Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

Ясны сийрэгжилт залуужиж байна!

2021-06-15/ Эрүүл бие

Ясны сийрэгжилт нь ясны жин буурч, ясны эдийн бичил бүтэц өөрчлөгдсөнөөр яс хэврэгшин хугарах эрсдэл үүсгэдэг араг ясны тогтолцооны эмгэг юм. Гол төлөв насжилттай холбоотой байдаг боловч сүүлийн үед бага насны болон өсвөр насны хүүхдүүдэд түгээмэл ажиглагдах болсон байна. ДЭМБ-ийн мэдээлэлж буйгаар ясны сийрэгжилт нь тархалтаараа зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин зэрэг өвчний дараа жагсаж байгаа нь эмч, мэргэжилтнүүдийн санааг нэлээдгүй зовоож буй. Тэр дундаа залуужиж байгаа нь өвчний эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байгаа юм.

Саяхныг хүртэл оношилгоонд уламжлалт рентген ашигладаг байсан тул хугарал үүсэхээс өмнө ясны сийрэгжилтийг оношлоход хүндрэлтэй байсан. Харин одоо анагаах ухааны тоног төхөөрөмжүүд өндөр түвшинд хөгжиж байгаа тул эд эсийг нарийвчлан хэмжих нь асуудалгүй болж ясны массын удаан өсөлт, хомстол зэргийг тодорхойлж хүүхдийн ясны сийрэгжилтийг оношилдог болжээ.

Хүүхдийн ясны сийрэгжилтийг кальцийн дутагдлын өвчин гэж үздэг. Ясны эд эсийн бат бөх байдлыг хадгалахад гол үүрэг гүйцэтгэдэг элемент нь кальци болон Д витамин юм. Хүний бие махбодын кальцийн 99% нь ясанд, 1% нь эсийн гадна шингэн ба зөөлөн эдэд байдаг байна. Ясны сийрэгжилтийн үед ясны масс нь 40-50% хүртэл буурдаг ба үүний үр дүнд яс гаднын хүчин зүйлд тэсвэргүй болж хугарал үүсэх эрсдэл нэмэгддэг аж. Судалгаагаар өсвөр насныхны 90% нь кальцийн дутагдалтай байгааг баталжээ.

Хүүхдийн ясны сийрэгжилт үүсэхэд дараах хүчин зүйлс нөлөөлнө:

  • Хөхөөр хооллоогүй тохиолдолд
  • Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдах
  • Нарны туяа болон Д витамины дутагдал
  • Эрүүл бус хооллолт, уураг, кальцийн дутагдал

Зарим тохиолдолд төрөлхийн ясны сийрэгжилт байх бөгөөд үүнд дараах хүчин зүйлс нөлөөлнө:

  • Дутуу төрөлт
  • Ургийн дутуу хөгжил
  • Богино хугацааны давтамжтай төрөлт, олон удаагийн жирэмслэлт
  • Эхийн архаг суурь өвчин
  • Жирэмсний үед согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодис хэрэглэх

Өсвөр насанд өвчин үүсэхэд дараах хүчин зүйлс нөлөөлнө:

  • Тамхи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх
  • Сүү, сүүн бүтээгдэхүүний хангалтгүй хэрэглээ
  • Биеийн хөдөлгөөний дутагдал
  • Ходоод гэдэсний зам, бөөр, элэгний архаг өвчин
  • Үрэвсэлт эмгэгүүд (сүрьеэ, каллогенез)
  • Цацраг идэвхт ба хортой бодисын үйлчлэл
  • Тодорхой шалтгааны улмаас удаан хугацаанд хөдөлгөөнгүй болох

Үүний зэрэгцээ бага насанд болон өсвөр насанд ясны сийрэгжилт үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсэд дараах эмийн хэрэглээ багтана:

  • Үрэвсэл, аутоиммун өвчний эмчилгээнд хэрэглэдэг глюккортикостероид даавар
  • Эпилепсийн үед хэрэглэдэг таталтын эсрэг эмүүд
  • Химийн эмчилгээний бодис
  • Зарим антибиотик (тетрациклин, циклоспорин)
  • Ходоодны хүчиллэг бууруулдаг эм (антацид), шарханд хэрэглэх эм

Шинж тэмдгийн тухайд

Тодорхой нөхцөл байдлын улмаас ясны эд, эсүүдэд мэдэгдэхүйц гэмтэл учирснаар нуруу, доод мөчүүд өвдөж, зогсож, суухад амархан ядрах зовуурь ажиглагдана. Өвчний эхэн үед эдгээр шинж тэмдгүүд нь цөөн тохиолдолд ажиглагдах ч аажмаар тогтмол болдог байна.

