Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

Хөхний имплант насан туршийнх уу?

2021-03-14/ Гоо сайхан, лайфстайл

Өнөө цагт өөрийн биеийн болон нүүрний асуудалтай хэсгүүдээ пластик мэс заслын аргаар өөрчлөх боломжтой болсон. Хамгийн түгээмэл хийгддэг мэс ажилбаруудын нэг бол хөхний өө засах, томруулах юм. Энэ удаад бид хөх томруулах мэс ажилбарын талаарх мэдээллийг нэгтгэн танд хүргэж байна.

Имплантын төрөл

Хөх томруулах имплантын чанар, эдэлгээ, солих хугацаа зэрэг нь агуулагдах дүүргэгчээс хамаарна. Одоогийн байдлаар дараах 3 төрлийн дүүргэгч ашиглагддаг:

Давсны уусмал

Пластик мэс заслын хамгийн анхны ашиглагддаг байсан имдлантын нэг боловч одоо ашиглагдах нь ховор болсон. Бусад импланттай харьцуулахад үнийн хувьд хямд, жижиг зүсэлт хийгддэг, хүний биед хоргүй давсны уусмалаар дүүргэсэн тул гэмтэж хагарсан тохиолдолд ямар нэгэн сөрөг үр дагаваргүй зэрэг давуу талуудтай хэдий ч мэдэгдэхүйц жинтэй учир хөхний булчирхайг унжуулах, хөдөлгөөн хийхэд чимээ гарах, амархан гэмтэх, тогтмол солиулах шаардлагатай зэрэг сул талуудтай байдаг байна.

Силикон

Одоо ашиглагддаг силикон имплантын гадаргуу илүү чанартай болж гэмтсэн тохиолдолд тархдаггүй өтгөн гелиэр дүүргэгдсэн байдаг. Хүрэх үед төрөлхийн мэт мэдрэмж төрүүлэх, харшлын урвал үзүүлэх магадлал бага, санах эсийн тусламжтайгаар базсан үед ч буцаад хэвийн хэлбэртээ орц чаддаг зэрэг давуу талуудтай.

Гидрогель

Энэхүү имплантын нь байгалийн гаралтай карбоксиметил целлюлозоос бүтдэгээрээ онцлогтой юм. Үнийн хувьд бусад имплантаас нэлээд зөрүүтэй ч хэд хэдэн давуу талууд бий. Харшлын урвал, үрэвсэл үүсгэх магадлал бага, имплант задарсан ч биед аюулгүй глюкоз, ус, нүүрстөрөгчийн давхар исэл зэргээс бүрдэнэ.

Эмэгтэй хүний цээжний бүтэц

Хөхний имплант насан туршийнх уу?

Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд хөх томруулах мэс ажилбар хийлгэснээр насан туршдаа асуудлаа шийдсэн гэх нийтлэг ташуу ойлголттой байдаг. 1960-аад оноос хойш хөхний имплант харьцангуй сайжирч аюулгүй болсон. Хэдий үйлдвэрлэгчид хөхний имплантад насан туршийн баталгаа өгдөг ч ашиглалтын хугацаанд нөлөөлөх олон хүчин зүйлс бий.

Имплантын ашиглалтын хугацааг дунджаар 10-15 жил гэж үздэг. Тогтсон нэг хугацааг хамгийн туршлагатай мэс заслын эмч ч хэлэхэд хүндрэлтэй байдаг байна. Учир нь тухайн эмэгтэйн биеийн ерөнхий эрүүл мэнд, имплант байрлуулсан хэсгийн өөрчлөлт, арьс унжих зэрэг олон хүчин зүйлс үүнд нөлөөлнө. Иймд, мэс ажилбарын дараа имплантын байдлыг тогтмол шалгуулах шаардлагатай гэдгийг анхаарна уу!

Хөхний имплантын хэмжээний тухайд

Имплантын хэмжээ нь дүүргэгчийн эзлэхүүнээр тодорхойлогдоно. Загвар болон үйлдвэрлэгчээс хамааран тус тусын “хэмжээний хүснэгтүүд” бий. Дунджаар 150 мл дүүргэгч тутамд хөх нэг хэмжээгээр нэмэгддэг. Хэмжээг сонгоход цээжний өргөн, хөхний анхны хэмжээ ба түүний хэлбэр, арьсны уян хатан байдал, цээжний бүтцийн онцлог шинж чанарууд зэргийг харгалзаж сонгох хэрэгтэй юм.

Мэс ажилбарын тухайд

Хөх томруулах мэс ажилбарыг нийт 3 төрлийн аргачлалаар гүйцэтгэнэ. Эхний аргачлал нь суганы төрөлхийн үрчлээнд 2-3 см зүсэлт хийж хөхний доор байрлах цээжний булчингийн доогуур имплантыг оруулах юм. Энэ төрлийн мэс ажилбар нь хөхний тэгш байдлыг хадгалах, мэдрэл гэмтээх эрсдэл бага зэрэг давуу талуудтай байна. Хоёр дахь аргачлал нь хөхний товчны хүрээний орчимд бага зэргийн зүсэлт хийж имплантыг байрлуулах юм.  Ихэвчлэн хурдан эдгэрэх хүсэлтэй, өвдөлтөд тэсвэргүй эмэгтэйчүүдэд тохиромжтой бөгөөд сорив бага үлдэх, дахин мэс засал хийх тохиолдолд тохиромжтой зэрэг давуу талуудтай байна. Гурав дахь аргачлалын хувьд хөхний доод болон хэвлийн хөндийн дээд хэсгийн дундах үрчлээнд 3-4 см зүсэлт хийж имплантыг байрлуулах юм. Энэ мэс ажилбар нь бага хугацаанд хийгдэж, хөхийг төрөлхийн мэт харагдуулах давуу талуудтай байна.

Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой: 

Facebook , Instagram , Youtube 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/huhnii-implant.jpg 734 1100 Н. Хүслэн https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png Н. Хүслэн2021-03-14 18:12:002023-12-04 16:50:56Хөхний имплант насан туршийнх уу?

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

Уруулын филлер насан туршийнх уу?
Арьс арчилгааны үед түгээмэл гаргадаг алдаа
Хэрхэн өөрт тохирсон арьс арчилгааг бүрдүүлэх вэ?

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Уруулын филлер насан туршийнх уу? Нүдний ядаргааг тайлах энгийн аргууд
Scroll to top