Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

Төрөлт эхэлж байгааг хэрхэн мэдэх вэ?

2021-01-12/ Ээж ба хүүхэд

Таны бие төрөлтөнд сарын өмнөөс бэлдэж эхэлдэг. Төрөлт эхэлж байгааг илтгэх шинж тэмдгүүд хүн бүрийн хувьд өөр өөр байдаг байна. Дараах шинж тэмдгүүд илэрч байвал төрөлт эхэлж байгааг мэдэх боломжтой.

Төрөлт эхлэхийн өмнө дараах шинж тэмдгүүд илэрч болно. Үүнд:

  • Хэвлий, нуруу хэсгээр сарын тэмдэг ирэх гэж байгаа мэт тасралтгүй өвдөх
  • Умай агших, базлах /хүч болон давтамж нь харилцан адилгүй, гэнэт эхэлж, гэнэт зогсоно/
  • Ус гарах. Ус бага багаар гарч болно. Гэнэт ихээрээ цүлхийтэл гарч ч болно.
  • Цусархаг ялгадас эсвэл салиа гарах. Төрөх хугацаа дөхөх үед бага хэмжээтэй өтгөн салиархаг ялгадас гарч магадгүй. Энэ бол сүүлийн найман сарын турш умайн хүзүүг таглаж халдвар орохоос сэргийлж байсан зүйл бөгөөд умайн хүзүү төрөлтөнд бэлтгэгдэж байгааг илтгэнэ.
  • Гэдэс өвдөх
  • Сэтгэл зүй тогтворгүй болох
  • Нойр хулжих

Дараах зүйлсээс хамаарч төрөлтийн өмнөх мэдрэмж өөр өөр байдаг:

  • Өмнө нь төрж байсан эсэх
  • Өвдөлт мэдрэх, хүлээн авах, хариу үйлдэл үзүүлэх байдал
  • Төрөлтөнд хэр их бэлтгэлтэй байгаа зэрэг

Төрөлт удахгүй эхлэх гэж байгааг мэдэх боломжтой юу?

Жирэмслэлтийн сүүлийн хугацааны болон төрөлтийн эхэн үеийн шинж тэмдгүүд төстэй учраас давхцах магадлал өндөртэй. Төрөх гэж буйг илтгэх шинж тэмдгүүд:

  • Хүүхэд доошлох. Хэрэв та анхан төрөгч бол төрөлт эхлэхээс хэдэн долоо хоногийн өмнөөс бие хөнгөрсөн мэт сэтгэгдэл төрж магадгүй. Танд аарцаг руу хүнд оргих мэдрэмж илрэхтэй зэрэгцэн хавирганы нум руу тулах шинж тэмдэг арилж амьсгалахад хялбар болох болно.
  • Үтрээний шүүрэл нэмэгдэх болно. Салс бага зэрэг хүрэн бор, ягаан эсвэл улаан өнгөтэй болж ирдэг бөгөөд үүнийг цусархаг ялгадас гэж нэрлэдэг. Үтрээний үзлэг болон бэлгийн харилцааны дараа салиархаг ялгадас цуслаг ялгадас болж гарч эхлэх болно.
  • Сэтгэл санааны тогтворгүй байдал
  • Гэнэт гэр орноо цэвэрлэх мэдрэмж төрөх

Төрөлтийн эхний үед яах вэ?

Төрөлт эхэлж буй эхэн үед умайн хүзүү 4 см нээгддэг. Энэ үед юу хийх нь хэдэн цаг болж байгаа, таны биеийн байдал ямар байгаа зэргээс ихээхэн шалтгаалах болно.

Тайван байх нь базлалт, агшилтын өвдөлтийг давж гарахад тусална. Мөн биед төрөлт үргэлжлэхэд шаардлагатай окситоцин даавар ялгарахад тусалдаг байна. Тиймээс энэ үед дуртай киногоо үзэх, алхах, найз, хамаатан садангаа дуудаж ярилцах, усанд орох, амрах байдлаар цагийг өнгөрөөгөөрэй.

Төрөлтийн эхний үед өлсөх мэдрэмж төрдөг учраас хүч тамир өгөх хоол хүнсний зүйл бага бага хэмжээгээр идэж, шингэн зүйл сайн уух хэрэгтэй.

Түүнчлэн энэ үед, эрчимтэй өвдөлт эхлээгүй байгаа тул, байрлалуудыг туршиж үзэн, ямар байрлалд хамгийн эвтэйхэн байгааг олох, амьсгал авах арга техникээ давтах нь зүйтэй.

Хэзээ эмнэлэг рүү явах вэ?

Эмнэлэг рүү явах зөв цагийг сонгохдоо өөрийн дотоод мэдрэмждээ тулгуурла. Төрөх цаг болж байгааг та л хамгийн сайн мэднэ. Тиймээс нөхөр, ээж, өөр бусад хүмүүсийн дарамт шахалтыг тоох хэрэггүй.