Ихэнх тохиолдолд давтамжтай ясны хугарал тохиолдсон үед ясны сийрэгжилт үүсэн гэж эндүүрэх тохиолдлууд бий. Гэвч ясны сийрэгжилтийн үед үений нугалам, гуяа, мөр болон тохойн яс зэрэгт зовуурь ажиглагдана. Огцом хөдлөхөд хүчтэй өвдөлт мэдрэгдэж, үе мөчний хэлбэр, бүтэц мөн өөрчлөгддөг байна. Үүний зэрэгцээ бага насанд тохиолдох ясны сийрэгжилтийг рахит өвчнөөс ялгахад багагүй хүндрэлтэй байдаг аж.

Хүүхдийн ясны сийрэгжилтийг нүдэнд харагдах дараах хэд хэдэн шинж тэмдгээр тодорхойлох боломжтой байдаг байна. Тухайлбал:

  • Үе тэнгийнхнээсээ харьцангуй намхан байх
  • Нурууны хэлбэр, бүтэц алдагдах. Нурууны эхний үеэр бөгтийж, гэдэс төвийх шинж тэмдэг нийтлэг ажиглагдана
  • Нугасны хазайлтаас үүдэн биеийн гадаргуу дээр тэгш бус атираа үүсэх

Эмчилгээний тухайд

Хүүхдийн ясны сийрэгжилтийн эсрэг эмчилгээг цаг тухайд нь эхлүүлсэн тохиолдолд 100 хувийн үр дүнд хүрэх боломжтой. Эмчилгээ нь зовуурыг бүрэн таслан зогсоох, эд эсийн хоорондын тэнцвэрт байдлыг сэргээх зорилготой байдаг бөгөөд өвчний үе шат, үүссэн шалтгаанаас хамаарч мэргэжлийн эмч тохирох цогц эмчилгээг бүрдүүлнэ.

Эмчилгээний явцад анхаарах хэд хэдэн зүйлс бий. Үүнд:

  • Уураг, кальци, фосфороор баяжуулсан тусгай хоолны дэглэмийг сахих
  • Цогц эмчилгээ эхэлснээс хойш 3-4 сарын дараагаар физик эмчилгээг эхлэх, учир нь ясны гажиг үүсэх эрсдэлтэй байдаг байдаг байна
  • Хүнд өвдөлтийн хам шинжийн үед өвдөлт намдаах зорилгоор тусгай корсет өмсөх боломжтой
  • Ердийн бодисын солилцоог дэмжиж, тэнцвэржүүлэх. Үүний тулд Д витамин, кальци, магни зэргийг зохистой хэмжээнд хэрэглэх

PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Өөрт илрэх шинж тэмдгүүдийг анхааралтай ажиглаж, зөв таних шаардлагатай бөгөөд хэрэв байдал хүндэрсэн тохиолдолд та заавал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй гэдгийг анхааруулж байна. 

Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой: 

Facebook , Instagram , Youtube 

 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/Huuhdiin-yasnii-siiregjilt-1-1.webp 630 1200 Н. Хүслэн https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png Н. Хүслэн2021-06-15 18:27:512023-03-20 15:40:01Ясны сийрэгжилт залуужиж байна!

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

Хөхний сүүний талаарх сонирхолтой 30 баримт
Шим тэжээлээр хамгийн баялаг 10 хүнс
Ясны сийрэгжилт залуужиж байна!

 Шинэ нийтлэл

  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05
  • Өсвөр насны жирэмслэлт амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?2022-11-30 - 16:32
  • Хооллолтын бэрхшээл ба түүний төрлүүд2022-11-30 - 16:30

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Детокс шүүс бэлдэх аргууд Ковид-19-ын гэрээр хийх эмчилгээний зөвлө...
Scroll to top