хальсны үрэвсэл /Перикардит/

Шалтгаан Шинж тэмдэг Хэзээ эмчид хандах вэ? Хүндрэлүүд Зөвлөгөө Ахуйн нөхцөлд авах арга хэмжээ Оношилгоо Эмчилгээ

Зүрхийг бүрхдэг нимгэн үнхэлцэг хальс үрэвсэж хавдахыг Перикардит гэнэ. Үрэвссэн давхаргууд бие биедээ шүргэлцэж үрэгдэхэд цээжээр хүчтэй хатгуулах шинж тэмдэг илэрдэг. Перикардит нь ихэвчлэн гэнэт өвдөж удалгүй зүгээр болох боловч удаан хугацаанд өвдөж байвал архаг хэлбэрт шилжсэн байна гэсэн үг.

Хүндрээгүй перикардит нь өөрөө эдгэрдэг ч хүндэрсэн тохиолдолд эм ууж, хагалгаа хийлгэх шаардлага гарна. Перикардитыг хүндрэхээс нь өмнө оношилж, эмчилгээ хийснээр урт хугацааны зовиураас урьдчилан сэргийлэх боломжтой.

Шалтгаан

Хэвийн нөхцөлд зүрхийг бүрхсэн 2 давхар үнхэлцэг хальс нь бага зэргийн шингэн агуулдаг. Харин перикардитын үед хальс үрэвсэж шингэн багасдаг бөгөөд улмаар зүрхээр хатгуулж өвдөхөд хүргэдэг байна.

Ихэнх тохиолдолд перикардитын шалтгааныг тодорхойлох боломжгүй байх боловч зүрхний шигдээсийн дараагаар энэ өвчнөөр өвчлөх магадлал нэмэгддэг. Мөн бусад шалтгааны улмаас үүссэн байж болно. Үүнд:

  • Хэрх өвчин
  • Өмнө нь цээжээ гэмтээх осолд орж байсан бол, гэмтэл авч байсан бол
  • ДОХ, Бөөрний дутагдал, Хорт хавдар зэргийн өвчтэй бол
  • Тодорхой төрлийн эм урт хугацаагаар уух нь нөлөөлж болно.

Шинж тэмдэг

Гэнэтийн перикардит нь хэдэн долоо хоногийг турш үргэлжилдэг. Харин 6 долоо хоногийн турш өвдөхгүй байж байгаад 6 долоо хоногийн турш үргэлжилж, дахин 6 долоо хоногийн турш шинж тэмдэг ажиглагдахгүй байх давтамжтайгаар цээж байнга хатгуулан өвдөж байгаа бол архаг хэлбэрт шилжсэн гэж үзнэ.

  • Цээжний зүүн хэсгээр, хавирганы дотор талд цочмог хатгаж өвдөх (Зүрхээр хатгуулах)
  • Зарим тохиолдолд зүүн мөр, хүзүү хатгаж өвдөх
  • Хэвтэж, ханиалгах, гүнзгий амьсгал авахад өвчин нэмэгдэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Харин архаг хэлбэрийн перикардитын үед дараах шинж тэмдгүүд ажиглагдана.

  • Цээжний голд эсвэл зүүн хэсэгт хатгуулж өвдөх
  • Амьсгал давхцах
  • Бага зэрэг халуурах
  • Ядарч сульдах
  • Ханиалгах
  • Хэвлий болон хөлөөр хөөж хавагнах шинж тэмдэг илэрдэг.

Хэзээ эмчид хандах вэ?

Цээж хатгуулж өвдөх нь олон дахин давтагдах, бусад шинж тэмдгүүдтэй хавсарч байвал эмчид хандаарай. Учир нь эдгээр шинж тэмдэг нь зүрхний дутагдал, зүрхний шигдээс, зүрхний титэм судасны нарийсал гэх зэргийн бусад аюултай өвчнүүдийн үед ч илэрдэг.

Хүндрэлүүд

  • Үнхэлцэг хальсны хатуурал – Үнхэлцэг хальс удаан хугацаанд үрэвссэнээр зузаарч, уян хатан чанараа алддаг. Ингэснээр зүрхний хэвийн үйл ажиллагааг зогсоох аюултай. Хэрэв үнхэлцэг хальс хатуурсан бол хөл, хэвлийгээр хөөж хавагнах шинж тэмдэг ажиглагдана.
  • Зүрхэнд шингэн хурах – Үнхэлцэг хальсанд хэт их шингэн хуралдаж зүрхийг хэвийн ажиллахад саад болж, бүтэн цус шахах боломжгүй болгоно. Энэ өвчнийг хурдан эмчлэхгүй бол амь насанд аюултай болдог.
  • Шинж тэмдэг илрэх үед нь эмчид хандаж, перикардитыг эмчилснээр эдгээр хүндрэлүүдээс зайлсхийх боломжтой.

