Өсөлтгүй жирэмслэлт
Ураг хэвлийд хангалттай томорч, өсөхгүй байхыг өсөлтгүй жирэмслэлт гэнэ. Жирэмслэлтийн үед ураг хангалттай өсөхгүй байх нь жин багатай хүүхэд төрөх урагт очих хүчилтөрөгчийн хэмжээ бага байх, цусан дах сахарын хэмжээ бага байх, халдвар авах магадлалыг нэмэгдүүлэх, ургийн биеийн хэм бага байх зэрэг олон хүндрэлүүдийн эх үүсвэр болдог.
Шалтгаан
Өсөлтгүй жирэмслэлт нь олон шалтгааны улмаас үүсч болох ч ихэвчлэн ихэстэй холбоотой байдаг. Ихэс нь эх болон ургийг холбох чухал эд бөгөөд урагт хүчилтөрөгч болон шим тэжээийг дамжуулж, ургаас шаардлагагүй хаягдлыг гадагшлуулах үүрэгтэй. Ихэсд асуудал үүсэх шалтгаанууд нь:
- Чихрийн шижин
- Цусны даралт өндөр байх
- Тэмбүү, заг хүйтэн, хомхойзэргийн халдвар авсан
- Бөөрний болон уушгины өвчтэй байх
- Цус багадалт, шим тэжээлийн дутагдалтай байх
- Архи уух, тамхи татах
- Ураг ихэр байх
Шинж тэмдэг
- Ургийн хэмжээ хэт жижиг байх
- Хангалттай жинд хүрэхгүй байх
- Төрсний дараа хүүхдийн жин бага байх, хүй нарийн байх, арьс нь хуурай байх зэрэг шинж тэмдэг ажиглагдана.
Урьдчилан сэргийлэлт
Эхийн бие эрүүл байсан ч ургийн хөгжил муудах магадлалтай тул дараах байдлаар урьдчилан сэргийлээрэй.
- Эмчийн үзлэгт тогтмол хамрагдах
- Ургийн хөдөлгөөнийг анхаарах – Хөдөлгөөн удаашрах, хөдлөхгүй байх зэрэг нь ажиглагдвал эмчид хандах
- Урагт сөрөг нөлөөтэй эм уухгүй байх
- Архи ууж, тамхи татахгүй байх
- Сайн унтаж амарч байх
Оношилгоо
- Хэт авиа – Хүүхдийн өсөлтийг хэт авиагаар харахад биеийн хэмжээ жижиг байна.
- Ургийн тархины хөгжил – Ургийн тархины хөгжлийг үзэхэд муу байх
- Жин – Эхийн жинг үзэхэд хангалттай хэмжээнд хүрэхгүй байх
- Ургийн зүрхний цохилт – Ургийн зүрхний цохилт сул байх
Эмчилгээ
- Шим тэжээлийг нэмэгдүүлэх – Эхийг шим тэжээллэг дэглэм бариулж, жин нэмүүлэх
- Хэвтэж амрах – Ургийн цусны эргэлтийг сайжруулахын тулд хэвтэж, амрах
- Төрөлт – Хэрэв урагт сөрөг нөлөөтэй бол хугацаанаас өмнө төрүүлэх зэрэг арга хэмжээг авдаг.