Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

Хөхний сүүний талаарх сонирхолтой 30 баримт

2021-07-21/ Ээж ба хүүхэд

Эхийн сүү нь хүүхдэд шаардлагатай витамин, шим тэжээл, эрдэс бодисын баялаг эх үүсвэр юм. Өнөөг хүртэл эрдэмтэд хөхний сүүний талаарх сонирхолтой баримтуудыг олж нээсээр байгаа билээ.

  1. Ангир уураг (анхны сүү) нь нярайн гэдэс дотрыг бүрхэх тусгай уургуудыг агуулдаг бөгөөд эдгээр нь нярайг аливаа нэг эмгэгээс хамгаалдаг байна
  2. Хөхний сүү нь найрлагадаа сая гаруй амьд эсүүд агуулна. Эдгээр нь дархлааг бэхжүүлж, нярайн эрхтний өсөлт, нөхөн сэргээлтэд томоохон хувь нэмэр оруулдаг
  3. Нярайн бие махбодын өсөлт, тархины мэдрэлийн эсүүдийг хамгаалах, дэмжихэд тусалдаг 1000 гаруй төрлийн уураг агуулна
  4. 20 гаруй амин хүчил агуулагддаг. Эрдэмтдийн үзэж байгаагаар эдгээр нь нярай бөх унтаж амрахад тусалдаг байна
  5. 200 гаруй олигосахарид агуулдаг. Эдгээр нь нярайн гэдсэн дэх тэнцвэртэй байдлыг хадгалахад шаардлагатай пребиотикийн (ашигтай бичил орчныг үүсэх хөрс болж өгдөг) үүргийг гүйцэтгэдэг. Үүний зэрэгцээ эдгээр нь халдварыг цусны урсгалд орох болон тархины үрэвсэл үүсэхээс сэргийлнэ
  6. Эсийн бодисын солилцоог дэмжих 40 гаруй фермент агуулна. Эдгээр нь хоол боловсруулах, биед төмрийг шингээж авах чадварыг дэмжиж, дархлааг идэвхжүүлэх үүрэгтэй
  7. Дотоод эрхтэн, судас, мэдрэлийн тогтолцоо, дааврын үйлдвэрлэлийг хариуцах биеийн хэвийн хөгжлийг дэмжих өсөлтийн хүчин зүйлс
  8. Олон төрлийн дааврууд агуулагдана. Эдгээр нь эд эрхтний хоорондын мэдээлэл солилцоог хангаж, хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Зарим даавар нь хоолны дуршлыг хянах, унтах, ээж ба хүүхдийн хоорондын холбоог бэхжүүлэх үүрэгтэй
  9. Эрхтний хэвийн өсөлт, үйл ажиллагаа, шүд, яс хэлбэржих явцыг дэмжих олон төрлийн витамин эрдэс бодис агуулна
  10. Үндсэн таван төрлийн эсрэг биетүүдийг бүгдийг агуулдаг ба эдгээр нь нян, вирусийг саармагжуулж, нярайн биеийг аливаа нэг халдвар, эмгэгээс сэргийлнэ
  11. Хүүхдийн мэдрэлийн тогтолцоог бий болгох, тархи болон нүдийг хөгжүүлэх гол үүргийг гүйцэтгэгч урт гинжит тосон хүчил агуулагдана
  12. 1400 төрлийн микроРНХ (уургийн нийлэгжилт чухал үүрэгтэй нуклеин хүчил) агуулна. Эдгээр нь аливаа нэг эмгэгээс урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох, дархлааг дэмжих үүрэгтэй ба эхийн хөхний бүтцийг өөрчлөх чадвартай гэж үздэг байна
  13. Хөхний сүүний найрлагад халдвараас хамгаалах болон хөхний үрэвсэл дарах бодисууд агуулагддаг. Хэрэв таны хөхний толгой хагарсан бол сүүнээс хэдэн дуслыг түрхэж шавших нь эдгэрэлтийг дэмжинэ.
  14. Баруун талын хөхөнд илүү их сүү ордог
  15. Хөхний хэмжээнээсээ болж санаа зовних хэрэггүй! Учир нь сүүний хэмжээ хөхний хэмжээнээс огт хамаардаггүй аж
  16. Хөхөөр хооллоход өдөрт 500-600 калор шатаадаг тул богино хугацаанд хэвийн жиндээ эргэн очиход туслах юм
  17. Эхийн хооллолтоос хамаарч хөхний сүү цэнхэр, ногоон, алтлаг шар, ягаан, улбар шар өнгөтэй гарах боломжтой. Энэ нь хүүхдэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй байдаг байна
  18. Хөхний сүү нь нярайн амтлах чадварыг хөгжүүлж байдаг. Учир нь хөхний сүү эхийн хооллож байгаа бүтээгдэхүүнээс хамаарч амтаа өөрчлөх чадвартай байдаг ба энэ нь нярайг бор хоолонд ороход бэлтгэдэг гэж хэлж болно
