Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

Жирэмсний үеийн фолийн хүчлийн хэрэглээ

2021-01-11/ Ээж ба хүүхэд

Фолийн хүчил гэж юу вэ?

Фолийн хүчил буюу B9 амин дэм нь хүний биеийн эсийн хэвийн өсөлт хөгжилд чухал нөлөөтэй. Байгалд фолийн хүчил нь гүн ногоон өнгөтэй хүнсний ногоо, жүрж, үр тариа, хөрөнгө, үхрийн маханд агуулагддаг.

Зарим гурилан болон бүхэл үрийн бүтээгдэхүүн, маргаринд фолийн хүчлийг үйлдвэрийн аргаар нэмж өгсөн байдаг бөгөөд ийм бүтээгдэхүүн дээр “F” гэсэн үсэгтэй дугуй тэмдэглэгээ байдаг байна.

Фолийн хүчил яагаад хэрэгтэй вэ?

Фолийн хүчил нь урагт мэдрэлийн ширхгийн гаж хөгжил үүсэхээс урьдчилан сэргийлдэг бөгөөд хүүхэд тагнайн цооролт, сэтэрхий уруултай төрөх эрсдэлийг бууруулдаг.

Мөн эхийн эрүүл мэндэд ч тустай аж. Учир нь B12 амин дэмтэй хамт цусанд эрүүл улаан эс үйлдвэрлэхэд оролцдог.

Фолийн хүчлийн дутмагшил нь цус багадалттай болоход нөлөөөлдөг байна.

Ургийн мэдрэлийн ширхгийн гаж хөгжил гэж юу вэ?

Мэдрэлийн ширхгийн гаж хөгжил гэдэг нь ургийн нугас мэдрэл бүрэлдэж байх үед хамгаалалтын давхарга нь бүрэн битүүрэхгүй байхыг хэлэх бөгөөд энэ нь төрөлхийн мэдрэлийн гэмтэл, саажилттай төрөх эрсдэлийг үүсгэдэг.

Жирэмсний эхний 12 долоо хоногт хүүхдийн тархи болон мэдрэлийн тогтолцоо эрчимтэй бүрэлдэж эхэлдэг. Тиймээс жирэмсний эхний 3 сард фолийн хүчлийг тогтмол хэрэглэх хэрэгтэй байдаг. Мэдээж жирэмслэхээр төлөвлөж эхэлсэн хугацаанаасаа ууж эхэлбэл илүү сайн.

Жирэмсний 13 долоо хоногтой болмогцоо фолийн хүчил хэрэглэх шаардлагагүй ч, үргэлжлүүлэн уух нь урагт ямар нэг гаж нөлөө үзүүлдэггүй.

Хэр их фолийн хүчил уух хэрэгтэй вэ?

Жирэмслэхээр төлөвлөж эхэлсэн хугацаанаасаа эхэлж өдөрт 400 микро грамм фолийн хүчил уухыг зөвлөдөг бөгөөд жирэмсний 12 долоо хоног хүртэл ууна. Түүнчлэн фолийн хүчлээр баялаг хүнсний зүйлсийг давхар хэрэглэх хэрэгтэй.

Бодит байдал дээр нийт жирэмслэлтийн 50% нь төлөвлөгдөөгүй байдаг учраас мэргэжилтнүүд төрөх насны бүх эмэгтэйчүүдийг өдөр бүр фолийн хүчил уухыг зөвлөдөг.

Ямар үед фолийн хүчлийн өндөр тунгаар уух шаардлагатай байдаг вэ?

Дараах тохиолдолд эмч танд фолийн хүчлийг илүү өндөр тунгаар уухыг зөвлөдөг. Үүнд:

  • Хэрвээ таны хүүхэд өмнө нь тархи мэдрэлийн гаж хөгжилтэй төрж байсан бол дараагийн хүүхэд ийм гажигтай төрөх магадлал өндөртэй байдаг байна. Энэ тохиолдолд эмч танд илүү өндөр тунтай бичиж өгдөг.
  • Хэрэв жирэмсэн эх таталтын эсрэг эм уудаг бол Фолийн хүчлийн тунг мөн нэмэгдүүлэх шаардлагатай. Учир нь энэ төрлийн эм нь биед фолийн хүчил шимэгдэхэд саад болдог байна.
  • Хэрэв жирэмсэн эх илүүдэл жинтэй буюу Биеийн Жингийн Индекс нь 30-аас дээш бол
  • Чихрийн шижинтэй бол
  • Цусны эмгэгтэй бол

Ямар хүнсний зүйлс фолийн хүчлээр баялаг вэ?

Фолийн хүчлийг бэлдмэлээр болон хүнсээр зэрэг авах нь өндөр үр дүнтэй байдаг. Тиймээс эдгээр фолийн хүчлээр баялаг хүнсний зүйлсийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглээрэй.

  • Брюссель байцаа
  • Хар шош
  • Хэрээний нүд буюу аспарагус
  • Брокколи
  • Жигнэсэн төмс
  • Хивэг
  • Чанасан өндөг
  • Яргай загас
  • Жүрж
  • Бор будаа
  • Бүхэл үрийн хар талх

Уг амин дэм нь усанд уусдаг тул, хүнсний ногоог буцалгаж биш жигнэж хэрэглэх хэрэгтэй. Хэт болгох нь мөн фолийн хүчлийг устгадаг гэдгийг санаарай.

Эх сурвалж: www.babycenter.com

 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/foliin-huchil-jiremslelt.webp 608 1080 eDoctor https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png eDoctor2021-01-11 09:55:162023-03-20 15:44:50Жирэмсний үеийн фолийн хүчлийн хэрэглээ

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

Жирэмсэн эхэд өгөх 20 зөвлөгөө
Жирэмсэн үед хамгийн ашиг тустай хүнсний бүтээгдэхүүн
Жирэмсний үеийн фолийн хүчлийн хэрэглээ

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Жирэмсний үед хамгийн түгээмэл тохиолддог... Би илүүдэл жинтэй жирэмсэн. Энэ нь хүүхдэд...
Scroll to top