Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

#НийНуугүйЯриа: Гар хангалга бэлгийн амьдралд сөргөөр нөлөөлдөг үү?

2022-03-11/ Бэлгийн боловсрол

Өсвөр насныханд бэлгийн боловсрол олгох зорилготой цуврал контентийн хоёр дахь нийтлэлийг танд хүргэж байна. Өмнөх нийтлэлд бид бэлгийн харьцаанд ороход тохиромжтой нас, онгон хальс, жирэмслэлтээс хамгаалах 72 цагийн эм болон бусад сонирхолтой мэдээллүүдийг хүргэсэн билээ.

Аман секс аюулгүй юу?

Ихэнх хүмүүс анхлан бэлгийн харилцаанд орохоос өмнө аман сексийг туршиж үзэх нь аюулгүй сонголт хэмээн боддог. Гэвч энэ нь ташуу ойлголт юм. Учир нь аман сексээр дамжин хүний папиллома вирус болон амны хавдарт өртөх эрсдэл нэмэгддэг болох нь олон тооны судалгаагаар батлагдсан юм. 18 болоод түүнээс доош насандаа аман сексийг туршиж үзэх нь амны хавдрын эрсдэлийг нэмэгдүүлэх аж. Түүнчлэн бэлгийн замаар дамжих олон эмгэг аман сексээр дамждаг байна. Аман сексээр дамжин халдварлах магадлал өндөр халдварууд:

  • Хламиди
  • Кандидоз буюу мөөгөнцөр
  • Тэмбүү
  • ХДХВ/ДОХ

Мөн шүд цоорох, буйлны өвчин, амны хөндийн шарх, бэлэг эрхтэн дээрх шарх зэрэг нь халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлэх хүчин зүйлс болдог.

Гар хангалга ирээдүйн бэлгийн амьдралд нөлөөлдөг үү?

Анагаах ухааны зүгээс гар хангалга хийх нь ямар нэгэн гаж нөлөөтэй гэж тогтоосон судалгаа байдаггүй. Ихэнх өсвөр насныхны хувьд ямар нэгэн байдлаар гар хангалга хийж үзсэн эсвэл хийх оролдлого хийсэн байдаг.

Эмч, мэргэжилтнүүдийн зүгээс үүнийг өөрийн биетэй “танилцах” явцын нэг хэсэг гэж үздэг. Гэвч эрүүл ба эмгэгийн хооронд зааг ялгаатай байдаг. Өөрөөр хэлбэл ямар үед гар хангалга хийх нь хэвийн, ямар үед хэвийн бус байдаг вэ гэдгийг ялгах зааг байдаг гэж ойлгож болох юм. Иймд, хэрэв та өөрийн (эсвэл хүүхдийн тань) гар хангалга хийх давтажмийг хэвийн бус гэж дүгнэж байгаа бол өсвөр үеийн эмчид хандахыг зөвлөж байна.

Нэмж дурдахад олон тооны судалгаагаар хүүхдийн насанд тохирсон бэлгийн боловсрол олгох нь бэлгийн аливаа эрсдэлт зан үйлээс сэргийлж, бэлгийн харьцаанд орох насыг хойшлуулахад тус болдог болохыг тогтоосон.

Мөөгөнцөр нь бэлгийн харилцаанд ороогүй ч тохиолдох боломжтой

Мөөгөнцөр нь Candida albicans мөөгөнцрөөр үүсгэгддэг. Кандида нь хүний биед байх мөөгөнцрийн нэг хэлбэр ба тодорхой шалтгааны улмаас тоо ихэсч биед таагүй шинж тэмдгээр илэрч болдог. Тиймээс мөөгөнцөр нь зөвхөн бэлгийн харилцаанд орсон тохиолдолд үүсдэг гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Мэдээж мөөгөнцрийн тоо ихэссэн хүнтэй бэлгийн аливаа харилцаанд ороход халдварлаж болох ч бусад шалтгааны улмаас онгон/зандан биетэй байсан ч мөөгөнцөртэй нүүр тулах магадлалтай гэдгийг ойлгох нь зүйтэй.

