Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Гүрээний судасны битүүрэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Хэзээ эмчид хандах вэ? Оношилгоо Эмчилгээ

Тархи болон толгойд цусыг тараах үүрэгтэй гүрээний судсанд тослог бодис бөөгнөрөхийг гүрээний судасны битүүрэл гэнэ. Энэ битүүрэл нь харвалт өгөх эсвэл тархинд хангалттай цус очоогүйгээс бусад хүндрэлүүдийг үүсгэх аюултай. Цус харвалт нь тархинд хангалттай хүчилтөрөгч очоогүйгээс үүдэх бөгөөд хэдхэн минутын хугацаанд тархины эсүүд үхжиж эхэлдэг.

Гүрээний судасны битүүрэл нь удаан хугацааны туршид бага багаар явагддаг тул онцлох шинж тэмдэг илрэхгүй байх нь элбэг. Амьдралын хэв маягаа өөрчилж, эмэн эмчилгээ хийлгэснээр ихэвчлэн эдгэрэх боломжтой байдаг.

Шалтгаан

Тархинд цус тараах үүрэгтэй артерийн судасны хананд бөөгнөрөл үүсч судас нарийсахад гүрээний судасны битүүрэл үүсдэг. Бөөгнөрөл нь холестрин, кальци болон бусад бодисыг агуулна. Нарийсаж, битүүрсэн судас нь уян хатан чанаргүй байдаг бөгөөд цусны эргэлт багассанаар тархинд очих хүчилтөрөгчийн хэмжээ буурдаг.

Дараах тохиолдолд энэ өвчнөөр өвчлөх магадлал өндөр байна. Үүнд:

  • Цусны даралт өндөр байх
  • Тамхи татдаг байх
  • Чихрийн шижин өвчтэй байх
  • Цусан дахь тослогийн хэмжээ их байх
  • Удамшил
  • Ахимаг настай байх
  • Хэт таргалалт болон илүүдэл жинтэй байх
  • Хөдөлгөөний дутагдалтай байх зэрэг орно.

Шинж тэмдэг

Хөнгөн хэлбэрийн гүрээний судасны бөглөрлийн үед тодорхой шинж тэмдэг илэрдэггүй тул өвчин хүндэрч харвалт өгөх эсвэл ишеми болсны дараа л мэдэгддэг.

Цус харвалт болон ишемийн шинж тэмдгүүд

  • Биеийн нэг тал мэдээгүй болох, бадайрах
  • Ярьж чадахгүй байх
  • Хүний хэлснийг ойлгохгүй байх, удаан ойлгох
  • Нэг нүд эсвэл хоёр нүдний аль аль нь харахгүй байх, хараа гэнэт муудах
  • Толгой эргэж, тэнцвэрээ олохгүй байх
  • Гэнэт хүчтэй толгой өвдөх зэрэг орно.

Хэзээ эмчид хандах вэ?

Хэрэв цус харвалтын шинж тэмдгүүд ажиглагдвал түргэн тусламж дуудах шаардлагатай. Хэсэг хугацааны дараа зүгээр болсон ч эмчид хандах хэрэгтэй.

Энэ өвчнөөс үүдэн цаашид үүсч болох хүндрэлүүд

  • Цусны эргэлт муудах
  • Бөөгнөрөл үүссэн хэсэгт судас хагарах
  • Бөөгнөрөл үүссэн хэсэг битүүрч цус харвалт болох аюултай.

Оношилгоо

  • Хэт авиа
  • Компьютер томографи
  • MRI

Эмчилгээ

Гүрээний судасны битүүрлийг эмчлэх гол зорилго нь цус харвалт үүсэхээс сэргийлэхэд оршино. Үүний тулд:

Амьдралын хэв маягаа өөрчлөх

  • Жин хасах
  • Тамхинаас гарах
  • Давстай хоол бага идэх
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийх

Эмэн эмчилгээ

  • Холестрины хэмжээг бууруулах эм
  • Эмчийн заавраар аспирин уух зэрэг арга хэмжээ авдаг.

Хэрэв аль хэдийн цус харвалт өгсөн эсвэл ишеми болсон бол, бөөгнөрлийг артерийн судаснаас хагалгааны аргаар гаргаж авна. Үүнд:

  • Гүрээний судсыг нээж бөөгнөрлийг авах хагалгаа – Хүзүү хэсгээр зүсч бөөгнөрлийг авна.
  • Тэлэгч суулгах – Хэрэв бөөгнөрөл хагалгаагаар нээхэд тохиромжгүй газар үүссэн бол судсанд гуурсны тусламжтайгаар тэлэгч суурилуулан судсыг тэлж дахин нарийсахаас сэргийлнэ.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Биеийн нэг тал мэдээгүй болох, Толгой эргэх, Хараа муудах, Хүний хэлснийг ойлгохгүй байх, Ярьж чадахгүй болох

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Васкулит Доод мөчдийн венийн судасны эмгэг
Scroll to top