Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ
Жирэмсний үед хамгийн түгээмэл тохиолддог 7 хүндрэл

Жирэмсний үед хамгийн түгээмэл тохиолддог 7 хүндрэл

2021-01-11 09:46

Ихэнх жирэмслэлт хэвийн явагддаг хэдий ч жирэмсэн эмэгтэйчүүдэд учирч болох хүндрэлүүдийн талаар зохих мэдлэгтэй байхад илүүдэхгүй. Бид танд жирэмсний үед түгээмэл тохиолддог 7 хүндрэлийн талаар мэдээлэл хүргэж байна.

Жирэмсний хяналтад орсон өдрөөс эхлэн эмч таныг эдгээр хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор төрөл бүрийн шинжилгээнд хамруулдаг. Харин та эдгээр шинжилгээ болон хяналтын үзлэгтээ цаг тухайд нь хамрагдаж байх шаардлагатайг санаарай.

1.    Зулбалт

Зулбалт гэдэг нь жирэмсний 20 долоо хоногоос өмнө гадаад орчинд амьдрах чадваргүй ураг гарч жирэмслэлт төгсөхийг хэлдэг. Нийт жирэмслэлтийн 10-20%-д зулбалт тохиолддог гэсэн тоо баримт байдаг бөгөөд эдгээрийн 80% нь эхний 3 сар буюу 12 долоо хоногтойгоос өмнө болдог байна. Эхний 3 сарын хугацаанд явагддаг ихэнх зулбалт нь үр хөврөл, хромосомын гажиг болон удамшлын хэвийн биш байдлаас үүдэлтэй байдаг.

Зулбахыг завдаж байгаа болон зулбалт эхэлж байгаа шинж тэмдгүүдэд:

  • Үтрээнээс цус гарах (үзэгдэх төдийгөөс цус алдалт хүртэл)
  • Хэвлий, ууц нуруугаар өвдөх
  • Умайн базлалт
  • Ураг орчмын шингэн гарах (жирэмсний 2 дахь гурван сард)

Хэрэв жирэмсэн эмэгтэйчүүдэд дээрх шинж тэмдгүүд илэрвэл цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

2.    Дутуу төрөлт

Жирэмсний 24-37 долоо хоногийн хооронд умайн базлалт жигдэрч умайн хүзүү нимгэрч нээгдэн төрөлтийн үйл ажиллагаа эхэлж хугацаа гүйцээгүй хүүхэд төрөхийг дутуу төрөлт гэж нэрлэдэг. Дэлхий дээр жилд 15 сая орчим нярай дутуу төрж, нэг сая орчим нь энддэг гэсэн судалгаа бий. Харин манай улсын нийт төрөлтийн 4.5 хувийг дутуу төрөлт эзэлдэг байна.

Дутуу төрөлт хэдий эрт тохиолдоно хүүхдийн эрүүл мэндэд төдий чинээ ноцтой асуудал үүсдэг. Төрөх хугацаатайгаа илүү ойр төрөх нь ургийн амьдрах чадвар болон эрүүл байх магадлалыг нэмэгдүүлнэ.

3.    Манас таталтын урьтал үе

Манас таталтын урьтал үе нь нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 5%-д нь тохиолддог жирэмсний хүндрэл юм. Манас таталтын урьтал үе (PREECLAMPSIA) гэдэг нь жирэмсний сүүлийн хагаст тохиолддог хүндрэл бөгөөд артерийн даралт ихсэх, шээсэнд уураг ялгарах үндсэн 2 шинжээр илэрнэ.

Манас таталтын урьтал үеийн ихэнх тохиолдолд хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрдэг бөгөөд сайн арчилгаатай бол урагт сөрөг нөлөө үзүүлдэггүй. Эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй тохиолдолд нүүр, гар хавагнах/биеийн жин огцом нэмэгдэх, толгой хүчтэй өвдөх, нүд бүрэлзэх,гэрэлд мэдрэг болох, дотор муухайрах,бөөлжих, шээсний гарц багасах, хавирганы нуман доогуур өвдөх шинж тэмдгүүд нэмэгдэнэ. Эдгээр шинж тэмдгүүд нь хурдан даамжрах магадлалтай бөгөөд хүндэрсэн тохиолдолд жирэмсэн эмэгтэйн амь насанд халтай. Манас таталтын урьтал үе хүндэрсэн тохиолдолд эхийг хугацаанаас нь өмнө төрүүлэх заалттай байдаг.

4.    Ураг ормын шингэний багасалт (олигогидроамниос)

Өсч бойжиж байгаа ураг ихэнх хэсэг нь уснаас бүтсэн онцгой шингэнд хөвж байдаг бөгөөд үүнийг ураг орчмын шингэн гэж нэрлэдэг. Энэ шингэн хэвийн байх ёстой хэмжээнээсээ хэт бага байхыг ураг ормын шингэний багасалт гэнэ. Жирэмсэн эхчүүдийн 4 орчим хувьд ураг орчмын шингэний багасалт илэрдэг. Ургийн өсөлт болон хөдөлгөөнд ураг орчмын шингэн чухал ач холбогдолтой. Мөн ураг орчмын шингэний хэвийн хэмжээ ургийн уушгины хөгжилд маш чухал үүрэгтэй байдаг. Хэрэв ураг орчмын шингэний хэмжээ бага байвал ургийн бие дарагдаж хэлбэрээ алдахад хүрдэг.

