Уушгины хорт хавдар
Уушгины хорт хавдраар ихэвчлэн тамхи татдаг хүмүүс өвчилдөг. Хавдрын үе хүндрэх тусам ханиалгах, амьсгал давчдах, цусаар бөөлжих зэрэг шинж тэмдэг илүү ойр ойрхон илэрнэ. Хагалгаа, химийн эмчилгээ болон туяа эмчилгээ хийдэг.
Шинж тэмдэг
Өвчтөнүүдийн ¼-д нь хавдартай гэж оношлогдох хүртэл ямар ч шинж тэмдэг илрээгүй байдаг. Ихэвчлэн өөр ямар нэгэн шалтгааны улмаас цээжний рентген зураг авахуулахад уушгины хорт хавдартай болсон нь мэдэгддэг байна. Даавар, цусны эргэлтэд өөрчлөлт орж, биеийн бусад хэсгүүдэд хавдар тархаж эхэлсний дараа шинж тэмдэг илэрч эхэлнэ.
- Удаан хугацаанд үргэлжилсэн ханиалга
- Цустай ханиалгах
- Уушгины хорт хавдар туссан хүмүүсийн ¼ нь цээж хэсгээр өвддөг
- Цээж хэсгээр хатгаж, хөндүүрлэж өвдөж болно
- Амьсгал давчдах
- Хоолой сөөж, бачуурах
- Бронхит, хатгалгаа зэргийн халдварын гаралтай өвчнүүдийг дахиж тусах зэрэг нь нийтлэг шинж тэмдэг болно.
Үсэрхийлсэн хорт хавдрын шинж тэмдгүүд нь үсэрхийлсэн газар болон хэр их тархсанаас шалтгаалан өөр өөр байдаг боловч өвчтөнүүдийн 30-40%-д нь хавдар дараах шинж тэмдгүүд илэрдэг.
- Уушгины хорт хавдар нь ихэвчлэн элэг, яс, тархинд үсэрхийлдэг тул энэ хэсгүүдээр өвдөх
- Элгэнд үсэрхийлсэн бол нүд, арьс шарлах
- Ясанд үсэрхийлсэн бол сээр нуруу, дунд чөмөг, хавирга хэсгээр өвдөх
- Тархинд үсэрхийлсэн бол хараа муудах, биеийн нэг хэсгээр хөшиж өвдөх, ухаан алдаж унах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Шалтгаан

Уушигны хорт хавдартай эсэхээ хэрхэн мэдэх вэ?
Эгэмний ясны дээд хэсэгт томорсон булчирхай үүсэх, хэвлий томорсон мэт санагдах, нүдний хүүхэн хараа хэвийн бус байх, гарын венийн судас өргөссөн байх, хуруунд ямар нэгэн өөрчлөлт орсон байх тохиолдолд уушгины хорт хавдартай болсон байх магадлал өндөр байна. Мөн цусны шинжилгээгээр цусан дахь кальцийн хэмжээ эрс ихэссэн байх магадлалтай.
Зөвлөгөө
Брокколи
Брокколи нь хүний биеэс хорт бодисыг гадагшлуулдаг тул химийн эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнүүдэд хэрэглэхэд тохиромжтой.
Оройн хоолонд хэрэглэх боломжтой бөгөөд 2 аяга жижиглэсэн брокколиг жигнэж, чанаж долоо хоногт 2-3 удаа идэж хэрэглэнэ.
Ногоон цай
Ногоон цай нь туяа эмчилгээний хорыг арилгах нөлөө үзүүлдэг бөгөөд эрүүл хүн ногоон цайг тогтмол хэрэглэвэл хорт хавдар тусах магадлалыг бууруулна.
Өдөрт 3-4 аяга ногоон цай уух нь зохистой хэмжээ юм.
