Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ
Би илүүдэл жинтэй жирэмсэн

Би илүүдэл жинтэй жирэмсэн. Энэ нь хүүхдэд маань ямар сөрөг нөлөөтэй вэ?

2021-01-12 11:54

Санаагаа чилээх хэрэггүй. Идүүдэл жин нь хүүхдийн эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх магадлал бага байдаг.

Жирэмслэлт болон ургийн хөгжлийн явцад Биеийн Жингийн Индекс (БЖИ) 30-аас өндөр байх нь урагт мэдрэлийн ширхгийн гаж хөгжил үүсгэх магадлалтай. Мэдрэлийн ширхгийн гаж хөгжил гэдэг нь ургийн нугас мэдрэл бүрэлдэж байх явцад хамгаалалтын давхарга нь бүрэн битүүрэхгүй байхыг хэлэх бөгөөд энэ нь төрөлхийн мэдрэлийн гэмтэл, саажилттай төрөх эрсдэлийг бий болгодог.

Иймд таны БЖИ 30-аас дээш бол жирэмслэлтийн үед та дараах зөвөлгөөг хэрэгжүүлвэл тустай.

  • Жирэмсэлэхээр төлөвлөсөн хугацаанаас эхлэн фолийн хүчлийг өдөрт 5мг тунаар тогтмол хэрэглэх.
  • Өөрт тохирох Д амин дэмийг эмчтэйгээ зөвлөлдөж сонгох. Учир нь таны биед Д амин дэмийн түвшин бага байх магадлалтай. Харин энэ нь хүүхдийн шүд болон яс хэврэг болоход нөлөөлдөг. Иймд жирэмсэн байх хугацаандаа болон хөхөөр хооллож байх хугацаандаа өөрт тохирсон Д амин дэмийг зөю тунгаар тогтмол хэрэглэж байвал зохистой.

БЖИ өндөр байх нь дараах нөхцөл байдал үүсэх магадлалтай байдаг:

  • Хүүхэд хэвлийдээ томорч 4 кг-аас илүү жинтэй буюу том төрөх /макросомиа/. Хүүхдийн жин их байх нь төрөлтийн хүндрэл үүсгэх магадлалтай бөгөөд мөрний хэсэг нь эхийн умдагны ясанд тулж гацах зэрэг хүндрэлүүд үүсэх магадлалтай.
  • Хүүхэд жижиг төрөх. Хүүхэд жижиг төрөх нь зарим тохиолдолд жирэмсний хожуу хордлоготой холбоотой байдаг. Харин БЖИ өндөр үед жирэмсний үеийн хожуу хордлого илдрэх магадлал нэмэгддэг.

Гэвч илүүдэл жинтэй эх жирэмсэн үедээ жингээ барих зорилгоор хоолны дэглэм барих нь хүүхэд шаардлагатай шим тэжээлийн дутгадалд орох эрсдэлийг үүсдэг. Үүний оронд жирэмсэн эх эрүүл, зохистой хооллох хэрэгтэй. Үүнд:

  • Шинэ жимс ногоо
  • Уургаар баялаг мах, өндөг
  • Сүүн бүтээгдэхүүн
  • Нүүрс усаар баялаг хүнс: будаа, үр тариа

Түүнчлэн аль болох идэвхтэй хөдөлгөөнтэй байхыг хичээх хэрэгтэй. Өдөрт ердөө 20 минут эрчимтэй алхах нь таныг эрүүл байлгаж, төрөлтөнд бэлтгэдэг.

Эх сурвалж: www.babycenter.com

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/iluudel-jintei-jiremsen.png 1080 1920 eDoctor http://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png eDoctor2021-01-12 11:54:492021-02-19 11:46:01Би илүүдэл жинтэй жирэмсэн. Энэ нь хүүхдэд маань ямар сөрөг нөлөөтэй вэ?

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

Санал болгох нийтлэлүүд
Жирэмсний үед тулгардаг түгээмэл 15 асуудал болон тэдгээрийн шийдэл Жирэмсэн үед тулгардаг түгээмэл 15 асуудал болон тэдгээрийн шийдэл
жирэмслэл болон ажил эрхлэлт Жирэмслэлт болон ажил эрхлэлт
Жирэмсэн үеийн фолийн хүчлийн хэрэглээ Жирэмсний үеийн фолийн хүчлийн хэрэглээ
Жирэмсэн үед өтгөн хаталт Жирэмсний үеийн өтгөн хаталт
Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд Хөхөөр хооллоход хамгийн тохиромжтой байрлалууд
Жирэмслэлтийн талаарх хачирхалтай боловч үнэн 30 баримт Жирэмслэлтийн талаарх хачирхалтай боловч үнэн 30 баримт
eDoctor
Нийтлэлч

Administrator.eDoctor

 Шинэ нийтлэл

  • Бэлгийн сулралСулралтай болсноор бэлгийн амьдрал зогсох уу?2021-03-05 - 17:30
  • Үс уналт ба эрүүл мэндҮс уналт ба эрүүл мэнд2021-03-02 - 15:07
  • таргалалтТаргалалт ба эрүүл мэнд2021-02-22 - 15:19
  • амны хөндийн эрүүл мэндАмны хөндийн эрүүл мэнд, шүд арчилгааны зөвлөмжүүд2021-02-18 - 16:51
  • Удаан суух нь нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг2021-02-16 - 15:31

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Жирэмсний үеийн фолийн хүчлийн хэрэглээ Жирэмсэн үеийн фолийн хүчлийн хэрэглээ Жирэмслэлтийн талаарх хачирхалтай боловч үнэн 30 баримт Жирэмслэлтийн талаарх хачирхалтай боловч...
Scroll to top