Хэрэв жирэмсэн эхэд энэ хүндрэл тохиолдвол эмч таныг байнгын хяналтад байлгаж, ураг хэвийн өсөж байгаа эсэхийг хянаж шаардлагатай тохиолдолд хүүхдийг хугацаанаас нь өмнө төрүүлдэг байна.

5.    Жирэмсэн үеийн чихрийн шижин

Жирэмслэхээс өмнө цусан дахь сахарын хэмжээ хэвийн байсан боловч жирэмсэлсний дараа дааврын өөрчлөлтийн улмаас цусанд сахарын хэмжээ ихсэх эмгэг юм. Нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 2 -10%-д илэрдэг . Чихрийн шижин нь эх урагт эрсдэлтэй эмгэг бөгөөд жирэмсний үед ихэвчлэн шинж тэмдэггүй явагддаг тул жирэмсний 24-28 долоо хоногтойд сахар хянах тест хийлгэхийг ихэнх эмэгтэйчүүдэд зөвлөдөг.

Жирэмсний хугацаанд чихрийн шижин илэрсэн эмэгтэйчүүд эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд хоолны дэглэм барих, цусан дах сахарын хэмжээгээ хэвийн хэмжээнд байлгах, дасгал хөдөлгөөн хийх, зарим төрлийн эмийн бодис хэрэглэх шаардлагатай.

Ихэнх эмэгтэйчүүдэд төрсний дараа цусан дахь сахарын хэмжээ хэвийн болдог боловч дараагийн жирэмслэлт болон төрсний дараа чихрийн шижин эмгэгээр өвдөх эрсдэлтэй байдаг учраас амьдралын эрүүл хэв маяг баримтлах, биеийн жиндээ хяналт тавьж байх шаардлагатай.

6.    Савны гадуурх жирэмслэлт

Үр тогтсон эсвэл үр умайн гадна хэсэгт буюу умайн гуурсанд байрласнаар, савны гадуурх жирэмслэлт үүсдэг. 50 жирэмслэлт тутмын 1 нь савны гадуурх жирэмслэлт байдаг ба эрт оношлох нь чухал юм. Хэрвээ умайн гуурс урагдаж, цус алдаж эхэлсэн бол яаралтай мэс ажилбар хийж, жирэмслэлтийн хүчээр таслан зогсоохоос өөр аргагүй болдог.

7.    Ихэс ховхролт

Ихэс ховхролт гэдэг бол хүүхэд төрөхөөс өмнө ихэс умайн хананаас хэсэгчлэн эсвэл бүрэн салдаг ноцтой хүндрэл юм. Энэ үед хүнд хэлбэрийн цус алдалт үүссэний улмаас урагт хоол тэжээлийн бодис болон хүчилтөрөгч очих боломжгүй болж ураг болон эхийн амь насанд аюул учирдаг.

Ихэс ховхролт 200 жирэмсэн эмэгтэй тутамд нэг тохиолддог бөгөөд ихэвчлэн жирэмсний сүүлийн гурван сард үүсдэг байна. Хэрэв жирэмсэн эмэгтэйн төрөх хугацаа ойртсон бол ховхролтын хэмжээ бага байгаа боловч цаашид ховхролт нэмэгдэх эрсдэлтэй байдаг учраас төрөлтийг хугацаанаас нь өмнө эхлүүлэх шаардлагатай болдог. Энэ тохиолдолд хүүхдийг кесар хагалгаагаар төрүүлдэг байна.

Эх сурвалж: www.babycenter.mn 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/Jiremsnii-hurndrel.png 1080 1920 eDoctor http://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png eDoctor2021-01-11 09:46:282021-02-19 11:27:44Жирэмсний үед хамгийн түгээмэл тохиолддог 7 хүндрэл

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

Санал болгох нийтлэлүүд
Төрөлт эхэлж байгааг хэрхэн мэдэх вэ? Төрөлт эхэлж байгааг хэрхэн мэдэх вэ?
жирэмслэл болон ажил эрхлэлт Жирэмслэлт болон ажил эрхлэлт
Жирэмсэн үеийн фолийн хүчлийн хэрэглээ Жирэмсний үеийн фолийн хүчлийн хэрэглээ
ходоодны хорт хавдар Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс
Жирэмсэн үед өтгөн хаталт Жирэмсний үеийн өтгөн хаталт
Жирэмсэн үе дэх хүүхдийн хөдөлгөөн Жирэмсэн үеийн хүүхдийн хөдөлгөөн
eDoctor
Нийтлэлч

.eDoctor

 Шинэ нийтлэл

  • Бэлгийн сулралСулралтай болсноор бэлгийн амьдрал зогсох уу?2021-03-05 - 17:30
  • Үс уналт ба эрүүл мэндҮс уналт ба эрүүл мэнд2021-03-02 - 15:07
  • таргалалтТаргалалт ба эрүүл мэнд2021-02-22 - 15:19
  • амны хөндийн эрүүл мэндАмны хөндийн эрүүл мэнд, шүд арчилгааны зөвлөмжүүд2021-02-18 - 16:51
  • Удаан суух нь нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг2021-02-16 - 15:31

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Жирэмсэн үеийн фолийн хүчлийн хэрэглээ Жирэмсний үеийн фолийн хүчлийн хэрэглээ
Scroll to top