  19. Хөхүүлэх нь хөх хэлбэрээ алдах шалтгаан болдоггүй. Харин жирэмсний үед ялгарах дааврууд нь хөхийг дэмжих шөрмөсийг сунгадаг тул жирэмсний хугацаанд өөрт тохирсон хөхний даруулга заавал хэрэглэж хэвшээрэй
  20. Эх өвдсөн тохиолдолд хөхөөр хооллохыг хориглодоггүй. Учир нь энэ үед эхийн биед өвчин үүсгэгчтэй тэмцэх дархлааны хариу урвал өрнөн, эсрэг биет үүсэж байдаг байна. Хөхөөр хооллох үед сүүгээр дамжин хүүхдэд ч мөн уг халдвар, эмгэгээс өөрийгөө хамгаалах эсрэг биет дамждаг байна
  21. Хөхөөр хооллож байсан эмэгтэйчүүд хөхний хорт хавдар, зүрхний шигдээс, хоёр дугаар хэлбэрийн чихрийн шижин, төрсний дараах сэтгэл гутрал зэрэгт өртөх магадлал бага байдаг аж
  22. Төрснөөс хойш 28 хоногийн туршид хөхүүлэх нь нярайн тархины хөгжилд эерэгээр нөлөөлж, бага насанд ой тогтоох чадвар болон IQ сайтай болдог байна
  23. Хөхүүлэх нь умай хэсгийг төрөлтийн өмнөх байдалдаа эргэн ороход тусалдаг байна
  24. Хөхний сүүний үйлдвэрлэлтэд биеийн 25%, тархины 20%-ийн энерги зарцуулагддаг
  25. Хүүхэд хөхний сүү дуустал бус цадталаа иддэг байна. Тиймээс хэдий хөхүүлэх үед сүү үлдсэн ч хүүхэд цадсан шинж тэмдэг үзүүлбэл нэмж хооллох гэж оролдсоны шаардлагагүй
  26. Хүүхэд өсөхийн хэрээр сүүний найрлага өөрчлөгддөг байна. Тодруулбал, 3 сартай үеийн болон 9 сартай үеийн хөхний сүү өөр төрлийн витамин, шим тэжээл, эрдэс бодис агуулдаг байна
  27. Хөхөөр хооллох үед хүүхдийн гэнэтийн үхлийн синдром (SIDS) үүсэх эрсдэлийг багасгадаг байна
  28. Эхийн хөх хүүхдийн биеийн хэмийн хамгийн бага хэлбэлзлийг ч тодорхойлж, шаардлагатай тохиолдолд хүүхдийг бүлээцүүлэх, сэрүүцүүлэхээр зохицуулагдсан байдаг
  29. Хөхүүл ээжүүд нь сүү орлуулагч хэрэглэдэг ээжүүдтэй харьцуулахад шөнөдөө дунджаар 45 минут илүү унтаж амардаг
  30. Хөхний сүүний найрлагад агуулагдах шим тэжээл нь хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжихийн зэрэгцээ дараах өвчин үүсэх эрсдэлийг бууруулна:
  • Чихрийн шижин
  • Тунгалгийн булчирхайн хорт хавдар
  • Лейкеми (ясны чөмөг, цусанд нөлөөлдөг хорт хавдар)
  • Таргалалт
  • Цусны даралт ихсэх эмгэг
  • Хлостерин ихсэх
  • Астма
  • Экзем (хамгийн өндөр тархалттай арьсны үрэвсэл)

Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой: 

Facebook , Instagram , Youtube 

 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/huhnii-suunii-talaar.webp 630 1200 Н. Хүслэн https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png Н. Хүслэн2021-07-21 16:58:572023-03-20 15:36:23Хөхний сүүний талаарх сонирхолтой 30 баримт

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

Хөхөөр хооллоход хамгийн тохиромжтой байрлалууд
Жирэмсэн үед хамгийн ашиг тустай хүнсний бүтээгдэхүүн

 Шинэ нийтлэл

  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05
  • Өсвөр насны жирэмслэлт амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?2022-11-30 - 16:32
  • Хооллолтын бэрхшээл ба түүний төрлүүд2022-11-30 - 16:30

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

“Ковид-19 ба жирэмслэлт” хамгийн түгээмэл... Сүрьеэ өвчний талаарх таны мэдэх ёстой з...
Scroll to top