Хахах үед үзүүлэх анхны тусламж
Хоолойд эсвэл амьсгалын замд ямар нэгэн зүйл тээглэж амьсгалах боломжгүй болохыг хахах гэнэ. Хахсанаар тархинд очих хүчилтөрөгчийн хэмжээ багасдаг тул анхан шатны тусламж яаралтай үзүүлэх шаардлагатай.
Насанд хүрсэн хүний хувьд хоолонд хахах тохиолдол элбэг байдаг бол бага насны хүүхдэд жижиг хэмжээтэй бусад зүйлсэд хахах нь нийтлэг тохиолддог.
Шинж тэмдэг
Хахаж байгаагийн хамгийн нийтлэг шинж тэмдэг бол хоолойгоо базаж, амьсгалж чадахгүй байх явдал юм. Хэрэв хүн хөдөлж чадахгүй байгаа бол дараах байдал ажиглагдана.
- Ярьж чадахгүй болох
- Амьсгалж чадахгүй байх
- Амьсгалахад чахрах чимээ сонсогдох
- Ханиалгаж чадахгүй байх
- Арьс, уруул, хумс хөхрөх
- Ухаан алдах
Анхны тусламж
Хэрэв хажуу дахь хүн тань хахаж байгаа бол 5:5 аргыг хэрэглээрэй.
- 5 удаа цохих – Бага зэрэг бөхийлгөж нурууны дээрх, хүзүүний доод хэсэгрүү гарын алгаар 5 удаа хүчтэй цохих
- 5 удаа хэвлийрүү нь цохих – Нударгаа зангидаад хэвлийрүү нь цохино. Эсвэл хахаж буй хүний ард нь зогсоод бага зэрэг бөхийлгөж хэвлийгээр нь тэвэрч дээш татна.
- Хахахаа болих хүртэл энэ байдлаар давтах
Хэрэв өөрөө хахаж байгаа бол дараах байдлаар анхны тусламж хийнэ.
- Хүйснийхээ ойролцоо өөрийн гараар цохих
- Нэг гараараа нөгөө гар дээрээ тавьж хэвлийгээ шахах
- Нэг гараараа хэвлийрүүгээ ойр ойрхон хүчтэй цохих
Жирэмсэн эмэгтэй, тарган хүн хахах үед
- Гараараа цээжин дээр нь дарж иллэг хийх, цохих
- Хахсан зүйл гартал энэ байдлаар давтана.
Ухаан алдсан бол
- Хахсан хүнийг доош нь харуулж өвдгөн дээрээ цээжийг нь байрлуулан хэвтүүлэх
- Нурууг нь дарж, цохих байдлаар хахсан зүйлийг гаргана.
1 болон түүнээс доош насны хүүхэд хахсан бол
- Сандал дээр сууна
- Хахсан хүүхдийг доош харуулж өвдгөн дээрээ хэвтүүлнэ
- Дараа нь гарын алгаар нуруун дээр нь хүчтэй цохино
Нярай хүүхэд хахсан бол
- Нэг гар дээрээ хүүхдийг доош харуулан тэвэрнэ.
- Нуруун дээр нь дарж иллэг хийнэ, зөөлөн цохино
Хэрэв хахсан зүйл ил биш мөгөөрсөн хоолойд байгаа бол ухаж авах гэсэн оролдлого бүү хийх нь аюултай ба шингэн зүйл уулгаж болохгүй.