Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

Жирэмсэн үед хамгийн ашиг тустай хүнсний бүтээгдэхүүн

2021-05-12/ Ээж ба хүүхэд

Жирэмсэн эх энгийн үеэс илүү эрдэс бодис, амин дэм, шим тэжээлээр баялаг хүнс хэрэглэх шаардлагатай болно. Энэ нь ургийн болон эхийн эрүүл мэндэд нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйлсийн нэг. Хооллох дур хүсэл нэмэгдэхийн зэрэгцээ хүнсний хязгаарлалт ч мөн алдагдах магадлалтай. Иймд бид танд жирэмсний үед идэхэд ашиг тус хамгийн өндөртэй амтлаг бөгөөд эрүүл, тэнцвэртэй 13 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулах гэж байна.

Сүүн бүтээгдэхүүн

Жирэмсэн үед та бойжиж буй ургийн болон өөрийн биеийн уураг, кальцийн хэрэглээгээ тэнцвэржүүлэхийн тулд сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх шаардлагатай. Сүүн бүтээгдэхүүн нь кальцийн эх үүсвэр бөгөөд фосфор, В бүлгийн амин дэм, магни, цайрын эх үүсвэр болдог байна. Тараг нь кальцийн эх үүсвэрээс гадна хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих пробиотик буюу ашигтай бактери агуулдаг.

Буурцагт ногоо

Энэ бүлгийн хүнсэнд сэвэг зарам, вандуй, буурцаг, самар зэрэг багтана. Буурцагт ургамал нь ислэг, уураг, төмөр, фолат, кальцийн маш сайн эх үүсвэр юм. Фолат (B9) бол В бүлгийн хамгийн чухал эмийн дэмүүдийн нэг бөгөөд энэ нь жирэмсний эхэн үеийн болон ургийн бойжилтын эхний гурван сард нэн ашиг тустай. Буурцагт ургамлыг та махан хоол, зууш зэрэгт нэмж хэрэглэхэд тохиромжтой.

Чихэрлэг төмс

Чихэрлэг төмс нь хүний биеийн А амин дэмийг хангах ургамлын бета каротинаар баялаг юм. А амин дэм нь хүүхдийн хөгжилд зайлшгүй шаардлагатай байдаг. Учир нь А амин дэм эд, эсийн нөхөн төлжилтөд оролцохын зэрэгцээ, дархлааны тогтолцооны амин чухал бүрэлдэхүүнд багтаж, халдвартай тэмцэхэд тусалдаг. Чихэрлэг төмс нь удаан хугацаанд цатгалан байлгаж, цусан дахь чихрийн хэмжээг тэнцвэржүүлж, хоол боловсруулах тогтолцооны хэвийн байдлыг хангах мөн жирэмсний үед өтгөн хатахад ашиг тустай.

Хулд загас

Хулд загас нь чухал ач холбогдолтой омега-3  ба омега-6 тосны хүчлээр баялаг тул олон ашиг тустай. Уг тосны хүчлийн зохистой хэрэглээ нь жирэмсний үргэлжлэх хугацаанд уртсагдаг бөгөөд ургийн тархи, нүдний хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ. Түүнчлэн, хулд загас нь калий, фосфор, хром, В, РР, D зэрэг амин дэмүүдийг мөн агуулдаг тул үс, арьсны тогтолцоо сайжруулах, цусан дах сахарын хэмжээ тэнцвэржүүлэх зэрэг давуу талтай. Загсаа сонгож авахдаа хиймэл үржүүлэгт орсон эсэхийг сайтар нягталж байхыг танд зөвлөе.

Өндөг

Өндөг нь жирэмсний хугацаанд амин чухал тэжээл болох холиний (B4) эх үүсвэр юм. Энэ нь ургийн тархины хөгжилд чухал ач холбогдолтой бөгөөд тархи, нурууны хөгжлийн гажиг үүсэхээс урьдчилан сэргийлдэг байна. Бүтэн өндөг нь ойролцоогоор 147 мг холин (B4), 80 калори, өндөр чанартай уураг, өөх тос болон олон амин дэм, эрдэс бодис агуулдаг. Жирэмсний үед өдөрт авбал зохистой холиний тунг 450 мг гэж тодорхойлдог ч хүний биеийн онцлогоос хамаарч энэ хэмжээ өөрчлөгдөх боломжтой байдаг байна.