Мөөгөнцөр нь дараах нөхцөлийн улмаас үржиж болно:

  • Антибиотик болон дааврын эм хэрэглэх
  • Стресс
  • Зарим төрлийн халдварт өвчний улмаас дархлаа тогтолцоо сулрах тохиолдолд
  • Тэнцвэргүй хооллох
  • Синтетик, биед тухгүй дотуур хувцас өмсөх
  • Бэлэг эрхтний ариун цэвэрт зориулсан элдэв үнэртэн, тохиромжгүй ариун цэврийн хэрэгсэл хэрэглэх үед харшил өгснөөс үүдэх
  • Жингийн илүүдэл
  • Бага насны хөвгүүдэд ариун цэвэр сахих дадал хангалттай хөгжиж амжаагүй байдаг тул мөөгөнцөр үржих нэг шалтгаан болж байдаг

Иймд, хэрэв үтрээний ялгадас их хэмжээгээр гарах, үнэр ба өнгө өөрчлөгдөх, бэлэг эрхтэн хавагнаж, шарх, шалбархай үүсэх зэрэг шинж тэмдэг ажиглагдвал ичиж, санаа зоволгүйгээр эцэг, эхдээ мэдэгдэж мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.

“ОНРОП”

Өсвөр насны хүүхдүүд бэлгийн харьцааны талаарх мэдээллийг цахим орчин, найз нөхөд болоод насанд хүрэгчдэд зориулсан сайтаас авах нь олонтаа. Энэ нь тэдний хувьд “оновчтой хичээл” болдог гэж боддог. Гэвч ҮГҮЙ юм.

Насанд хүрэгчдэд зориулсан кино хэт шимтэж үзэх нь ирээдүйн бэлгийн амьдралд сөргөөр нөлөөлөх, цаашлаад сэтгэцэд нөлөөлөхүйц хэмжээний донтолт бий болгох эрсдэлтэй байдаг.

Учир нь насанд хүрэгчдэд зориулсан кино нь бэлгийн харьцаанд орж үзээгүй хүүхдэд хэт их өндөр хүлээлт бий болгох, зарим тохиолдолд хүсээгүй гаж үйлдэлд уруу татах сэдлийг олгох, өөртөө итгэх итгэл болоод, өөрийгөө хүлээж авах гээд олон зүйлсэд сөргөөр нөлөөлдөг байна.

“Гадуур тавих” нь жирэмслэлтээс хамгаалах арга биш

Судалгаанаас үзэхэд “гадуур тавих” нь 78% орчим баталгаатай байх боломжтой гэж үзжээ. Өөрөөр хэлбэл 100 эмэгтэй тутмын 22 нь буюу 5 эмэгтэй тутмын 1 нь жирэмслэх магадлал өндөр байдаг аж. Тиймээс жирэмслэлтээс хамгаалах хамгийн найдвартай арга бол бэлгэвч гэдгийг мартаж болохгүй.

PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой бөгөөд өөрт илрэх шинж тэмдгүүдийг анхааралтай ажиглаж, зөв таних шаардлагатай юм. Байдал хүндэрсэн тохиолдолд та заавал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэйг сануулж байна. 

Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой: 

Facebook , Instagram , Youtube 

 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/1.webp 630 1200 Н. Хүслэн https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png Н. Хүслэн2022-03-11 15:12:582023-03-20 15:32:56#НийНуугүйЯриа: Гар хангалга бэлгийн амьдралд сөргөөр нөлөөлдөг үү?

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

#НийНуугүйЯриа: Анхны шөнө цус гарах нь охин биеийн баталгаа юу?
Анхны сарын тэмдгийн талаар юу мэдэх хэрэгтэй вэ?
Бэлгийн боловсролыг бага наснаас нь

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

#НийНуугүйЯриа: Анхны шөнө цус гарах нь охин... Аутизм гэж юу вэ?
Scroll to top