Зөвлөгөө

  • Хүндрээгүй перикардитын үед сайн амарч, өвчин намдаах эм хэрэглэхэд зүгээр болдог.
  • С витамин тогтмол уух
  • Хүнсэндээ сармис тогтмол хэрэглэх хэрэгтэй.

Ахуйн нөхцөлд авах арга хэмжээ

Алимны цуу

Алимны цуу нь зүрхний өвчинд эмчилгээний зориулалтаар хэрэглэж болох бүтээгдэхүүн юм.

  • 1 хумс сармис, 1 цайны халбага цагаан гаа, 1 цайны халбага нимбэгний хүчил болон 1 цайны халбага алимны цууг хольж 1 минут буцалгана. Бэлдмэлийг тасалгааны температурт хөргөж 1 амны халбага зөгийн балтай хольж хэрэглэнэ.

Энэ бэлдмэлийг өдөрт 2 удаа 1 сарын турш хэрэглэвэл 1 курс эмчилгээ болдог.

Витамин С

Витамин С нь үрэвсэл дарах үйлчилгээтэй. Өдөрт 1000мг витамин С хэрэглэвэл үрэвслийн эсрэг эмчилгээ болдог. Мөн жүрж, нимбэг зэргийн жимс хэрэглэхийг зөвлөж байна.

  • 1 уут витамин С үрлийг нунтаглан 1 аяга халуун усанд уусган ууна.

Сармис

Сармис нь үрэвсэл дарах үйлчилгээтэй.

  • Өдөр бүр 1 хумс нухсан сармисыг нэг аяга сүүтэй хольж ууна.

Загасны мах идэх

Биеэс хорыг гадагшлуулах, эд эсийг төлжүүлэх, цусан дах холестролыг бууруулах, цусны эргэлтийг сайжруулах, зүрхний булчингийн үйл ажиллагааг дэмжих, судасны бөглөрлийг арилгах гэх мэт ашиг тустай.

  • 7 хоногт 2 удаа загасны мах идэх. Шарсан загаснаас жигнэсэн, ил галд шарсан загас илүү сайн. Хайруулан таваг зарим хэрэгцээтэй бодисыг устгадаг талтай.

Дарс

Цусны даралтыг тогтворжуулж, эргэлтийг сайжруулах, зүрхний үйл ажиллагааг дэмждэг.

Өдөр бүр оройн хоолны дараа 1-2 хундага архи эсвэл дарс уух. Архийг зохистой хэмжээгээр уух нь зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулдаг. Гэхдээ их хэмжээгээр уух нь сайнаасаа илүү муу нөлөөтэй

Хүнсний ногоо

Хүнсэнд түлхүү хүнсний ногоо хэрэглэн холестриноо хянаарай.

Жимс ногоо, тэр тусмаа улаан хүрэн өнгийн жимсийг хэрэглэх нь зүрхэнд сайн нөлөөтэй байдаг. (усан үзэм, интоор.., )

Оношилгоо

Перикардитыг оношлоход дараах шинжилгээ болон зургийг авахуулах шаардлага гарч болно. Үүнд:

  • Зүрхний бичлэг хийлгэх
  • Цээжний рентген зураг авахуулах
  • Компьютер томографи
  • MRI зураг авахуулах зэрэг ордог.

Эмчилгээ

  • Яаралтай үед хэрэглэх эм
  • Өвчин намдаах эм – Хэрэв цээжээр хатгуулж өвдөхийг нь цаг алдалгүй намдаахыг хүсвэл аспирин эсвэл ибопруфен уухад өвчин намдана. Мөн эдгээр эмнүүд нь үрэвсэл дарах үйлчилгээтэй байдаг.
  • Мөн эмчийн заавраар бусад эм тариаг хэрэглэж болно.
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Амьсгал давхцах, Халуурах, Ханиалгах, Цээжний зүүн хэсгээр өвдөх, Ядарч сульдах
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Амин дэм, шим тэжээлээр хамгийн баялаг 10 хүнс2021-01-27 - 12:03
  • Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:47
  • Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:40
  • Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалуудХөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд2021-01-14 - 17:55
  • Жирэмслэлт болон ажил эрхлэлт2021-01-14 - 17:41

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Доод мөчдийн венийн судасны эмгэг Зүрхний булчингийн эмгэг
Scroll to top