Эмнэлэг явахын өмнө очиж байгаагаа утсаар урьдчилан мэдэгдэх хэрэгтэй. Явах зам, очих хугацаа зэргээ урьдчилан төлөвлөсөн байх нь зөв. Базлалт хүчтэй, давтамж нь ойрхон болохын хэрээр гэрээсээ гарах, машинд суух зэрэгт багагүй хугацаа зарцуулагдана гэдгийг санаарай.

Эмнэлэгт очмогц үзлэг хийн эрчимтэй төрөлт эхэлсэн эсэхийг тогтооно. Хэрэв төрөлтийн эхэн үе байвал эмнэлэг таныг умайн хүзүү нэмж нээгдэх хүртэл гэртээ харихыг зөвлөх болно.

Дараах нөхцөл байдал үүсвэл эмчтэйгээ холбоо бариарай.

  • Ургийн хөдөлгөөн багасах
  • Таны ус гарах эсвэл ураг орчмын шингэн гарч байж магадгүй сэжиг илэрвэл. Ус нь шаргал, хүрэн бор эсвэл ногоон өнгөтэй байвал эмчтэйгээ даруй холбоо бариарай. Учир нь ургийн анхны зунгаг ногоон өнгөтэй байдаг бөгөөд ураг орчмын шингэн ийм өнгөтэй гарах нь ураг бүтэлтийн шинж байж болно. Ургийн ус цусны өнгөтэй гарах нь аюултай шинж тул арга хэмжээ хурдан авах хэрэгтэй.
  • Толгой хүчтэй өвдөх, хараа муудах, нүүр, гар, хөл гэнэт хөөх

Төрөлтийн эрчимтэй үе эхэлж байгааг хэрхэн мэдэх вэ?

Умайн хүзүү 4-10см нээгдсэн үед төрөлтийн эрчимтэй үе эхэлдэг ба эмнэлэг рүү явах хэрэгтэй. Энэ үед савны агшилт илүү хүчтэй, тогтмол, давтамж ихтэй, удаан болж эхэлдэг.

Биеийн байдлаа чагнаж, ямар мэдрэмж төрж байгаагаа анзаараарай. Төрөлт ойртох тусам үг яриа цөөрч, хүмүүстэй юм ярихад бэрхшээлтэй болж эхэлнэ. Юм идэх дуршил арилж, бие халуу оргих, сэтгэл бачимдуу, түгшүүртэй болно. Орчин тойрны зүйлсэд сатаарах байдал буурч, хийж байгаа зүйлдээ анхаарал хандуулахаа болино.

Базлалт мэдрэгдсэн ч төрөлтийн шинж биш байж болох уу?

Тийм. Бракстон хиксийн базлалт явагдаж байгаагийн шинж байж болно. Хүүхэд төрөхийн өмнө умайн хүзүү шаардлагатай өөрчлөлтөд орж буйн шинж юм. Умайн хүзүү хойно байрлалтай байдаг ч төрөх дөхөхөд урагшилдаг. Түүнчлэн хэмжээний хувьд богинохон, нимгэн болдог.

Эдгээр өөрчлөлт нь жирэмслэлтийн сүүлийн хэдэн долоо хоногт танд бараг мэдэгдэхгүй явагддаг. Заримдаа танд хэдэн цаг эсвэл өдрөөр үргэлжилсэн базлалт мэдрэгдэж болно.

Умайн хүзүүнд өөрчлөлт орсон эсэхийг үтрээний дотуур үзлэг хийн мэднэ. 40 долоо хоногтойдоо үзүүлэхэд умайн хүзүү хатуу, уян хатан биш байсан боловч долоо хоногийн дараа үзэхэд цаас шиг нимгэн болж, нээгдэж эхэлсэн байх нь бий.

Хүүхэд доошоо харсан боловч нуруу нь таны нуруу руу харсан байрлалтай байвал төрөлт эхлэхэд илүү хугацаа шаардагддаг. Энэ үед базлалт тогтворгүй, хүч султай байх бөгөөд нуруугаар өвддөг. Хүүхэд ийм байрлалтай үед өвдгөн дээрээ дөрвөн хөллөх нь нурууны өвчнийг намдаахад тус болно.

Эх сурвалж: www.babycenter.com

 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/torolt-ehelj-baigaag-herhen-medeh.webp 608 1080 eDoctor https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png eDoctor2021-01-12 12:38:562023-03-20 15:44:42Төрөлт эхэлж байгааг хэрхэн мэдэх вэ?

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

Жирэмслэлтийн талаарх хачирхалтай боловч үнэн 30 баримт
Жирэмсний үед хамгийн түгээмэл тохиолддог 7 хүндрэл
Жирэмсний үеийн фолийн хүчлийн хэрэглээ
Кесар хагалгааны талаар мэдэх шаардлагатай 8 зүйл

 Шинэ нийтлэл

  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05
  • Өсвөр насны жирэмслэлт амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?2022-11-30 - 16:32
  • Хооллолтын бэрхшээл ба түүний төрлүүд2022-11-30 - 16:30

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Жирэмсний үеийн өтгөн хаталт Кесар хагалгааны талаар мэдэх шаардлагатай...
Scroll to top