Өөх шатаах 11 хүнсний бүтээгдэхүүн
Ихэнх тохиолдолд илүүдэл жингээ хасахын тулд өдөрт хэрэглэх калорын хэмжээг багасгах, зарим хүнсний хэрэглээг хязгаарлах шаардлага бий болно. Гэвч энэ нь зарим үед эрүүл мэндэд тодорхой хүндрэлийг үүсгэх эрсдэлтэй байдаг. Харин хооллолтод өөх шатаалтыг дэмжих хүнсний бүтээгдэхүүнийг нэмэх нь эрүүл, тэнцвэртэй байдлаар жингээ хасахад тустай юм. Иймд бид танд эдгээр хүнсний бүтээгдэхүүний ашиг тусын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
Шоколад
75 ба түүнээс дээш хувийн какаоны агууламжтай хар шоколад нь сахарын хэмжээ бага бөгөөд амин хүчил агуулдаг байна. Эрүүл мэндэд дараах ашиг тустай:
- Шоколадыг гаргаж авдаг какаоны үр нь тархины үйл ажиллагааг дэмжих амин хүчил агуулагддаг. Ой тогтоолт, анхаарал, мэдээлэл хүлээж авах, боловсруулах зэргийг хариуцдаг тархины эсийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ
- Зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ
- Цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлнэ
- Какао нь эсийн өөрчлөлтөөс урьдчилан сэргийлдэг тул хавдрын эс үүсэхээс сэргийлдэг гэдгийг судалгаагаар баталжээ
- Эндофирин дааврын ялгаралтыг дэмждэг тул стрессийг багасгана
Алимны цуу
Apple cider vinegar буюу алимны цуу нь найрлагадаа А, В, Е, С витаминууд, төмөр, цайрын исэл, фосфор, калци, магни, натри зэрэг эрдэс бодисыг багтаадаг. Тодруулбал, нийт 60 гаруй органик нэгдэл болон 16 амин хүчил агуулдаг байна. Гол төлөв хоол, салаатанд үнэр, амт нэмэх хэлбэрээр ашиглана. Энэ нь хүчил ихтэй бүтээгдэхүүн тул хэтрүүлэн хэрэглэх нь улаан хоолой, ходоод гэдэсний салст бүрхүүлийг гэмтээх, түлэх эрсдэлтэй гэдгийг анхаарна уу. Эрүүл мэндэд дараах ашиг тустай:
- Дархлааг дэмжинэ
- Цусан дахь холестерины хэмжээг багасгана
- Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулна
- Судасны эрүүл байдалд эерэг нөлөө үзүүлдэг
- Биеийг хорт бодисоос цэвэрлэнэ
Ногоон цай
Байгалийн гаралтай цэвэр ногоон цай нь олон төрлийн амин хүчил болон эрдэс бодис агуулдаг. Тухайлбал, хром, марганец, цайрын исэл зэрэг бодисын солилцоо, эд эрхтний үйл ажиллагааг дэмжих эрдэс бодисууд үүнд багтана. Эрүүл мэндэд дараах ашиг тустай:
- Ногоон цайны найрлагад агуулагдах катехин нь өөх тосыг хайлуулахад тустай
- Кофеин нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих бөгөөд ходоод гэдэсний замыг цэвэрлэх нөлөө үзүүлдэг
- Зүрх судасны тогтолцооны үйл ажиллагааг дэмжинэ
- Өөхний исэлдлийг 17%-иар нэмэгдүүлнэ
- Холестирины хэмжээг багасгана
Чили
Чили буюу халуун чинжүү нь А,С, В бүлгийн амин дэм болон магни, кали, төмөр зэрэг эрдэс бодисоор баялаг. Хэдийгээр олон төрлийн ашиг тустай ч хэтрүүлэн хэрэглэх нь эсрэгээрээ сөрөг нөлөөтэй гэдгийг мартаж болохгүй. Ямарваа нэг эрүүл мэндийн хориг заалтгүй тохиолдолд өдөрт 1-2 халуун чинжүү хэрэглэхэд тохиромжтой. Эрүүл мэндэд дараах ашиг тустай:
- Өвчин намдаахад тусална
- Капсаицин буюу чинжүүнд халуун амт өгдөг бодис нь хавдрын эсийн өсөлтийг дарангуйлдаг
- Бодисын солилцоог дэмжинэ
- Судасны ханыг бэхжүүлж, цэвэршүүлнэ
- Цусан дахь холестерин болон сахарын хэмжээг багасгана
- Цусны даралтыг тэнцвэржүүлнэ
Грек тараг
Грек таргыг нэрэх үед шар сүүтэй хамт нүүрс ус, сахар ялгардаг байна. Иймд бусад тарагтай харьцуулахад 2 дахин их уураг, кальци агуулдаг аж. Үүний зэрэгцээ В бүлгийн витамин, иод, кали зэрэг эрдэс бодисыг найрлагадаа багтаадаг. Грек тараг нь хүний биед дараах ашиг тустай:
- Уургийн агууламж өндөр тул урт хугацааны туршид өл дарна
- Их хэмжээний пробиотик (ашигтай бактери) агуулдаг тул хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулна
- Грек тарагт агуулагдах уураг нь булчингийн масс нэмэх болон эд эсийн нөхөн сэргээлтийг дэмжинэ
- 200-250 грамм тарагт 300-400 мг кальци агуулагддаг. Энэ нь насанд хүрэгчдийн өдрийн кальцийн хэрэглээний 1/3-ийг хангаж чаддаг бөгөөд ясыг бэхжүүлэхэд тустай
