Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

Үс уналт ба эрүүл мэнд

2021-03-02/ Эрүүл бие

Үс уналт нь толгой орчмын ба биеийн үс түр хугацаагаар эсвэл нөхөн сэргэхгүйгээр унахыг хэлнэ. Энэ нь удамшил, дааврын өөрчлөлт, эрүүл мэндийн байдал, хөгшрөлт зэрэг хүчин зүйлсээс шалтгаалах боломжтой юм.

Үс удаан хугацаанд их хэмжээгээр унаснаар халзралт бий болдог. Энэ нь толгой орчмын үсний ургалт зогсож, хоосон зай үүсэж арьсны өнгөн хэсэг гарч ирэхийг хэлэх юм. Үр дагаврыг далдлахын тулд үсний засалтаа өөрчлөх, үс уналтын эсрэг болон нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх зэрэг хэд хэдэн арга хэмжээг авч болно. Гэвч та үс уналтын эсрэг эмчилгээ хийлгэхээр төлөвлөж байгаа бол нэн түрүүнд учир шалтгааныг нарийн тодорхойлох хэрэгтэй гэдгийг сануулъя.

Шинж тэмдэг

Үс уналт үүссэн шалтгаанаас хамаарч янз бүрийн хэлбэрээр илрэх бөгөөд гэнэт эсвэл аажмаар толгой, зарим тохиолдолд биеийн аль нэг хэсгийн үс унах шинж тэмдгүүд үзэгддэг. Нийтлэг ажиглагдах үс уналтыг дараах төрлүүдэд хуваана.

Толгойн оройн үс шингэрэх

Энэ хэлбэрийн үс уналт нь хөгшрөлтэй холбоотой хамгийн элбэг тохиолдох шинж тэмдэг юм. Эрэгтэйчүүдийн хувьд духан дээрх үсний шугамаас үс унаж, шингэрч эхлэх бол эмэгтэйчүүдийн хувьд зулай, үсний хагалбар хэсгээр шингэрч унах төлөвтэй байдаг.

Дугуй хэлбэрээр нөхөөсгүй халцрах

Энэ хэлбэрийн үс уналтын өмнө тухайн хэсгийн арьс загатнах, хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илрэх бөгөөд хуйх, хөмсөг, сахал ургах хэсгүүдээр бага хэмжээний дугуй хэлбэртэйгээр үс халцарна.

Гэнэт их хэмжээгээр үс унах

Энэ нь бие махбодын болон сэтгэл санааны тогтворгүй байдал, цочрол зэргээс үүдэж бий болох магадлалтай. Үс угаах, самнах, зөөлөн татах зэрэгт үс “туг тугаараа” унах шинж тэмдгээр илэрнэ. Энэ төрлийн үс уналт нь нийтлэг тохиолддог ч ихэвчлэн түр зуурын шинжтэй байна.

Бүх биеийн үс уналт

Ихэвчлэн хорт хавдрын химийн эмчилгээ болон бусад өвчний эмчилгээний явцаас шалтгаалан биеийн бүх хэсгийн үс унахад хүрдэг. Гэхдээ та сэтгэлээр унах хэрэггүй, энэ тохиолдолд үс буцаж ургах болно.

Хуйхаар тархсан гэмтлийн улмаас үүдэх үс уналт

Энэ нь цагариг хэлбэртэйгээр толгойн хэд хэдэн хэсэгт үүссэн халзралт, үс уналтын хэлбэр юм. Үс хугарах, улайх, үсний сүв сулрах, хавдах зэрэг шалтгаанаар халцарсан байдаг.

Ямар тохиолдолд эмчид хандах вэ?

Хэрвээ та үсээ угаах, самнах, унтах үед хэвийн үеэс их хэмжээний үс унасан байвал, энэ явц удаан үргэлжилсэн тохиолдолд эмчид хандах шаардлагатай. Гэнэт их хэмжээгээр үс унах нь буруу арчилгааны бус бусад эмгэгийн шинж тэмдэг байх магадлалтай юм. Харин хөгшрөлтийн эхний шинж тэмдгүүд илэрсэн цагаас эхлэн та халцрахаас урьдчилан сэргийлж эмчид сайн дураараа хандах нь зүйтэй.

Шалтгаан

Өдөр тутамд дунджаар 50-100 ширхэг үс унадаг гэж тооцдог байна. Үүнтэй зэрэгцэн шинэ үс нөхөн ургаж байдаг тул мэдэгдэхүйц халзралт, үс шингэрэлт ажиглагдахгүй. Үс уналт дараах шалтгаануудын улмаас үүсэх магадлалтай.

Удамшил

Үс уналтын нийтлэг шалтгаан нь удамшлын өвчин байдаг. Үүнийг андрогенийн халзралт гэх бөгөөд зулай, үсний шугам хэсгийн үс аажмаар мэдэгдэхүйц хэмжээгээр нөхөн төлжихгүй унах шинж тэмдгээр илэрдэг байна.

Дааврын өөрчлөлт ба эрүүл мэндийн байдал

Жирэмслэлт, төрөлт, цэвэршилт, бамбай булчирхайн эмгэг зэргээс үүдэлтэй төрөл бүрийн дааврын өөрчлөлт нь түр хугацааны эсвэл нөхөн сэргэх боломжгүй үс уналтын шалтгаан болдог. Эдгээрээс гадна дархлааны тогтолцоо, арьсны халдвар, трихотилломаниа /үсээ татах эмгэг/ зэргээс шалтгаалан үс уналт бий болдог байна.

Жирэмсний үеийн үс уналт

Хэвлийд бүрэлдэж буй хүүхдийн өсөлтийг дэмжихийн тулд дааврын тэнцвэрт байдал огцом өөрчлөгддөг. Эхний гурван сар, мөн төрөлтийн дараах бие эргэн сэргэх үеүдэд үс шингэрэх, энгийн үеэс даруй 3 дахин их үс уналт ажиглагдана. Уг шалтгааны үс уналт нь түр хугацааных бөгөөд нөхөн сэргэх тул та санаа зоволтгүй юм.

Эмийн болон бусад эмчилгээ

Үс уналт нь тодорхой өвчний эмчилгээний явцад үүсэх боломжтой бөгөөд ийм тохиолдолд бүрэн нөхөн сэргэдэг. Жишээ нь сэтгэл гутрал, зүрх судасны өвчин, цусны даралт ихсэх зэрэгт хэрэглэгддэг эмийн гаж нөлөөнөөс үүдэж үс унах магадлалтай байдаг байна.

Стресс

Сэтгэл зүй болон бие махбодын хувьд стресстэй нөхцөлд удаан хугацааны турш байх нь үс уналтын нэг шалтгаан байх боломжтой. Азаар энэ нь ихэвчлэн түр зуурын хугацаатай байна.

Үсчин, гоо сайхны үйлчилгээ

Хэт их үсний засалтаа өөрчлөх, химийн найрлага өндөртэй будаг, хими зэрэг үйлчилгээг тогтмол хийлгэдэг бол үс унах нь тойрч өнгөрөх боломжгүй явдал. Мөн ямар нэгэн үйлчилгээний явцад хуйхны арьс гэмтэх, сорвижих тохиолдолд үс уналт нь тогтмол ажиглагддаг байна.

Эрсдэлт хүчин зүйлс

  • Удамшил
  • Нас
  • Огцом жин хасах
  • Чихрийн шижин болон дотоод эд эрхтний тодорхой эмгэгүүд
  • Стресс
  • Шим тэжээлгүй хоол

Урьдчилан сэргийлэлт

  • Үс арчилгааг зөв хийх. Зөв угаах, нойтон байгаа үед самнах, хэт халуун сэнсээр үлээлгэх, индүү, үс ороогч зэргээс аль болох зайлсхийх. Мөн сам сонгохдоо аль болох өргөн шүдтэйг сонговол үс уналтаас сэргийлж өгдөг байна
  • Хэрэглэж буй эм, эмчилгээнээс үс уналтад хүргэж болзошгүй эмийг эмчээс асууж олж мэдэх
  • Үсийг хэт ягаан туяанаас хамгаалах
  • Тамхи татдаг эрэгтэй хүмүүс халцрах магадлал өндөр байдаг гэж үздэг. Тиймээс тамхины хэрэглээгээ зогсоох
  • Хэрэв та химийн эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд эмчээсээ “хөргөх малгай”-н талаар асууж зөвлөөрэй. Энэ нь химийн эмчилгээнээс үүдэх үс уналтыг багасгахад нөлөөлдөг байна

PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Хэрэв танд ямар нэгэн зовуурь илэрч байгаа бол та мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авна уу. 

 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/us-unalt-ba-eruul-mend.webp 601 1080 Н. Хүслэн https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png Н. Хүслэн2021-03-02 15:07:192023-03-20 15:42:43Үс уналт ба эрүүл мэнд

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

Ямар шампунь үс гэмтээдэг вэ?
Таргалалт ба эрүүл мэнд
Хэрхэн өөрт тохирсон арьс арчилгааг бүрдүүлэх вэ?

 Шинэ нийтлэл

  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05
  • Өсвөр насны жирэмслэлт амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?2022-11-30 - 16:32
  • Хооллолтын бэрхшээл ба түүний төрлүүд2022-11-30 - 16:30

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Таргалалт ба эрүүл мэнд Сулралтай болсноор бэлгийн амьдрал зогсох...
Scroll to top