Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

Яагаад сарын тэмдгийн үед өвддөг вэ?

2021-05-24/ Бэлгийн боловсрол

Хэвлий орчмын өвдөлт бол сарын тэмдгийн үед нийтлэг илрэх шинж тэмдэг юм. Ихэнх эмэгтэйчүүд үүнийг “байх ёстой” гэж хүлээн авч төдийлөн анхаарал хандуулаад байдаггүй. Гэвч зарим тохиолдолд өвдөлт нь хичээл сургуульдаа явах, ажил эрхлэлт болон өдөр тутмын хэвийн зуршлуудыг дагаж мөрдөхөд саад учруулдаг байна.

Сарын тэмдгийн үед мэдрэгдэх өвдөлтийг үнэлэхийн тулд эмч нар 0-4 үнэлгээтэй хэмжүүр бий болгосон. Тодруулбал,  0 – огт өвдөлтгүй, харин 4 – маш хүчтэй. Энэ нь биеийн онцлог, аарцагны ясны бүтэц ба байршилтай холбоотой байж болно. Нөгөөтээгүүр өвдөлт нөхөн үржихүйн, шээс ялгаруулах замын эрхтний үрэвсэлт өвчин, умайн булчин хэт агших чангарч, тэлэгдэх, ходоод гэдэсний замын эмгэгээс үүдэлтэй байх магадлалтай. Гэвч өвдөлт гэдэг нь өөрөө субъектив ойлголт гэдгийг та мартаж болохгүй. Хүн бүрийн биеийн онцлогоос хамаарч өвчинд мэдрэг ба бага мэдрэг байх тохиолдол бий.

Голланд улсад явуулсан судалгааны үр дүн өвдөлт, их хэмжээний цус алдалт зэрэг сарын тэмдгийн шинж тэмдгээр шаналж буй олон эмэгтэйчүүд энэ нь тэдний өдөр тутмын хэв маягийг дагаж мөрдөхөд саад болж байсан ч гэр бүл, ойр дотнынхон мөн эмч нарт ханддаггүй гэдгийг харуулжээ. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 85 хувь нь сарын тэмдгийн үеэр хүнд өвдөх, 77 хувь нь сэтгэлийн хямралын шинж тэмдэг илэрч, 71 хувь нь ядарч сульдах зэрэг шинж тэмдэгтэйгээр “эдгээр” өдрүүдийг өнгөрөөдөг гэсэн ажээ.

Үүний зэрэгцээ 3 эмэгтэй тутмын нэг нь л бодит шалтгааныг хэлсэн бол, бусад нь “илүү үндэслэлтэй” шалтгаан бодож олсон  бөгөөд эмэгтэйчүүдийн энэ үйлдэл нь сарын тэмдэгтэй холбоотой гутаан доромжлол, санаа зовох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байдаг байна.

Хэзээ эмчид хандах шаардлагатай вэ?

Сарын тэмдгийн өвдөлтийг тэсвэрлэх шаардлагагүй, учир нь биед сөргөөр нөлөөлөх цаашлаад аюултай нөхцөл байдал үүсгэх эрсдэлтэй.

Сарын тэмдгийн өвдөлтийг 3 хэлбэрт ангилж үзэж болно:

  • Хөнгөн. Сарын тэмдэг эхэлснээс хойш тодорхой хугацааны туршид хэвлий, нуруу хэсгээр өвдөх зовуурь нь өдөр тутмын хэв маягийг дагаж мөрдөхөд саад учруулахгүй, ямарваа нэгэн өвчин намдаах эм хэрэглэх шаардлагагүйгээр аажмаар өөрөө намдана.
  • Дунд. Толгой, хэвлий, нуруу орчимд өвдөлт мэдрэгдэх, бие хэт мэдрэг болох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Зовуурь нь эмэгтэйд тухгүй мэдрэмж төрүүлэх ч өдөр тутмын хэв маягийг дагаж мөрдөхөд саад учруулахгүй.
  • Хүнд. Толгой, хэвлий, нуруу орчимд эрчимтэй өвдөлт мэдрэгдэх, хөлрөх, сульдах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илрэх ба өдөр тутмын хэв маягийг дагаж мөрдөх боломжгүй байна.

Хөнгөн хэлбэрийн өвдөлт 4 ба түүнээс дээш мөчлөгт үргэлжлэх тохиолдолд болон дунд, хүнд хэлбэрийн өвдөлтийн үед мэргэжлийн эмчид хандах шаардлагатай.  Мэргэжлийн эмчид хандаж асуудал үүсэх гол шалтгааныг олж тогтоох нь маш чухал. Эрт оношилгоо, тохирсон эмчилгээг хийлгэснээр сарын тэмдгийн дунд болон хүнд хэлбэрийн өвдөлтөөс ангижрах боломжтой. Зарим тохиолдолд нөхөн үржихүйн эрхтний эмгэгүүд, тухайлбал хавдар, уйланхай зэрэг шалтгааны улмаас өвдөлт бий болох магадлалтай учраас асуудлыг хойшлуулалгүйгээр арга хэмжээ авж байх хэрэгтэйг сануулж байна.

PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Өөрт илрэх шинж тэмдгүүдийг анхааралтай ажиглаж, зөв таних шаардлагатай бөгөөд хэрэв байдал хүндэрсэн тохиолдолд та заавал мэргэжлийн эмчид хандах шаардлагатай гэдгийг анхааруулж байна.

Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой: 

Facebook , Instagram , Youtube 

 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/sariin-temdgiin-uvdult.webp 567 1080 Н. Хүслэн https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png Н. Хүслэн2021-05-24 10:50:462023-03-20 15:40:13Яагаад сарын тэмдгийн үед өвддөг вэ?

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

Анхны сарын тэмдгийн талаар юу мэдэх хэрэгтэй вэ?

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Зулбалтын талаар таны зайлшгүй мэдэх хэрэгтэй... Чихрийн шижин ба хооллолт
Scroll to top