- Бодисын солилцоог 10 гаруй хувиар нэмэгдүүлдэг
- Бамбай булчирхайн дааврын хэвийн үйл ажиллагааг дэмждэг
- Грек тараг нь аз жаргалын даавар болох серотониний ялгаралтыг дэмждэг тул өөдрөг байдлыг нэмэгдүүлдэг
- Ой тогтоолтыг сайжруулж, мэдрэлийн эсүүдийг гэмтлээс хамгаалахад тустай
Киноа үр
Энэхүү үр нь уураг, магни, төмөр, амин хүчлээр баялаг юм. Хар, цагаан, улан гэсэн гурван төрлийн киноа үр байдаг. Цагаан киноа нь хурц амтгүй бөгөөд хоолонд түлхүү ашиглагддаг, харин хар, улаан киноа нь илэрхий амттай тул гол төлөв салаат бэлтгэхэд хэрэглэгдэнэ. Хар киноа нь хамгийн бага өөх тос агуулдаг тул жин хасахад ашиглахад тустай. Үүний зэрэгцээ киноа үр нь гликемийн индекс (цусан дахь сахарын задралыг бүтээгдэхүүний нийт жинтэй харьцуулсан харьцаа) бага бөгөөд глютен (цавуулаг) агуулдаггүйгээрээ онцлог. Киноа үр нь биед дараах ашиг тустай:
- Дархлаа дэмжинэ
- Мэдрэлийн эсүүдийг тайвшруулна
- Киноа үр нь бүх чухал амин хүчлийг агуулна. Эдгээр чухал амин хүчлүүд нь тус бүрийн үүрэгтэй ба биеийн ерөнхий бодисын солилцоо, булчингийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих зэрэг эрүүл мэндэд олон чухал ашиг тустай байдаг
- Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ
- Цусан дахь сахар болон натрийн хэмжээг тэнцвэржүүлнэ
- Үс, хумс, шүдэнд сайн
Бүйлсан самар
Самар хэдий калор өндөртэй ч энэ нь жинд шууд нөлөөлнө гэсэн үг биш юм. Буйлсан самар нь кальци, төмөр, магни, фосфор, кали, болон В бүлгийн витамины эх үүсвэр болдог ба эрүүл мэндэд дараах ашиг тустай:
- Цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлнэ
- Урт хугацааны туршид өл дарна
- Дархлааг дэмжинэ
- Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ
- Биеэс хорт бодисыг ялгаруулахад тустай
- Судасны ханыг бэхжүүлж, холестрины хэмжээг бууруулна
- Арьс, үсний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө
Синнамон
Синнамон буюу шанц нь cinnamonum модны хатаасан холтос юм. Найрлагадаа кали, марганец, төмөр, цайрын исэл болон А, В, С, Е, К бүлгийн витамин болон зарим төрлийн амин хүчил агуулдаг. Нэг хоолны халбага шанцад 150 грамм нэрстэй адил хэмжээний амин хүчил агуулагддаг байна. Эрүүл мэндэд дараах ашиг тустай:
- Бодисын солилцоог дэмжинэ
- Цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлнэ
- Амин хүчлүүд нь чөлөөт радикалуудыг (хүний биеийн тогтворгүй молекул) хааж хөгшрөлтийг удаашруулдаг
Бэрсүүт жүрж
Бэрсүүт жүржийн 1/3 нь өдрийн С витамины хэрэглээний 64%, А витамины 28%, кальци болон магни 2% хүртэл хангаж чаддаг байна. Үүний зэрэгцээ Е болон В бүлгийн витамин, фосфор, марганец, цайрын исэл зэрэг эрдэс бодис агуулдаг. Эрүүл мэндэд дараах ашиг тустай:
- Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ
- Урт хугацааны туршид өл дарна
- Инсулин дааврын ялгаралтыг дэмжинэ
- Холестериныг тэнцвэржүүлнэ
- Биед агуулагдах хорт бодисыг гадагшлуулна
- Зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ
- Булчингийн массыг хадгалахад тустай
- Ясны бат бөх байдлыг хадгалахад тустай
Цагаан гаа
Энэхүү ургамал нь В, С витамин болон кали, кальци, төмөр, фосфор зэрэг олон төрлийн эрдэс бодисыг агуулдаг. Эрүүл мэндэд дараах ашиг тустай:
- Биеийн дулааныг тэнцвэржүүлнэ
- Ходоодны үйл ажиллагааг дэмжинэ
- Цусан дахь холостерины хэмжээг багасгана
- Бамбай булчирхайн дааврын ялгаралтыг дэмжиж бодисын солилцоог сайжруулна
Авокадо
Авокадо нь өндөр калор, өөх тос агуулдаг ч найрлагад байх бусад витамин, эрдэс бодис нь дааврын тэнцвэрт байдлыг хадгалахад тусалдаг тул эрүүлээр жингээ хасах юм. Эрүүл мэндэд дараах ашиг тустай:
- Зүрх судасны өвчин үүсэх эрсдэлийг багасгана
- Цусны даралтыг тэнцвэржүүлнэ
- Цусны эргэлтэд эерэг нөлөө үзүүлнэ
- Цус багадалтын эрсдэлийг бууруулна
- Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ
- Инсулин дааврын ялгаралтыг дэмжинэ
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube