Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

Детокс шүүс бэлдэх аргууд

2021-06-15/ Эрүүл бие

Чанартай, урт удаан амьдралын үндэс нь эрүүл амьдралын хэв маяг тул одоо үед хүн бүхэн өөрийн эрүүл мэнддээ илүү их цаг гаргаж, анхаарал хандуулах болсон нь ажиглагддаг. Эрүүл амьдрал энгийн алхмуудаас л эхэлнэ. Хооллолт, дасгал хөдөлгөөн, амралт, амар тайван байдал зэрэг зөвхөн биднээс л шалтгаалах зүйлс амьдралын чанарт чухал ач холбогдол үзүүлдэг байна. Энэ удаад бид биед ашигтай жимс, ногооны детокс буюу цэвэрлэгээний шүүснүүд бэлтгэх санааг та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Эдгээрийг өөрийн хэрэглээнд нэмснээр та биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулах, гоо сайхан болон биеийн эрүүл мэнддээ ихээхэн тус хүргэж байна гэж ойлгож болох юм.

Цоохор майлзын шүүс

Энэхүү ногооны нэршлийг та анх удаа сонсож байж ч магадгүй ч харж байсан нь лавтай. Цоохор майлз буюу англи хэлнээ celery гэх ногоо нь К витаминаар баялаг юм. Биед олон төрлийн ашиг тустай байдаг. Тухайлбал, улаан хоолойн сөргөө өвчин (буруу хооллолт, хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдах үед ажиглагдана), идээт үрэвсэл болон бусад төрлийн үрэвсэл (хүний биед халдварын эс ороход дархлааны үзүүлж буй хариу урвал), цусны даралт, холестеролын хэмжээ ихсэх зэрэгт маш сайн нөлөө үзүүлдэг. Үүний зэрэгцээ элэг цэвэрлэхэд ч ашиг тустай бөгөөд шингэний дутагдалд оруулахаас сэргийлдэг байна. Иймд та цоохор майлзыг цэвэр шүүсийг өөрт хялбар аргаар бэлтгэн хэрэглэх боломжтой. Элдэв хурц үнэр, амтгүй нь мөн давуу тал болох юм. Өглөө боссоны дараагаар шууд аль эсвэл хооллосны дараагаар 15-20 минутын дараа хэрэглэхэд илүү тохиромжтой.

Хүрэн манжингийн шүүс

Хүрэн манжин нь биед ашигтай нь олон төрлийн витамин болон эрдэс бодис агуулдаг. Тухайлбал, витамин С, фолийн хүчил, кали, магни, төмөр, фосфор болон ислэгээр баялаг. Иймд дархлаа дэмжих, хэвийн үйл ажиллагааг хангах, цусны даралтыг бууруулах, калийн дутагдлыг нөхөх, жирэмсний үед эхэд болон урагт нэн ашиг тустай байдаг байна. Үүнээс гадна мөн биеийн хор гадагшлуулах, элэг цэвэрлэх үйлчилгээтэй. Та хүрэн манжингийн шүүсийг өөрт хэрэглэхэд хялбар аргаар бэлтгэж болно. Жишээ нь хавтгайгаар нь хэрчиж, жижиглэж дээр нь халуун ус хийж хандлан ашиглах боломжтой. Эхний үед хүрэн манжингийн амт танд таагүй санагдаж байвал цагаан гаа, гааны навч нэмж амтыг зөөллөж илүү сэнгэнэсэн болгох боломжтой юм шүү.

Тарвасын шүүс

Зуны аагим халуун өдөр тарвас идэхэд цангааг хэчнээн сайхан тайлдаг билээ! Тарвасын шүүс нь биеийн шингэнийг тэнцвэржүүлэх, дархлаа дэмжих, арьсны эрүүл байдлыг хадгалахад чухал ач холбогдолтой. Учир нь тарвас А, С бүлгийн витаминаар баялаг. Гэвч үүний зэрэгцээ их хэмжээний сахар агуулдаг гэдгийг мартуузай. Тарвасын шүүсийг бэлтгэхдээ та мөн л өөрт хялбар аргаар бэлтгэх боломжтой. Жишээ нь, жижиг хэмжээгээр хэрчиж хөлдөөгөөд шаардлагатай үед гаргаж хэрэглэх, жимсний шүүс шахагч ашиглах гэх мэтчилэн.

Ногоон шүүс

Энэхүү шүүсийг бэлтгэхэд салат навч, бууцай, алим, нимбэг, өргөст хэмх, цоохор майлз зэрэг багтана. Ногоонууд нь биед ашигтай А,В,С, Е, К бүлгийн амин дэм болон төмөр, магни, цинк, кальци зэрэг эрдэс бодисоор баялаг. Эдгээр нь биеэс хорыг гадагшлуулж, цусны эргэлтийг сайжруулж, цусан дахь сахарын хэмжээг багасгаж, тамир тэнхээг сэргээж, арьсны өнгийг сэргээж, хоол боловсруулах эрхтний тогтолцоог сайжруулдаг байна. Дээр дурдсан бүх ногоог хольж, шаардлагатай бол бага зэрэг ус нэмж хооронд нь хольсноор таны эрүүл мэндийн ундаа бэлэн болох болно. Войла!

Жүрж ба луувангийн шүүс

Энэ шүүс нь дархлаа дэмжих маш сайн туслах. Жүрж ба лууван нь мөн олон тооны амин дэмийг агуулах бөгөөд бие махбодийн хэвийн үйл ажиллагааг дэмжиж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг тэнцвэржүүлэх зэрэг ашиг тустай. Гэвч энэхүү шүүс нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлэх магадлалтай тул их хэмжээгээр хэрэглэхээс татгалзаарай.

Нимбэг ба цагаан гааны шүүс

Энэхүү шүүс нь мөн адил дархлаа дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Учир нь А, С, В бүлгийн витамин болон цинк, магни, кальци, фосфор, натри, төмөр зэрэг эрдэс бодисоор баялаг юм. Нимбэг цагаан гааны шүүсийг бэлтгэх мөн олон төрлийн аргууд бий. Жишээ нь та шүүсэнд ашиглагдах бүтээгдэхүүнүүдийг урьдчилан бэлтгэж, жижиглэн шаардлагатай үед усаар хандлан уух боломжтой. Мөн хэрэв та амттай зүйлд дуртай бол багахан хэмжээний зөгийн бал ч нэмж хэрэглэх боломжтой юм.

Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой: 

Facebook , Instagram , Youtube 

 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/detox1.webp 630 1200 Н. Хүслэн https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png Н. Хүслэн2021-06-15 18:27:282023-03-20 15:40:03Детокс шүүс бэлдэх аргууд

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

“Google”-д хамгийн их эрэлттэй эрүүл мэндийн 10 асуулт
Өөх шатаалтыг нэмэгдүүлэх 11 хүнсний бүтээгдэхүүн
Хэрхэн 70 нас хүртлээ өөрийн шүдээ хадгалах вэ?
Таргалалт ба эрүүл мэнд

 Шинэ нийтлэл

  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05
  • Өсвөр насны жирэмслэлт амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?2022-11-30 - 16:32
  • Хооллолтын бэрхшээл ба түүний төрлүүд2022-11-30 - 16:30

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

“Google”-д хамгийн их эрэлттэй эрүүл мэндийн... Ясны сийрэгжилт залуужиж байна!
Scroll to top