Брокколи болон гүн ногоон өнгийн хүнсний ногоо

Брокколи болон бусад гүн ногоон өнгийн ногоонууд нь С, К, А амин дэмүүд болон кальци, төмөр, фолат, кали зэрэг эрдэс бодисын өндөр агууламжтай. Жирэмсний үед хүнсний ногоо хангалттай хэмжээнд хэрэглэх нь жин багатай төрөх магадлалыг бууруулдаг байна. Үүний зэрэгцээ жирэмсний үед өтгөн хатах асуудлыг шийдэхэд мөн тустай юм.

Өөхгүй мах ба уураг

Үхэр, гахай ,тахиан мах нь өндөр чанартай уургийн эх үүсвэр юм. Үхэр, гахайн мах нь жирэмсний үед ихээхэн шаардагддаг төмөр, холин (B4) болон бусад В бүлгийн зэрэг эрдэс бодис, амин дэмээр баялаг. Жирэмсний эхний гурван сарын хугацаанд төмрийн дутагдалд орох магадлал их бөгөөд энэ нь цус багадалтад хүргэх эрсдэлтэй. Үүнээс болж нярай жин багатай, дутуу төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Жимс жимсгэнэ

Жимс жимсгэнэ нь нүүрс ус, С амин дэм болон бусад төрлийн антиоксидант зэргийн өндөр агууламжтай. Эдгээр нь гликемийн индексийн утга (цусан дахь чихрийн задралын бүтээгдэхүүний нийт жинтэй харьцуулсан харьцаа) харьцангуй бага тул цусан дахь чихрийн хэмжээг ихэсгэхгүй юм. Жимсийг хэрэглэхдээ та өөрийн хүссэн хэлбэрээр хэрэглэх боломжтой: дангаар нь, смүүти бэлтгэж, салат, хоол хүнсэнд гэх мэт.

Бүхэл үрийн бүтээгдэхүүн

Цагаан талх, гоймон, будааны оронд овъёос, хүрэн будаа, улаан буудай, арвай зэргийг та туршаад үзээрэй. Эдгээр нь уураг, В бүлгийн амин дэм, магни зэргийн агууламж өндөртэй байдаг. Бүхэл үрийн хүнсний бүтээгдэхүүнийг амт муутай учир хэрэглэх сонирхолгүй байдаг гэлцдэг ч бэлтгэх зөв аргийг олох нь хамгийн чухал гэдгийг та бүү мартаарай.

Авакадо

Бусад жимс, ногооноос ялгаатай нь нүүрс усаар бус, уураг болон моно өөх тос, В бүлгийн амин дэм, тэр дундаа фолат, К, С, Е амин дэм, кали, зэсээр баялаг юм. Авакадод агуулагдах өөх тос нь хоол идэх дур хүслийг хянах, хортой холостериныг гадагшлуулахын зэрэгцээ зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг бууруулдаг ач тустай. Эдгээр эрдэс бодис, амин дэм ургийн арьс, тархи, эд эсийг бүтээхэд тусалдаг бөгөөд фолат нь мэдрэлийн хоолойн гажиг, тархи болон нурууны гажиг, нугасны бифида зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг байна. Харин кали нь жирэмсний үеийн гаж нөлөө болон хөлийн таталтыг арилгахад тусалдаг.

Загасны элэгний цэвэр тос

Загасны элэгний цэвэр тос Д амин дэм болон тосны хүчлээр баялаг ба эдгээр нь ургийн нүд болон тархины хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх, нярайн дутуу төрөлтөөс сэргийлэх зэрэг үйлчилгээтэй байна.

PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Эдгээр хүнс нь хүний биеийн онцлогоос хамааран үзүүлэх нөлөө харилцан адилгүй тул өөрт тохирох эсэхийг хяналтад буй эмчтэйгээ зөвлөж хэрэглэхийг анхааруулж байна.

Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой: 

Facebook , Instagram , Youtube 

 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/jiremslelt-ba-hoollolt.webp 630 1200 Н. Хүслэн https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png Н. Хүслэн2021-05-12 10:53:592023-03-20 15:42:27Жирэмсэн үед хамгийн ашиг тустай хүнсний бүтээгдэхүүн

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

Шим тэжээлээр хамгийн баялаг 10 хүнс
Өөх шатаалтыг нэмэгдүүлэх 11 хүнсний бүтээгдэхүүн
Жирэмсэн үед хамгийн ашиг тустай хүнсний бүтээгдэхүүн

 Шинэ нийтлэл

  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05
  • Өсвөр насны жирэмслэлт амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?2022-11-30 - 16:32
  • Хооллолтын бэрхшээл ба түүний төрлүүд2022-11-30 - 16:30

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Эрчүүдийн нас баралтын тэргүүлэх 3 шалтг... Дутуу төрсөн нярайн эрүүл мэндийн асууда...
Scroll to top