Улаан лооль
Хорт хавдрын эсүүдтэй тэмцэх, дархлаа сэргээх нөлөө үзүүлдэг бөгөөд хавдрын эсүүдийн тархалтыг бууруулдаг А, С, Е амин дэмүүдээр баялаг хүнсний ногоо юм. Мөн туяа эмчилгээний хорыг биеэс гадагшлуулдаг.
Өдөрт 1 аяга зүссэн улаан лооль идэж, улаан лоолийн шүүс хэрэглэж байхыг зөвлөе.
Нэрс
Нэрс нь К, С витаминаар баялаг бөгөөд хавдрын эсүүдийг гэмтээдэг.
Өдөрт 1 удаа хагас аяга хөлдөөсөн нэрс идвэл хавдрын тархалтыг бууруулах, эрүүл хүний хавдар тусах магадлалыг бууруулах нөлөөтэй.
Цагаан гаа
Цагаан гаа нь хорт хавдар төдийгүй уушгины бүхий төрлийн өвчинд сайнаар нөлөөлнө. Хавдрын эсүүдийн тархалтыг зогсоож, уушгийг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг.
Хоол хүнсэндээ цагаан гаа хэрэглэж байх
Өдөрт 2-3 аяга цагаан гаатай цай ууж хэрэглэнэ.
Сармис
Бүхий л төрлийн хорт хавдрын тархалтыг бууруулах үйлчилгээтэй ногоо юм.
Хорт хавдраас сэргийлэх, тархалтыг бууруулах зорилгоор өдөрт 1 хумс сармисыг дангаар нь эсвэл чанаж идэх нь үр дүнтэй.
Бууцай
Хорт хавдраас урьдчилан сэргийлэх бөгөөд туяаны эмчилгээний дараах хорыг биеэс гадагшлуулах үүрэг гүйцэтгэнэ.
Долоо хоногт 3-5 удаа 1 аяга бууцайг идэж араас нь улаан лоолийн шүүс ууна
Салат, шөлөнд хийж хэрэглэж болно.
Хушга
Хушга нь мөн л хавдрын эсүүдтэй тэмцэж, хорт хавдар тусахаас урьдчилан сэргийлнэ.
Өдөр бүр 7ш хушга идэж хэрэглэнэ.
Усан үзэм
Усан үзэм нь хорт хавдрын тархалтыг бууруулахаас гадна бусад төрлийн халдвар авахаас урьдчилан сэргийлдэг.
Өдөрт 1 аяга усан үзэм идэж хэрэглэнэ.
Амьсгал давхцахад юу хийх ёстой вэ?
Уушгины хорт хавдартай өвчтөнүүдэд амьсгал давхцах шинж тэмдэг илэрдэг. Амьсгалын аппарат залгаж, хүчилтөрөгчийг эм хэлбэрээр уусан ч амьсгал давхцах нь бүрэн зогсдоггүй. Энэ тохиолдолд дараах арга хэмжээг авна.
- Тайвшрах – хөгжих сонсох, бясалгал хийх зэрэг сэтгэл санаагаар тогтвортой байлгах зүйлсийг хийгээрэй.
- Тав тухтай байрлал – Өөрт тухтай байрлалаар суугаарай.
- Амьсгаагаа хянах – Гүнзгий амьсгал авахыг хичээлгүйгээр хэмнэлийг нь олохыг хичээх хэрэгтэй.
- Эрч хүчээ алдахгүй байх – Амьсгал давхцахад амархан ядардаг. Тиймээс сульдаж ядрахгүйн тулд эрч хүч ихээр шаардсан зүйлсийг хийгээд хэрэггүй.
Ахуйн нөхцөлд авах арга хэмжээ
Хэрэв уушгины хагалгаанд ороод удаагүй байгаа бол эмчийн заавраар амьсгалаа тогтворжуулах, цээжний булчинг чангалах дасгал хийх хэрэгтэй. Туяаны эмчилгээнээс үүдсэн загатнааг сул хувцас өмсөж намдаах боломжтой. Мөн биеийн тос хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.